Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 314/ШШ2025/00310

 

 

 

       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ********* дүүрэг, **** дүгээр хороо, жигжиджав, ***** давхарт байрлах “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай *********ийн *********т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 685,713.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*********тай 2022 оны 01 сарын 19-ний өдөр БЗГ22-0340 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно.” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож нийт 2,083,871.49 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 1,407,458 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 676.413.49 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 685,713.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...”*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй *********т холбогдох хэрэгт хариуцагч нь манай компанийн зүгээс нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч байгууллагын зүгээс гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Э.*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 685,713.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.********* нь  “*********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 685,713.49 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт  685,713.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,000 төгрөгийн тавин хувь болох 11,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 11,000 төгрөг, хариуцагч 11,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ