| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00366/И |
| Дугаар | 314/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 314/ШШ2025/00305
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ***** дүүрэг, ********** гудамж, *********ны төв байр, ********* тоотод байрлах “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн ********* дугаар гудамжны *** тоотод оршин суух, ********* овгийн ********* *********, ********* овгийн *********ийн ********* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,988,759.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХК-ийн тусгай активын газрын захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...********* нь харилцаг ********* овогтой *********, ********* овогтой ********* нартай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1500042758 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг жилийн 16.44 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч И.********* нь ********* дахь 5002281232 тоот дансанд 12,000,000 төгрөгийг шилжүүлэн 1500042758 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 8,337,624.56 төгрөг, хүүний төлбөрт 2,519,514.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,446.46 төгрөг, нийт 10,885,585.85 төгрөгийг төлсөн. *********ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банканд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 625 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 4,988,759.90 төгрөгийг хариуцагч И.*********, Т.********* нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч И.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...*********ны нэхэмжилсэн 4,988,759.90 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч Т.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...*********ны нэхэмжилсэн 4,988,759.90 төгрөгийг 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна.” гэжээ.
********* би “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй И.*********, Т.********* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,988,759.90 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөр оролцож байгаа билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь нийт төлбөр 4,988,759.90 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх бөгөөд хариуцагчийг дээрхи хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч И.*********, Т.********* нараас зээлийн гэрээний үүрэгт 4,988,759.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.*********, Т.********* нар нь “*********” ХХК-ийн нэхэмжилсэн 4,988,759.90 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И.*********, Т.********* нарт холбогдох 4,988,759.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94771 төгрөгийн тавин хувь болох 47,385.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 47,385.5 төгрөг, хариуцагч И.*********ээс 23,692.75 төгрөг, хариуцагч Т.*********аас 23,692.75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ