| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00490/И |
| Дугаар | 316/ШШ2025/00449 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 316/ШШ2025/00449
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-2, ******* Тауэр барилгын ******* давхарт байрлах ******* ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, Б******* овогт Аын У /РД:МЮ89030*******4, утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,189,359.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч А.Уод холбогдуулан 3,189,359.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч А.Уод холбогдуулан 3,189,359.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч А.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,189,359.06 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байна.
Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХК нь хариуцагч А.Уод холбогдуулан 3,189,359.06 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,964 төгрөгийн тал хувь болох 32,982 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 32,982 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ