Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 314/ШШ2025/00263

 

 

       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн **** дүгээр хороо, ********* гудамж, ***** төвийн 2 давхарт байрлах, “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар багийн ***** оршин суух, ****. овгийн *********ын ********* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,475,235.42 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал *********  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2257003352 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,464,235.42 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 3,475,235.42 төгрөгийг хариуцагч *********ын *********аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие *********ын ********* нь “*********” ХХК-ийн гаргасан 3,475,235.42 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би тухайн мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөгийг тус тус төлнө.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...“*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.********* холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч Г.********* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,475,235.42 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1,158,411.81 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болсныг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Г.********* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,475,235.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.********* нь нэхэмжлэгч “*********” ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3,475,235.42 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.дугаар зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.********* холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,475,235.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,553.77 төгрөгийн тавин хувь болох 35,275,88 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35,275,88 төгрөг, хариуцагч Г.*********аас 35,275,88 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ