Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 316/шш2025/00660

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 316/ШШ2025/00660

Сэлэнгэ аймаг

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

шийдвэрлэх тухай

/тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан би нэхэмжлэгч М.Т******* нэхэмжлэлтэй, хариуцагч С.О******* холбогдох 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1484 бүртгэлийн дугаартай арилжааны гэрээ, 1483 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн Ү-2201035699 дугаартай орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч С.О******* холбогдуулан 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** бүртгэлийн дугаартай арилжааны гэрээ, ***** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн Ү-*********** дугаартай орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч С.О******* нь М.Т******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** бүртгэлийн дугаартай арилжааны гэрээ, **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1484 бүртгэлийн дугаартай арилжааны гэрээ, 1483 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн Ү-2201035699 дугаартай орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ 75 дугаар зүйлийн 75.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 758 дугаар зүйлийн 758.1Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М******* овогт М******* Т******* /РД:********/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч******* овогт С******* О******* /РД:********/-д холбогдох 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн **** бүртгэлийн дугаартай арилжааны гэрээ, **** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай орон сууцыг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас тал хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4 Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН