| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00903/И |
| Дугаар | 316/ШШ2025/00637 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 316/ШШ2025/00637
| 2025 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 316/ШШ2025/00637 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: В******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Х******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С. Х******* нь 2023 оны 05 сарын 16 ны өдөр "ВишнФанд" ББСБ-н Сэлэнгэ салбараас 1035100080002264 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,75%-н хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч С.Х******* нь үндсэн зээл 2,936,489.36 төгрөг, зээлийн хүү 468,936.51 төгрөг, нотариатын зардал 12,000 нийт 3,417,425.87 төгрөгний төлбөртэй байна.
Хариуцагч С.Х******* нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум **-р баг, **-р хэсэг гудамж *** тоот хаягт бүртгэлтэй ба иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоор баталгаажуулсан. Зээлдэгчийн бүртгэлтэй хаягаар нь Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй оршин суудаггүй гэж шүүгчийн захирамж гарсан. С.Х******* гэрийн хаягаар удаа дараа очсон боловч байхгүй утас нь холбогдохгүй олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В******* ББСБ ХХК нь мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Х*******ийн оршин хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 316/ШЗ2025/00731 дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар С.Х******* нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Х******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтад С.Х******* утас *******, хүү Х.М*******-********, охин Н.М*******-*********, охин Х.М*******-********** гэсэн мэдээлэл тусгагджээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********* регистрийн дугаартай С******* Х******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Х******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, нэхэмжлэгчид мэдэгдэхийг зааснаар Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН