Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00434

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00434

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сум,******* тоотод оршин суух хаягтай, И******* овогт Д*******ын А******* /РД:*******/ нэхэмжлэлтэй;

О.Б*******ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие О*******ын Б*******тэй 2024 оны 02 дугаар сарын 26-нд нотариатаар гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг зээлсэн. Гэрээнд заасны дагуу хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор тусгасан. Энэ хугацаанд олон удаа холбогдож, эгч дүү нартай нь хүртэл ярьсан. Оршин суугаа хаягийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 2 дугаар баг 10 дугаар гудамж 4 тоотод 2,3 удаа очсон боловч эзэнгүй хашаа байшин байсан. Өөртөө нь холбогдож байхад УА-өртөөнд шилжиж очиж ажиллаад тэндээсээ мөн гарч хувийн компанид ажиллаж байгаа гэж хэлж байсан. О.Б*******ий утасны дугаар нь 88076362, регистрийн дугаар нь МА92091810. Одоо утас нь огт холбогдохгүй, орох яриа хаагдсан байгаа. Энэ хүний оршин суугаа хаягийг эрэн сурвалжилж тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ариунццэцэг нь О.Б*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Д.А******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-нд нотариатаар гэрээ байгуулан О.Б*******д 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байна.

Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 2 дугаар баг 10 дугаар гудамж 4 тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтаар тогтоогдож байна.

Иймд Д.А*******ийн хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох О.Б*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 2 дугаар баг 10 дугаар гудамж 4 тоотод бүртгэлтэй Б******* овогт О*******ын Б*******/РД:/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Б*******ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Д.А*******т мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ