Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 316/ШШ2025/00445

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сум 2 дугаар баг, ******* гэх газар оршин суух хаягтай, Б******* овогт Д*******гийн Л******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Бичиг баримтын эзэмшигч болон улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л*******, түүний итгэмжлэгдсэн төлөлөөлөгч Л.Н******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Д******* овогтой Л******* нь 1962 оны 11 сарын 30-ны өдөр айлын зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн. Эцэг, эхээс аравуулаа. Д.Л*******ыг бага насанд нь Баатар гэж товчилж дууддаг байсны улмаас Хөдөлмөрийн дэвтэр", "Цэргийн батлах"-д Лувсан гэх нэр нь орхигдон бичигдэж, дан "Баатар" гэж бичиглэсэн байна. Энэхүү бичиг баримтын нэрийн зөрчлөөс шалтгаалан Д.Л*******ын эзэмшлийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын нэр зөрж, тэрээр дээрх дэвтрүүдийн эзэмшигч гэдгээ шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргав. Эцэг, эхээс анх өгсөн нэр нь Д.Л******* байсан бөгөөд Баатар гэж дууддаг байсныг миний төрсөн эгч Д.Х*******, төрсөн дүү Д.Мө******* нар гэрчилнэ.

Хоёр. Д.Л*******ын хөдөлмөрийн гараа нь 1980 оноос эхтэй бөгөөд тэрээр анх 1980 оны 09 сарын 16-ны өдрийн 218 дугаартай тушаалаар БНМАУ-н Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар "Мод боловсруулах комбинат"-ын зүмсэлийн цехэд "банз хураагчаар ажилд орж, 1981 оны 07 сарын 02-ныг хүртэл ажилласан. 1981 оны 06 сарын 09-ний өдрийн н/199 дугаартай тушаалаар 1981 оны 06 сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 05 сарын 28-ны өдрийн н/216 дугааргтай тушаалаар 1984 оны 08 сарын 15-ны өдрийн 418578 дугаартай цэргийн батлахтай халагдсан.

Цэргээс халагдаж ирээд 1984 оны 08 сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Барилга угсраллтын конторын 4 дүгээр бригадад туслах ажилчнаар 164 тоот тушаалаар ажилд орсон.1991 оны 01 сарын 01-ний өдөр аймгийн захиргааны шийдвэрээр Барилга угсралтын конторын захиргаа татан буугдсан тул "Сэлэнгэ пүүс"-ийн мэдэлд шилжиж, мужаанаар ажилд орсон. Эндээ 1991 оны 06 сарын 15-ныг хүртэл мужаанаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн юм.

1991 оны 06 сарын 16-ны өдрөөс Сүхбаатар хотын гурил тэжээлийн комбинатад "туслах малчнаар" ажилд орж, тасралтгүй 7 жил ажилласан.

П.Л*******ыг "Ажилд авах, ээлжийн амралт авах, шагнал урамшуулал олгох, ажлаас чөлөөлөөх гэх мэт тушаалуудад нэрийг "Баатар, Л******* гэх зэргээр зөрүүтэй байдлаар бичигдсэн тул Д*******гийн Л******* нь улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, цэргийн алба хаагаагүй мэт /бичиг баримтын хувьд/ болчихоод байгаа юм.

Иймд энэхүү "бичиг баримтын зөрчилтэй нөхцөл байдлыг залруулан, Цэргийн батлах, Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч нь Д*******гийн Л******* болохыг тогтоолгож, мөн нэхэмжлэлийн шаардлага гэх хэсэгт дурдсанаар ажилласан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор тус шүүхэд хандаж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болон улсад ажилласан байдал тогтоолгох хүсэлтийг тус тус ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий ... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн ******* суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг: Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Учир нь: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд 1980 оны 09 сарын 24-ний өдөр Мод боловсруулах комбинатиас олгосон Д.Л*******т олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Баатар гэж,

1980 оны 12 сарын 02-ны өдөр нээлгэсэн №18578 дугаартай цэргийн батлах,

Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтсээс түүнд олгосон 418578 дугаартай Цэргийн батлах д төрсөн он сар өдрийг 1962 оны 12 дугаар сарын 14 гэж, нэрийг Баатар гэж бичсэн байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах бичигдсэн эцгийн нэр нь нэхэмжлэгч Д.Л*******ын иргэний үнэмлэх, 135641 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалаас ирүүлсэн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шитгэлийн архивын лавлагаа нь тохирч байна.

Иймээс Мод боловсруулах комбинатиас 1980 оны 09 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтсээс түүнд олгосон 418578 дугаартай Цэргийн батлах зэргийн жинхэнэ эзэмшигч нь Б******* овогт Д*******гийн Л******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хоёр: Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар Д.Л******* нь БНМАУ-н Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар "Мод боловсруулах комбинат"-ын зүмсэлийн заводод "банз 1980 оны 09 сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 сарын 02-ныг хүртэл хураагчаар", Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторт 1984 оны 08 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ныг хүртэл "туслах ажилтанаар, Сэлэнгэ аймаг дахь "Барилга угсралтын контор-т 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл "мужаанаар", Сүхбаатар хотын гурил тэжээлийн комбинатад 1991 оны 06 сарын 16-ны өдрөөс 1997 оны 05 сарыг хүртэл "туслах малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ой мод аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар мод боловсруулах комбинатын захиргааны 1980 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 218 дугаартай тушаал, түүний 31-рт Д*******гийн Л******* эрэмблэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, мөн захиргааны 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаар ажлаас өлөөлөх тухай тушаал, түүний хавсралтын 17-рт Д*******гийн Баатар банз хураагч гэх бичвэр бүхий тэмдэглэл, ББМҮЯ-ын харъяа Сэлэнгэ аймаг дахь барилга угсралтын конторын даргын 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 191 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, мөн даргын 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 269 дугаартай цалингүй чөлөө олгох тухай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай шагнах тухай тушаал, 1990 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 312 дугаартай элжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтын 35-рт эрэмблэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, хөдөө аж ахуйн яамны харъяа Сүхбаатар хотын гурил тэжээлийн комбинатын захиргааны 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дугаартай тушаал, 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаартай шагнах тухай тушаал, 1995 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай IV улирлын өсгөн нэмэгдүүлэх шагнал олгох тухай тушаал, Гурил тэжээл хувьцаат компаний ерөнхий захирлын 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаартай ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 01 тоот цалингийн тодорхойлолт 1985-1990 оны байдлаар гаргаж өгсөн лавлагаа зэрэг бусад бичгийн чанартай нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.Л*******ыг тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Мод боловсруулах комбинатиас 1980 оны 09 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн цэргийн хэлтсээс олгосон 418578 дугаартай Цэргийн батлах зэргийн жинхэнэ эзэмшигч нь Б******* овогт Д*******гийн Л******* /РД: *******/ мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б******* овогт Д*******гийн Л******* /РД: *******/-ыг БНМАУ-н Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар "Мод боловсруулах комбинат"-ын зүмсэлийн заводод "банз 1980 оны 09 сарын 15-ны өдрөөс 1981 оны 07 сарын 02-ныг хүртэл хураагчаар", Сэлэнгэ аймаг дахь Барилга угсралтын конторт 1984 оны 08 сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ныг хүртэл "туслах ажилтанаар, Сэлэнгэ аймаг дахь "Барилга угсралтын контор-т 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл "мужаанаар", Сүхбаатар хотын гурил тэжээлийн комбинатад 1991 оны 06 сарын 16-ны өдрөөс 1997 оны 05 сарыг хүртэл "туслах малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ