Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/857

 

 

 

 

    2024            7              23                                        2024/ДШМ/857

 

А.А, Н.А, Б.Б,

Л.Б, Э.Б, Н.Б,

Б.М, Х.М, Б.У,

Б.Т, О.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч А.А, Л.Б, Б.М,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор,

шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Б.Б, Н.А нарын өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч  С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.А, Н.А, Б.Б, Л.Б, Э.Б, Н.Б, Б.М, Х.М, Б.У, Б.Т, О.Э нарт холбогдох эрүүгийн 2002 00429 0255 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр, байнга тогтвортойгоор:

“WD 500 GB” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай нийт 156.5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 29 дүгээр гудамжны 460А тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Бтай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер молл” төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 29 дүгээр гудамжны 460а тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 20.5204 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.Амарбилигийн иргэний үнэмлэх болон “...” ХХК-ийн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний 103 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Бд 4.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2023 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 9 дүгээр гудамжны 266А тоот хашаан дахь сууцанд нийт 867.1142 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан,

“Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Л.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

2. Шүүгдэгч Л.Б нь Б.Ттай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг гүйцэтгэгчээр оролцсон,

3. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Ттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим Б.Таас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, улмаар хадгалсан уг бодисоо худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Баттөрд өгч, түүнийг 2020 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Баттөрийн биед болон ...улсын дугаартай “Nissan Note” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

4. Шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфемтамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Таас олж авсан,

улмаар Н.Атай урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ..” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ уг сэтгэцэд нөлөөт бодисоос худалдаалах зорилгоор 0.6962 граммыг хууль бусаар А.Аад өгч, түүгээр уг бодисоо тээвэрлэх ... улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин өгөх, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулах зэргээр гэмт хэргийн хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон,

үргэлжилсэн үйлдлээр Н.А, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ... задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Таас 4.000.000 төгрөгөөр худалдан олж авч, биедээ хадгалсан,

5. Шүүгдэгч Н.А нь Б.Б, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ... задгайд байрлах түр оршин суух гэрээсээ худалдаалах зорилгоор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулахаар хууль бусаар А.Аад өгсөн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25- ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ... задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

6. Шүүгдэгч А.А нь Б.Б, Н.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ...” задгайд Н.А, Б.Б нараас худалдаалах зорилгоор буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулахаар хууль бусаар олж авч, ... улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн Б.Мтэй бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Бын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Б, Б.У, Б.М нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цын Хаан банкны ... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ..., ... тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим Д.Бын Iphone XS загварын гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгө шилжүүлсэн гэж төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

7. Шүүгдэгч Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олох арга замыг заах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ... задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

8. Шүүгдэгч О.Э нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 0.8149 грамм жинтэй “өвс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

9. Шүүгдэгч Б.М нь А.Атай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Бын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.Б, Б.У, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цын Хаан банкны ... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ..., ... тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрлийн байрны орчимд иргэн Н.Атай уулзаж “Iphone 13” маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн авч, мөнгө шилжүүлсэн гэсэн хуурамч баримтыг утаснаасаа харуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу хохирогч Ц.Ттэй холбогдож, 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ 7 дугаар төвийн ойролцоо уулзаж, түүний эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг худалдаж авахаар тохирч, мөнгөө шилжүүлчихлээ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Н.Б нь Б.У, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цын Хаан банкны ... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ..., ... тоот дансаар шилжүүлэн авсан,

11. Шүүгдэгч Б.У нь Н.Б, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цын и-мейл хаяг, интернэт банканд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цын хаан банкны ... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хаан банкны ..., ... тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар,

Л.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.У, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг байнга тогтвортой Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Л.Бийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Э.Бг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Быг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Н.Аыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Х.Мийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч О.Эг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд,

шүүгдэгч А.Аыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мг ““Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б, Б.У нарыг “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Аад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 8 сарын хугацаагаар,

шүүгдэгч Б.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар,

шүүгдэгч Н.Бад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Уд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 1 жил 32 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 хоногийг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 4 жил 4 сар 11 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Н.Бад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож,

2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 32 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 жил 32 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

шүүгдэгч О.Эд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Эд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь хорих ялыг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэхийг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Н.А, Х.М, А.А, Б.М, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон 825 хоног, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 199 хоног, Б.Бын цагдан хоригдсон 154 хоног, Х.Мийн цагдан хоригдсон 137 хоног, шүүгдэгч А.Аын цагдан хоригдсон 219 хоног, Б.Мгийн цагдан хоригдсон 302 хоног, шүүгдэгч Э.Бгийн цагдан хоригдсон 136 хоног, шүүгдэгч Л.Бийн цагдан хоригдсон 631 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ааас 4.999.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Бт 249.000 төгрөг, хохирогч Э.Цад 2.600.000 төгрөг, хохирогч Д.Б 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-д 650.000 төгрөг, шүүгдэгч Б.Мгээс 11.799.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Бт 249.000 төгрөг, хохирогч Э.Цад 2.600.000 төгрөг, хохирогч Н.Ад 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Ж /... ломбард/-т 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э /... ломбард/-д 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б /... ломбард/-д 2.700.000 төгрөг, шүүгдэгч Б.Угоос 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Цад тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Iphone 6S” загварын гар утсыг шүүгдэгч А.Аад “...” гэсэн бичиглэлтэй, гадуураа бүхэлдээ скочоор ороосон, цагаан өнгийн цаасан дотор Нокиа гэсэн 2 сим ордог, жижиг гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Х.Мт, Б.Тын ... дугаар гадаад паспорт, Хаан банкны ... дугаар виза карт, Богд банкны ... дүгээр виза карт зэргийг шүүгдэгч Б.Тд олгож, ... дүгээр улсын дугаарыг “Авто тээврийн үндэсний төв”-д, 2 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины амны задгайд байх байшинд үзлэг хийж хураан авсан №4 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №5 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг “Монгол банк”-д хүргүүлэх, шүүгдэгч А.Ааас хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг /нийт-141.000 төгрөг/, шүүгдэгч Б.Тын биед үзлэг хийх явцад хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 52 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, түүний гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 72 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 89 ширхэг /нийт-3.020.860 төгрөг/, шүүгдэгч Л.Бөөс хураан авсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг /нийт-270.580 төгрөг/-ийг улсын орлого болгох, Хилээр нэвтрүүлсэн тоглоом доторх бодис зэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон №1 дугаартай гялгар уутанд хийсэн 1.1-1.42 гэж дугаарласан бодис бүхий тоглоомууд 42 ширхэг, №2 дугаартай гялгар уутанд хийсэн 2.1-2.31 гэж дугаарласан бодис бүхий тоглоомууд 31 ширхэг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины амны задгайд байх байшинд үзлэг хийж хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт 0.28 грамм, №2 гэж дугаарласан мөс мэт зүйл уутны хамт 4.17 грамм, №3 гэж дугаарласан мөс мэт зүйл уутны хамт 5.17 грамм, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад 29-460а тоотод нэгжлэгээр хураан авсан 5 хэсэг зиплок түгжээтэй гялгар ууттай мөс мэт талстлаг, цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт нийт 21.8 грамм, “Pocket Scale” гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар жин, зиплок уутнууд, улаан өнгөтэй, ажлын өрөөсөн бээлий 1 ширхэг, шүүгдэгч А.Аын биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 1 хэсэг гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт 0.9 грамм, толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил, хар өнгийн цүнхтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр 3 ширхэг, претка 2 ширхэг, жижиг гялгар ууттай ургамал мэт зүйл 2 ширхэг, ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй хар өнгийн гялгар уут 1 ширхэг, WD 500 GB” гэсэн хаягтай 2 ширхэг төмөр хайрцаг /хард диск/, зиплок түгжээ бүхий гялгар уутанд савласан 1 гэж дугаарласан 2 давхар гялгар уутны хамт 85 грамм талстлаг мөс мэт зүйл /цэвэр жин: 78.2912 грамм/, 2 гэж дугаарласан 2 давхар гялгар уутны хамт 85.1 грамм талстлаг мөс мэт зүйл /цэвэр жин: 78.2009 грамм/, шүүгдэгч Б.Тын биед үзлэг хийх явцад хураагдсан “1” гэж дугаарласан 3 давхар зиплок түгжээ бүхий цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 10 грамм /цэвэр жин: 7,5028 грамм/, 3 гэж дугаарласан 3 давхар зиплок түгжээ бүхий цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 2 грамм /цэвэр жин: 0,8120 грамм/ Метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис, 1 ширхэг гар жин, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотоос хураан авсан нийт цэвэр жин 10.757 грамм сэтгэцэд нөлөөт бодис, цахилгаан жин 1 ширхэг, төмөр таслагч 1 ширхэг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 9 дүгээр гудамжны 266А тоотоос хураан авсан нийт 867.1142 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис болон цахилгаан жин, гялгар уут, 2 хос 4 ширхэг гутал, шүүгдэгч Б.Бын биед үзлэг хийх явцад хураан авсан нийт 9.9116 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис болон ИО:3138 дугаартай саарал өнгийн жин хэмжигч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бын хүүхдүүд болох 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Б.М, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Б.С, 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн Б.И, шүүгдэгч Н.Аын хүүхдүүд болох 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Б.Т, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн Б.Тэгшжаргал нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Тын “Хаан” банкны ... тоот дансанд байх 1.262.965 төгрөгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Х.М, А.А, Б.М, Н.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал би, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2002004290255 дугаартай Б.Т нарт холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолтой танилцлаа.

Тус шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцээгүй буюу ял хөнгөдсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор" тус тус заасан.

Шүүгдэгч Б.Т нь “WD 500 GB” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай нийт 156,5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 29 дүгээр гудамжны 460А тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Бтай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй "мөс" нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 29 дүгээр гудамжны 460а тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 20,5204 грамм жинтэй "мөс" нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай 883.75 грамм жинтэй "мөс" нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.А-н иргэний үнэмлэх болон "..." ХХК-ийн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "..." ХХК-ний 103 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй "мөс" нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

“Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэмт хэргийг үйлдэх талаар Л.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, "мөс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, "Дэвших өргөө" хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцож уг гэмт хэргийг байнга үйлдсэн.

Гэвч шүүхээс шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн хэрэгт тохирохгүй байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар “бэлтгэсэн”, “хадгалсан", “бусдад өгсөн”, “олж авсан”, “боловсруулсан”, “тээвэрлэсэн”, “илгээсэн”, “"худалдсан” гэсэн 8 шинжээр гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Эдгээр шинжүүдийн аль нэг нь дангаараа байсан ч гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Гэтэл шүүхийн шийдвэрт Б.Т нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх 4 үйлдэлтэй, бусдад өгсөн гэх 1 үйлдэлтэй бөгөөд уг хэргийг улсын хилээр нэтрүүлсэн, уг гэмт хэргийг байнга үйлдсэн гэсэн 2 үндсэн гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй ял оногдуулсан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаатай шийдвэр болжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэстний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай.

Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заасны дагуу бусад шүүгдэгч нарт холбогдох хэргээс тусгаарлан шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх талаар зохих өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчимд нийцээгүй буюу ял хөнгөдсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан. Шүүгдэгч Б.Т нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан 4 удаагийн үйлдэлтэй, бусдад өгсөн 1 үйлдэлтэй, уг гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн, байнга үйлдсэн гэх 2 шинжийг агуулсан байхад анхан шатны шүүхээс 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан тул шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заасны дагуу бусад шүүгдэгч нарт холбогдох хэргээс тусгаарлан шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх талаар зохих өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Т нь нийт 7 удаагийн үйлдлээр 3 килограмм орчим мансууруулах төрлийн бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон. 1 килограмм бодисыг 3-4 хүн хэрэглэх боломжтой тул 9.000-10.000 орчим удаагийн хэрэглээ байхаар их хэмжээний бодис байдаг. Шүүгдэгч Б.Т гэм буруу дээр маргаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд “би худалдан борлуулсан, борлуулаагүй хамаагүй, дараагийн хүн худалдан борлуулна, энэ явдал тасрахгүй” гэсэн байр суурьтай оролцсон тул түүний өөрийн үйлдэлдээ хэрхэн дүгнэлт хийж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Х.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийн зүйлчлэлд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ." гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг “олох арга замыг заах” зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8,6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг ... байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзэж, гэм буруутайд тооцсон. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн хамжигчийн үүрэгт “олох арга замыг заах” гэсэн шинж огт байхгүй болно.

Х.М нь энэ гэмт хэрэг гарахад “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэдгийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, хэргийн материалаар нотлогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлаж ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон.

Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг.

Шүүх, прокуророос хүний гэм бурууг эргэлзээгүй баримтаар тогтоосон байхыг шаардах ёстой атал эргэлзээтэй ч баримт байхгүй байхад таамаг төсөөлөлд тулгуурлан гэм буруутайд тооцож байгаа нь хуульд заасан шударга ёсны зарчимд харшилж байна.

Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Х.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Прокурор таамагт тулгуурлан ялласан. Хэрэгт шүүгдэгч Х.М сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн талаарх баримт л авагдсан. Баасансүрэн зөрчлийн арга хэмжээ авагдсан. Харин шүүгдэгч Х.Мийг сэтгэцэд нөлөөт бодис олох арга замыг заасан гэж үзсэн. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Прокурорын тайлбарлаж буйгаар хаяг, байршлыг зааж өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Хэн нэгнийг таньдаг болсноор, эсвэл утасны дугаарыг хэлж өгснөөр гэмт хэргийн оролцогч болгосон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Х.М гар утас зардаг бөгөөд Б.Таас Х.Мт гэсэн захианд гар утасны талаар л бичигдсэн бөгөөд сэтгэцэд нөлөөт бодисын талаар дурдагдаагүй. Б.Б, Б.Т нарын хооронд ямар худалдаа, арилжаа хийгдэж байгааг Х.М мэдэхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т, Б.Б, Х.М нараас асуухад прокурорын ярьж байгаагаар мэдүүлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Иймд таамаглалд тулгуурлаж, шүүгдэгч нарын мэдүүлгийг гуйвуулж тайлбарласан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.М, Н.А нарын хооронд огт харилцаа байхгүй байхад Н.Атай холбогдсон нь ойлгомжгүй байна. Яллах дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бичигдээгүй гэдгийг харгалзан үзэж, үнэн зөв дүгнэлт хийж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор болон дээд шатны прокуророос шүүх эрх мэдэлд халдсан эсэргүүцэл бичсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын хэмжээний дотор ял оногдуулсан. Яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлээр шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлдээ тулгуурлан эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан. Хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хэргийн материалыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, дотоод итгэлдээ тулгуурлан шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгах эрх хэмжээ прокурорт байхгүй. Энэ хэрэг 11 шүүгдэгчтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр 2 шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэгт холбогдсон, хамтран оролцсон гүйцэтгэгч, захиалагч нарын эрүүгийн хариуцлага ялгамжтай байж болохгүй. Гэтэл хэт субъектив байдлаар нэг шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. Сэтгэцэд нөлөөт бодисын граммыг онцолж ярьж байна. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсаны дагуу тухайн хэмжээний бодисыг шүүгдэгч Б.Т ганцаараа оруулж ирээгүй. Үүнд хамтран оролцсон этгээд байхад яагаад тэдгээрийг дурдахгүй байна вэ. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэсэн ойлголт байхгүй. Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт маргаагүй. Прокурор хэт субъектив байдлаар анхан шатны шүүх хуралдаанд тийм зүйлс ярьсан гэж байгаа нь худал гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б, Н.А нарын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Х.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Б, Б.Т нарыг холбосон, сэтгэцэд нөлөөт бодис олох арга замыг заасан зүйл байхгүй. Надаас фейсбүүкээр утасны дугаарыг нь асуухад нь хэлж өгсөн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Тын үргэлжилсэн үйлдлээр, байнга тогтвортойгоор “WD 500 GB” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай нийт 156.5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 29 дүгээр гудамжны 460А тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Бтай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер молл” төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 29 дүгээр гудамжны 460а тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 20.5204 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.Амарбилигийн иргэний үнэмлэх болон “...” ХХК-ийн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний 103 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Бд 4.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2023 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 9 дүгээр гудамжны 266А тоот хашаан дахь сууцанд нийт 867.1142 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан,

“Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Л.Бтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Бийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;” гэж хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Мийг гэм буруутайд тооцохдоо дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүгдэгчийн гэмт хэрэгт ямар байдлаар, хэрхэн оролцсон талаар өмгөөлөгч нарын гаргасан саналд үндэслэл бүхий дүгнэлт, няцаалт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Мт холбогдох хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол энэ хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Анхан шатны шүүх О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь үндэслэлтэй болжээ.

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч О.Э нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бусдыг залилан мэхлэж хохирол учруулсан 2 үйлдэлдээ Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна. /21хх 3-8/

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн сольж, нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 1 жил 32 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд дээрх үндэслэлээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгч  С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.А, Н.А, Б.Б, Л.Б, Э.Б, Н.Б, Б.М, Х.М, Б.Т нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.У, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.А, Н.А, Б.Б, Л.Б, Э.Б, Н.Б, Б.М, Х.М, Б.Т нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.У, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР