Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2024/05156

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр                        Дугаар 183/ШШ2024/05156                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

            Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-нд холбогдох

Ц.Жаргалсайханы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Дашравдан нь Ц.Жаргалсайханд холбогдуулан Ц.Жаргалсайханы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дашравдан нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын захирамжаар *******,*******,*******-243б хаягт байрлах нэгж талбай бүхий 700 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай авсан байдаг. Энэ нь хүчинтэй байх хугацаа 2025 оны 11 сар хүртэл хүчинтэй. Цахимаар баталгаажуулж, газрын бүртгэлд бүртгэлтэй өөрийн шударгаар олж авсан газар эзэмшигч байдаг. Гэвч тухайн газарт Ц.Жаргалсайхан хууль бусаар газрыг ашиглаж амьдарч байгаа тул хууль бус эзэмшлээс тухайн газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг эзэмшлийн газар нь 2010 онд олгогдсон байдаг. Газрын тухай хуулинд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй бол хүчингүй болгон гэснээр гэрчилгээг хүчингүй болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2010 онд газрыг аваад 14 жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа хийгдээгүй. Гэтэл 14 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар шүүхэд хандаж одоо гаргаж байгаа нэхэмжлэлээ гаргах байсан. 14 жилийн дараа гаргаж байна гэдэг нь хуулиар хүлээсэн 2 жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй учраас гэрчилгээ хүчингүй болгож байгаа юм. Хариуцагч маань уг газраа амьдарч байхдаа газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн газрын албанд удаа дараа гаргаж байсан. Хүсэлтүүд нь бүртгэгдэж авагдаагүй байсан учир нотлох баримтаар гаргуулах боломжгүй байгаа. Манайхаас хүчингүй болсон гэрчилгээтэй газар гэж үзэж байгаа. Манай иргэн уг газар дээр 2 жил амьдарсан байгаа. Хүнээс худалдаж авсан. Тухайн хүнээс тодруулахад ямар нэгэн хүмүүс ирж уулзаж байгаагүй, гэрчилгээ гаргаагүй байдаг гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Э-2206011847 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын тодоройлолт фото зураг хэлбэрээр, газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн 1781608827 дугаар нэгж талбарын баримт, кадастрыг муж 7816 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний баримт, иргэн д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

4. Хариуцагч талаас: иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, иргэн ад олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

 

5. Шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, цахим системээс авсан цахим лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн.   

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Нэхэмжлэгч Л.Дашравдангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

2. Нэхэмжлэгч Л.Дашравдан хариуцагч Ц.Жаргалсайханы хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 375 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах №1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Лувсанцэрэнгийн Дашравданд эзэмшүүлсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан Иргэний газар эзэмших эрхийн №0000200533 дугаартай гэрчилгээ, газрын байршлыг харуулсан кадастрын зураг, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем зэрэг баримтаар тус газрын хууль ёсны эзэмшигч нь Л.Дашравдан мөн болох нь  нотлогдож байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “… харин жил болгон газрын төлбөртэй холбоотой мэдэгдэл ирүүлснээр төлбөрөө хийснээр өнөөдөр Л.Дашравдан гэдэг хүний нэр дээр хүчинтэй байна гэдгийг газар эзэмших гэрчилгээ, кадастраар нотлогдож байгаа тул газрын чөлөөлж өгнө үү …” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа “… энэ газар дээр хариуцагч амьдраад 2 жил болж байгаа … хүнээс худалдаж авсан амьдараад 5-6 жил болсон, шүүх хуралд оролцоод тайлбар мэдүүлэг өгөөч ээ гэхэд завгүй байна гээд ирээгүй … энэ хугацаанд ямар нэгэн байдлаар газар чөлөөлүүлэх гомдол мэдээлэл байхгүй. Сонгуулийн үе таарсан болохоор бичиг баримт гаргаж өгөөгүй гэв …” гэж тайлбарлаж байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч нь Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 699 мкв газрыг бусдаад худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27-1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл зөвхөн эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмшүүлэх бөгөөд нэхэмжлэгч Л.Дашравдан нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газар эзэмшиж байгаа, харин хариуцагч Ц.Жаргалсайхан нь газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын тухайн газрыг хүнээс 9.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргаж байгаа боловч хариуцагчийг тухайн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч Л.Дашравдан нь өөрийн эзэмшлийн газар дээрээ амьдрах, үйл ажиллагаа явуулах эсэхээс үл хамааран газрын хууль ёсны эзэмшигч байна.

 

Иймээс нэхэмжлэгч Л.Дашравдан нь газрын шударга эзэмшигч мөн байх бөгөөд түүнийг гуравдагч этгээд Ц.Жаргалсайханы хувьд газар өмчлөгч гэж үзэх тул нэхэмжлэгч нь өөрийн газраа ашиглахад нь саад болж буй Ц.Жаргалсайханаас газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.Дашравдангийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг хариуцагч Ц.Жаргалсайханы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жаргалсайханаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Лувсанцэрэнгийн Дашравдангийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн**************-243б хаягт байрлах 1781608827 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг хариуцагч хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ