| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2023/00234/И |
| Дугаар | 140/ШШ2023/00445 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 140/ШШ2023/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн*******ын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* баг ... тоотод оршин суух Тайж овгийн******* *******ид холбогдох түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч Ц. /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын газар нь хариуцагч А.*******ид холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Завхан аймгийн*******ын газраас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Завхан аймгийн ын газрын даргаар ажиллаж байсан А.******* нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар ын газрын жолооч С.*******ыг ажлаас чөлөөлсөн ... ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр С.*******ыг тус газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 6.474.494 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгуулахаар шийдвэрлэсэн ... Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 431 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ын газраас нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9.269.650 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ... шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. ын газрын хувьд татан буугдсан, тухайн хохирлыг нэхэмжлэх эрх нь тодорхойгүй байгаа учраас*******ын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу*******ын байгууллагаас төрд учирсан хохирол болох 15.744.144 төгрөгийг А.*******оос гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: А.*******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа.
Ямар хэсэг дээр маргаж байгаа вэ гэхээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх явцад буюу 2021 оны 3 сарын 30-ны өдөр С.******* нь Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял эдэлсэн байдаг. Энэ нь 6 сарын хугацаагаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж шийтгэх тогтоол гарсан буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс С.*******ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорьсон. Ингээд С.******* 55 хоног хоригдсон. 2021 оны 5 сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар С.*******ад оногдуулсан хорих ялыг өөрчилж нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байх явцад нь ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан үүсгэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд ял эдэлж байх явцад буюу тухайн өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан үндэслэлээр С.*******ыг ажилд томилох боломжгүй нөхцөл байдал байхад ажилд томилж 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үндэслэлгүйгээр цалин олгосон. С.*******ад эрүүгийн ял шийтгэсэн буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 13.462.839 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Харин С.*******ын ял эдэлж байсан хугацаа буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч А.******* хариуцах үүрэггүй гэдгээ тайлбарладаг гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Иргэний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс биш буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох А.*******оос гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
5. Гэрч С.*******ын өгсөн мэдүүлэгтээ: ... би 2019 оны 5 дугар сарын 12-ны өдөр ажлаасаа халагдаж байсан, тэгээд шүүхэд хандаад ажилдаа буцааж томилогдсон. Эхлээд надад 6 сая гаран төгрөг дансанд орсон байсан дараа нь 9 сая гаран төгрөг дансанд орсон. Намайг ажилд нь буцааж томилохоор шүүхийн шийдвэр гарсан боловч томилохгүй байсан тул би дахин шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр 9 сая гаран төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гэж орсон ... гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас: ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 140/ШШ2021/00071, мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 419 дугаартай дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарууд, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2123 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
7. Хариуцагч талаас: нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбарыг гаргаж өгсөн.
8.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын хүсэлтээр Завхан аймаг дахь ын газраас: ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00615 тогтоолын хуулбар, Завхан аймаг дахь Шүүхин шийдвэр гүйцэтгэх газраас: ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00001 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00303 тогтоолын хуулбарыг тус тус гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
9. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн хүсэлтээр Завхан аймаг дахь ын газраас: ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 419 дугаартай шийдвэр, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шуугчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2021/Ш3/0320 дугаартай А.*******ид таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, Завхан аймгийн Төрийн архивын тасгаас: Завхан аймгийн ын газрын даргын 2021 оны 11 сарын 04-ны өдрийн С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай" А/48 тушаал, Архивын ерөнхий газраас: ын ерөнхий газрын даргын 2021 оны 06 сарын 22-ны өдрийн А.*******ийг үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн 6/83 дугаар тушаал, Завхан аймаг дахь ын газраас: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаартай магадлал, Завхан аймгийн Төрийн архивын тасгаас: Завхан аймгийн ын газрын жолооч С.*******ын 2018 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсон тушаал, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас: С.*******ын ял эдлэлтийн лавлагаа, бүртгэлийн баримтын хуулбарыг тус тус гаргуулан хэрэгт хавсаргасан байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын газар нь хариуцагч А.*******ид холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15.744.144 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь ... С.******* нь 2021 оны 3 сарын 30-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн. С.*******ад эрүүгийн ял шийтгэсэн буюу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 13.462.839 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, харин 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч А.******* хариуцах үүрэггүй ... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хариуцагч А.******* нь Завхан аймгийн ын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарган Завхан аймгийн ын газрын жолооч С.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 131/
5. ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.*******ыг тус газрын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүнд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.474.494 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Завхан аймгийн ын газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 131-135/
6. Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 он 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаартай магадлалаар Завхан аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 99-110/
7. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00615 дугаартай тогтоолоор ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 он 6 дугаар сарын 04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 111-115/
8. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Завхан аймгийн ын газрын дарга А.******* нь үл биелүүлснээс С.******* нь эд дахин хандсан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ын газраас С.*******ын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.269.650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 118-121/
9. Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00001 дугаартай магадлалаар ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 122-126/
10. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/00303 дугаартай тогтоолоор ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай иргэний хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх-ийн 127/
11. Өөрөөр хэлбэл хариуцагч А.******* нь Завхан аймгийн ын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/20 дугаартай Ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарган С.*******ыг Завхан аймгийн ын газрын жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тухайн Ажлаас халах тухай тушаалыг шүүхээс хууль бус гэж үзэн хүчингүй болгож, ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрээр С.*******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.474.494 төгрөг, ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 9.269.650 төгрөг нийт 15.744.144 төгрөгийг С.*******ад олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
12. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Завхан аймгийн ын газрын жолооч С.*******ад /6.474.494 + 9.269.650/ нийт 15.744.144 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд
1. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6.474.494 төгрөг /хх-ийн 86, 138/,
2. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 9.269.650 төгрөг /хх-ийн 87, 128/ нийт 15.744.144 төгрөгийг С.*******ад шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, гэрч С.*******ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
13. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байна.
14. Хариуцагч А.*******ийн энэхүү хууль бус шийдвэрийн улмаас С.*******ад олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу төрд учруулсан хохирол болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 15.744.144 төгрөгийг тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан болох А.*******оос гаргуулах нь үндэслэлтэй байна.
15. Иймд хариуцагч А.*******оос хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15.744.144 төгрөгийг гаргуулж улсын төсвийн санд оруулахаар шийдвэрлэлээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заажээ.
17. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаартай Хууль хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-ын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай гэжээ.
18. Өөрөөр хэлбэл ын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн ын газар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буугдсан тул******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд ... 13.462.839 төгрөгийг төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна, харин С.******* нь 2021 оны 3 сарын 30-ны өдөр ... гэмт хэрэгт ял шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн ... 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу ажилд томилогдох хүртэл хугацааны 2.281.305 төгрөгийн цалин хөлсийг хариуцагч А.******* хариуцах үүрэггүй ... гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.
20. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болох нь нотлогдож байна. /хх-ийн 198-213/
21. Гэтэл ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэрт А.******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд ... ын газарт ийм хохиролд зарцуулагдах төсөв байхгүй ч гэсэн цалингийн сан хангалттай, одоо орон тоо дутуу ажиллаж байгаа учраас цалин хэмнэгдсэн гэж ойлгож байна, ийм учраас С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ын газраас гаргуулах боломжтой гэж үзэж байна ... гэх тайлбарыг өгч байжээ. /хх-ийн 119 дүгээр хуудасны ард/
22. Тодруулбал А.******* нь ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож тайлбар өгөхдөө С.*******ыг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг шүүхээр тогтоосон шийтгэх тогтоол гарсан эсэх талаар тайлбарлаагүй, маргаагүй бөгөөд харин ч ын газраас С.*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах боломжтой гэж тайлбарлаж байжээ.
23. ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн ын газраас 9.269.650 төгрөг гаргуулж С.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчилсан байна.
25. ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгдсэн байх тул биелэгдсэн хэмжээгээр буюу 15.744.144 төгрөгөөр төр хохирсон байна гэж үзнэ
26. Түүнчлэн тухайн цаг хугацаанд С.*******ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг шүүхээр тогтоосон нь хариуцагч А.*******ийн төрд учруулсан хохирол 15.744.144 төгрөгөөс 2.281.305 төгрөгийг хасч тооцох боломжгүй юм.
27. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн гарсан ... 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буюу ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч А.******* хариуцах үүрэггүй ... гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж байгааг үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
28. Иргэдийн төлөөлөгч Ц.гийн гаргасан Иргэний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрөөс биш буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох А.*******оос гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
29. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
30. Нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 236.671 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар хариуцагч Тайж овгийн******* *******оос 15.744.144 төгрөг гаргуулж Улсын төсвийн сан /Завхан, ын газар, актын төлбөр барагдуулдаг данс 100090000982 тоот данс/-д оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 236.671 төгрөг гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ