| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00441/И |
| Дугаар | 316/ШШ2025/00432 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00432
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2025/00432 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум 6 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай гэх, Ш******* овогт П*******ын Б******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын эзэмшигч болон улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие анх 1989 оны 09 дүгээр сарын 01-нээс төмөр замын худалдаанд талхчнаар, 1990 оны 04 дүгээр сарын 10-наас аммиантын хөргөгчийн машинчаар давхар ажиллаж байгаад 2005 оны 03 дугаар сарын 28-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтмол, байнгын ажиллагаатай аммиантын хөргөгчийн машинчаар тасралтгүй ажиллаж байсан. Энэ нь хүнд хортой нөхцөлд ордог тул тухайн ажиллаж байсан жилийг хүнд хортой нөхцөлөөр тооцогдох боломжтой болох нөхцөл бүрдэх юм.
Иймд намайг Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторт 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөргөгийн машинчаар, Улаанбаатар төмөр зам ******* хэсгийн дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Миний эцэг Ж.Ц*******, эх П******* нар нь 1960 оноос хамтран амьдарсан боловч тухайн үед гэр бүлээ батлуулаагүйгээс болж би ээжийнхээ П******* овгоор овоглогдсон. Гэвч анх ажилд ороход хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал, цэргийн батлахыг миний аав болох Ц*******ийн овгоор бичиж гаргасан байдаг.
Иймд 1989-2005 оныг дуустал тушаал болон цэргийн лавлагааны овгийг зөвтгөж, тухайн бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь П*******ын Б******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор тус шүүхэд хандаж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон улсад ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг тус тус ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэг: Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Учир нь: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай ажилд шинээр томилох тухай тушаалд Б*******-ийн овгийг Ц******* гэж,
Улаанбаатар төмөр замын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажил хавсран хийлгэх тухай 113 дугаартай тушаалд Б*******ийн овгийг Ц******* гэж,
Улаанбаатар төмөр замын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан-Уул төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай тушаалд Б*******-ийн овгийг Ц гэж,
Хөвсгөл аймгийн цэргийн хэлтсээс 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 612577 дугаартай Цэргийн батлах д Б*******-ийн овгийг Ц******* гэж,
2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн 637721 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Б*******-ийг Бандь гэж бичсэн байна.
Дээрх нийгмийн даатгалын дэвтэр дээр наагдсан зураг, бичигдсэн эцгийн нэр төрсөн он, сар, өдөр нь нэхэмжлэгч П.Б*******йн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 637721 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Тагнуулийн ерөнхий газар тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/1180 дугаартай лавлагаа нь тохирч байна.
Иймээс Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай ажилд шинээр томилох тухай тушаал, Улаанбаатар төмөр замын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажил хавсран хийлгэх тухай 113 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан-Уул төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөвсгөл аймгийн цэргийн хэлтсээс 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 612577 дугаартай Цэргийн батлах, 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн 637721 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ш******* овогт П*******ын Б******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хоёр: Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаар П.Бани нь Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторт 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөргөгийн машинчаар, Улаанбаатар төмөр зам ******* хэсгийн дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч манаачаар тус тус ажиллаж байсан болох нь Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай ажилд шинээр томилох тухай тушаал, Улаанбаатар төмөр замын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажил хавсран хийлгэх тухай 113 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан-Уул төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн 637721 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр түүнд шимтгэл төлөлтийн бичилт хийсэн тэмдэглэл, Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 81/75 дугаартай албан бичиг, гэрч Д.Цэгмэд, Ч.Сарангэрэл нараас хууль сануулж авсан ... Төмөр замын худалдаанд 1989-2005 онд хүртэл П******* оьогтой Батдитай хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад бичгийн чанатай баримтуудаар тогтоогдож байна.
Иймд П.Б*******йг Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторт 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөргөгийн машинчаар, Улаанбаатар төмөр зам ******* хэсгийн дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дугаартай ажилд шинээр томилох тухай тушаал, Улаанбаатар төмөр замын 1990 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ажил хавсран хийлгэх тухай 113 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Дархан-Уул төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөвсгөл аймгийн цэргийн хэлтсээс 1986 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон 612577 дугаартай Цэргийн батлах, 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн 637721 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ш******* овогт П*******ын Б******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш******* овогт П*******ын Б******* /РД: *******/-ийг Улаанбаатар төмөр замын худалдааны 6-р конторт 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөргөгийн машинчаар, Улаанбаатар төмөр зам ******* хэсгийн дэлгүүрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ