Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: овогтой М. /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: овогтой /РД:*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: овогтой /Шүүхэд төлөөлөх бүрэн эрхийн дугаар №/

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны ,

Хариуцагч: дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, Үнэлгээний хорооны нарийн бичиг Т*******ын ,

Хариуцагч: Сангийн яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн гийн ,

Гуравдагч этгээд: “*******” ХХК /РД:/,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Ж. /РД:*******/,

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.М******* /Шүүхэд төлөөлөх бүрэн эрхийн дугаар №/.

Нэхэмжлэлийн шаардлага: “... дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-ийн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө., хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны болон дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.                                   

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            1.1. 2025 оны 04 дүгээр сард Төрийн худалдан авах ажиллагааны газраас дугаар бүхий “ бүхий ******* ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарласнаар нэхэмжлэгч “” ХХК оролцсон ба Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А- дугаартай мэдэгдлээр “тендерийн шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэх үндэслэлээр уг хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс болон бусад бүх тендерээс татгалзаж дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

            1.2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дараагийн дугаар “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалтад “” ХХК нь мөн оролцсон ба уг тендерийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нээж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/*******, А- дугаар албан бичгүүдээр “тендерийн шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу татгалзсан”-ыг нэхэмжлэгч “” ХХК болон гуравдагч этгээд “*******” ХХК-д тус тус мэдэгдсэн.    

            1.3. Улмаар дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч тус тендерт оролцогч Изриаль улсын “*******” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 02/8120 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Мөн Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/8415 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн “*******” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А- дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхээр шийдвэрлэсэн.

            1.4. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын ******* дугаар тэмдэглэл /зөвлөмж/-өөр “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын үр дүнтэй холбоотой гомдлыг хянан үзсэн тухай Сангийн яамны шийдвэрийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж гүйцэтгэх, үнэлгээний хорооны зөвлөмж, тайлан дүгнэлтийг гаргах асуудлыг хэлэлцэж үнэлгээний хорооны шишүүдийн олонхийн саналаар тус тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу дахин “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн.

            1.5. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээний хорооны  хурлын 08 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээр “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар      “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.5-т заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэснээр Төрийн худалдан  авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5102 дугаар албан бичгээр “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон бол мөн газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар албан бичгээр “Титэм барилга трейд” ХХК-д “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосныг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар  сарын 25-ны өдрийн А-1/******* дугаар албан бичгийг хэвээр үлдээснийг мэдэгдсэн.

            1.6. “” ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 25/100, 10 дугаар сарын 08-ны өдрийн 25/101 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгогдсон байгааг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай” 02/9235 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д заасныг үндэслэн захиалагчийн шийдвэрийн буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснээр 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9532 дугаар албан бичгээр “” ХХК-ийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            1.7. “” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд хандан “... дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тодорхойл хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан байна.

            1.8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ирүүлсэн ба шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8261 дүгээр шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, мөн хугацааг нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 8432 дугаар шүүгчийн захирамжаар сунгасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны , тус газрын Үнэлгээний хороо, Сангийн яам гэхчлэн гурван хариуцагчид холбогдуулан,

            “... дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад “” ХХК-аас татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Сангийн яамны 2025 оны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” гэж ирүүлсэн ба,

            Шүүх хуралдаан дээр “... “” ХХК-аас татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзсан байна.

            Хоёр. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “.... “” ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 04 дүгээр сард зарласан дугаар “ бүхий ******* ажил” тендер (цаашид “Тендер” гэх)-т оролцсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А- дугаартай албан мэдэгдлээр “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй” гэх үндэслэлээр бүх тендерээс татгалзаж дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

            Төрийн худалдан авах ажиллагааны дахин сонгон шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээж, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/******* дугаар мэдэгдлээр “...тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэж мэдэгдсэн.

            Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүх тендерээс татгалзсаныг тендерт оролцогч Изриаль улсын “*******” ХХК-аас эс хүлээн зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаж 2025 оны 02/8415 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх шийдвэр гаргасан.

            Ингээд Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5103 дугаар “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” мэдэгдлээр “*******” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон бөгөөд манай тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн болохыг мэдэгдсэн. Төрийн худалдан авах ажиллагааны  газрын 2025 оны 10 дугаар сарын 01/5103 дугаар мэдэгдлийг манай компанийн зүгээс эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдөр 25/100 тоот гомдлыг Сангийн яаманд гаргасан.

            Сангийн яам манай гомдлыг хянаж үзээд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т  заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

            2.2. дугаар бүхий “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо (цаашид “Үнэлгээний хороо” гэх) нь тендерийн баримт бичигт заасан дараах олон шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу ирүүлсэн Изриаль улсын “*******” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь илтэд хууль зөрчсөн байна. Үүнд:

            1.Тендерийн баримт бичиг дээр заасан тоног төхөөрөмж нэг брэнд, үйлдвэрлэгч байх шаардлагыг хангаагүй. /Ажлын даалгаврын төсөл хэрэгжүүлэх шаардлагын 7-р хэсэгт заасан/

            2.Нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын өр төлбөргүй тодорхойлолтыг ирүүлээгүй. Ирүүлсэн баримтад “энэхүү батламж нь санхүүгийн  бүртгэлийн үнэн зөв эсэх талаар лавлагаа болохгүй” гэж бичсэн. /ТШЗ 16.1.2/

            3.Ажил гүйцэтгэх график, хуваарьт боловсруулсан ерөнхий инженер С.Нармандахын гарын үсэг, хөлсөөр ажиллах гэрээ дээрх гарын үсэг зөрүүтэй буюу зөрчилтэй.

            4.Ирүүлсэн төсөв нь барилгын норм дүрэм стандарт мөрдөөгүй, Туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг ашиглахын тулд төсвөө санаатайгаар зохиож, илтэд алдаатай төсөв ирүүлсэн /ТББ 3 бүлэг №9/

            5. зайлшгүй шаардлагатай үр боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч биш, үйлдвэрлэгч компанитай гэрээ хийгээгүй, төлөөлөх эрхгүй, Нийлүүлэх тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлээгүй. /ТББ 3 бүлэг №9/

            6.Туслан гүйцэтгэгч “Их даян бүүвэй” ХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн орон сууц ******* төсөл дээр хүний нөөцийн илтэд давхцалтай. /ТШЗ 19.2/

            7.Санал болгосон нь ажлын даалгаварт тавьсан 8 метрээс багагүй өндрийн хэмжээнд нийцүүлж ирүүлээгүй, 4.9 метр санал болгосон /Ажлын даалгавар 3. бүхий газрын бүрдэл хэсгийн №2 ийн байгууламж/

            8.Ажлын даалгаварт заасан гацуур, нарс, шинэс гэсэн 3 төрлийн ны үр боловсруулах даалгавар өгсөн “*******” ХХК нь өвсөн улиас, нарс болон гүдгэр ны үр боловсруулах төхөөрөмж санал болгосон. /Ажлын даалгавар 3. бүхий газрын бүрдэл хэсгийн №3/

            9.Тендерт ирүүлсэн тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа нь англи хэл дээр 12 сарын баталгаат хугацаа гэж заасныг орчуулаагүй. Баталгаат хугацаа 24 сар гэж заасан байхад 12 сарын баталгаат хугацаа гаргасан. /ТББ 3 бүлэг №9/

“*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь дээрх байдлаар тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй, бүрдэл дутуу, техникийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй, бүрдэл дутуу, техникийн тодорхойлолтод нийцэхгүй байхад ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан баримт бичгийн бүх шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

2.3. Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан дугаар бүхий “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5103 дугаар “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, дугаар бүхий “ бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.4. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган тодруулж, нэмэгдүүлэн ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...

2.4.1.“*******” ХХК-г хамгийн сайн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль бус байсан тухайд. дугаар бүхий “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо /цаашид “Үнэлгээний хороо” гэх/ нь тендерийн баримт бичигт заасан дараах олон шаардлагыг хангаагүй, тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу ирүүлсэн Израиль улсын “*******” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь илтэд хууль зөрчсөн байна.

Тодруулбал, дугаартай “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-өөр “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагч хүлээн зөвшөөрөөгүй тул Сангийн яамны 2025 оны 02/8415 дугаартай шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж, үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл “*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендерийн шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг огт хангаагүй болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байгаа болно. Үүнд:Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж оролцогчийн ерөнхий шаардлагыг хуульчилж өгсөн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй” гэж, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 6.3-т “Оролцогчтой холбоотойгоор хуулийн 7.1-д заасан нөхцөл үүсээгүй буюу ерөнхий шаардлагыг хангасан байна” гэж тус тус заасан.

Гэтэл “*******” ХХК нь дээрх хуулийн ерөнхий шаардлагыг хангаснаа нотлох баримт буюу нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын өр төлбөргүй тодорхойлолтыг ирүүлээгүй. Ирүүлсэн баримтад “энэхүү батламж нь санхүүгийн бүртгэлийн үнэн зөв эсэх талаар лавлагаа болохгүй” гэж бичсэн байгаа буюу оролцогчийн ерөнхий шаардлагыг хангаагүй байгаа болно.

2.4.2.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 6.5-т “Тендер шалгаруулалтад оролцох гадаадын этгээд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн мэдээллийг ирүүлнэ” гэж заасан. Гэтэл “*******” ХХК нь дээрх шаардлагатай холбоотой ямар нэг баримт ирүүлээгүй байх бөгөөд “Измон Агротек” ХХК-иас олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан этгээд нь “*******” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй этгээд эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байгаа болно. Түүнчлэн “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эсхүл эцсийн өмчлөгчийн мэдээллийг ирүүлээгүй байтал тухайн итгэмжлэл олгосон баримт бичгийг шаардлага хангасан мэтээр үнэлж, шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт өгөөгүйгээр “хамгийн сайн оролцогч”-оор шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульчилсан худалдан авах ажиллагааны “хариуцлагатай байх” зарчмыг илтэд зөрчсөн болохыг дурдана.

2.4.3.Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн В.Тендерт бэлтгэх хэсэгт “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай бусад баримт бичиг: Шаардана. Гадаадын этгээд нь дээрх баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ” гэж заасан. Гэтэл “*******” ХХК-аас ирүүлсэн ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай баримт бичиг нь баталгаат орчуулгаар орчуулагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал, Израиль улсын албан ёсны хэл нь еврей хэл байтал тухайн еврей хэл дээр үйлдэгдсэн баримт бичгийг англи хэл рүү орчуулсан байх бөгөөд англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан баримтыг үнэлсэн байгаа болно. Еврей хэлнээс англи хэл рүү орчуулсан баримтад баталгаат орчуулгын тэмдэг дарагдаагүй, эрх бүхий этгээдийн тамга тэмдэг огт дараагдаагүй байтал түүнийг монгол хэл рүү орчуулсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй мэтээр үнэлсэн нь хуулийг илтэд ноцтой зөрчсөн.

Тендерийн баримт бичигт заасан тоног төхөөрөмж нэг брэнд, үйлдвэрлэгч байх шаардлагыг хангаагүй, ажил гүйцэтгэх график, хуваарь боловсруулсан ерөнхий инженер С.Нармандахын гарын үсэг, хөлсөөр ажиллах гэрээ дээрх гарын үсэг зөрүүтэй буюу зөрчилтэй, төсөв нь барилгын норм дүрэм, стандарт мөрдөөгүй, Туслан гүйцэтгэгчийн тухай зөвшөөрлийг ашиглахын тулд төсвөө санаатайгаар зохиож, илтэд алдаатай төсөв ирүүлсэн, автомат зайлшгүй шаардлагатай үр боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч биш, үйлдвэрлэгч компанитай гэрээ хийгээгүй, гэрээний төлөөлөх эрхгүй. Нийлүүлэх тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийг хамт ирүүлээгүй, туслан гүйцэтгэгч “Их даян бүүвэй” ХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн орон сууц ******* төсөл дээр хүний нөөцийн илтэд давхцалтай, санал болгосон нь ажлын даалгаварт тавьсан 8 метрээс багагүй өндрийн хэмжээнд нийцүүлж ирүүлээгүй, 4.9 метр санал болгосон, ажлын даалгаварт заасан Гацуур, Нарс, Шинэс гэсэн 3 төрлийн ны үр боловсруулах даалгавар өгсөн “*******” ХХК нь Өвсөн улиас, нарс болон гудгэр ны үр боловсруулах төхөөрөмж санал болгосон, тендерт ирүүлсэн тоног төхөөрөмжийн баталгаат хугацаа нь англи хэл дээр 12 сарын баталгаат хугацаа гэж заасныг орчуулаагүй, баталгаат хугацаа 24 сар гэж заасан байхад 12 сарын баталгаат хугацаа гаргасан.

2.5. “” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь хууль бус байсан тухайд. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/******* дугаар “Мэдэгдэл хүргэх тухай” мэдэгдлээр “” ХХК-ийн тендерээс татгалзсан бөгөөд дараах үндэслэлээр тус татгалзсан шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа болно. Тодруулбал, “Оролцогчийн ирүүлсэн төсөвт гадна холболтын ажлын зардлыг төсөвт нэмж тооцож ирүүлээгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй” гэж дүгнэжээ. Гэтэл маргаан бүхий тендерийн ажлыг гүйцэтгэх нь Эрдэнэт хотоос зүүн хойд зүгт 76 км-т байрладаг Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн Шар тал нэртэй байрладаг ба Төвийн бүсийн дулаанаас алслагдсан байх бөгөөд Тендерийн баримт бичигт “Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын зураг, ажлын тоо хэмжээ, гадна холболтын ажлын зардлыг төсөвт нэмж тооцож ирүүлэх шаардлагатай” гэж заасан нь тухайн төслийн дулаан хангамж барилгын тухай хуулийн 4.1.23 “Бие даасан эх үүсвэр, шугам сүлжээ” буюу томсгосон төсөвт хамаарах тул “төсөвт нэмж тооцож ирүүлээгүй” гэж татгалзсан нь үндэслэлгүй. Түүнчлэн, “Оролцогчийн ирүүлсэн зургаас үзэхэд тэжээлийн ургамал хальслагч байгаа нь шаардлагад нийцэхгүй” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч “” ХХК-аас санал болгосон төхөөрөмж болох шинэсэнд зориулсан далавчнаас салгах төхөөрөмж нь бүх төрлийн үрийг салгах, нойтон аргаар далавчнаас салгах боломжтой буюу шаардлагад нийцэж байгаа бөгөөд энэ тухайгаа нотлох баримтын хамт тендерийн баримт бичигт хүргүүлсэн байтал уг шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй байгаа болно.

2.6. Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” мэдэгдэл хууль бус тухайд. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч “” ХХК нь дээрх үндэслэлүүдээр тендерийн шалгаруулалт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцсийн шийдвэрлэгдээгүй байхад тус тендерийн баталгааг улсын орлого болгосон нь үндэслэлгүй байгаа болно.

2.7. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага тус бүртээ хариуцагчийг дараах байдлаар тодорхойлж, дугаартай “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдуулж, “... дугаартай “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл/зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох”, Төрийн худалдан авах ажиллагааны т холбогдуулж, “...Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5102 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5103 дугаар “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”,  “... дугаартай “ бүхий ******* ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон тендерийн шалгаруулалтад “” ХХК-ийг татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулж, “...Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 дугаар “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” шаардлага гаргаж байна” гэжээ.

2.8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэхүү тендер бол Монгол Улсын эрх ашигт нийцсэн, томоохон төслийн ажил байсан. Энэхүү тендерийн гол зорилго нь тэрбум үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хангайн бүс суурийн цөлжилтөд орсонтой холбогдуулан жилд 12 сая тарьж ургуулах байсан. Гэтэл энэ тендерт Нэгдсэн үндэсний байгууллагаас геноцит ажиллагаа явуулдаг гэж зарласан, дэлхий даяар террорист ажиллагаатай холбогдсон Израиль улсын “*******” ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй компанийг шалгаруулсныг ойлгохгүй байна. Энэхүү тендерийн эд хөрөнгө, үйл ажиллагаа бүгд Монгол Улсад үлдэх ёстой. Би өөрөө Монгол Улсын зөвлөх инженер хүн. Уул уурхай, эрчим хүчний салбарт 20 орчим жил ажилласан. Манай байгууллагын зүгээс тухайн ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой. Цаашдаа ч Монгол Улсад хийгдэх үйл ажиллагаа монголдоо үлдээсэй гэж хүсэж байна” гэв.

2.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Асуулт хариулт болон нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой тайлбарыг хэлье. Гуравдагч этгээд болох “*******” ХХК-аас олгосон итгэмжлэлд бичгийн зөвшөөрөлгүйгээр аливаа гэрээ байгуулж санхүүгийн үүрэг хүлээх, эсвэл тендерийн материалыг бүрдүүлж өгснөөс цааш итгэмжлэгчийн нэрийн өмнөөс харилцан хүчинтэй шийдвэр гаргах эрхгүй гэж итгэмжлэлдээ дурдсан байгаа. Төлөөлөгчийн гарын үсэг зурагдаж хийж байгаа бүх зөвшөөрлийг итгэмжлэгдэгчээс зөвшөөрөл олгож байж хийдэг. Тендерийн материалыг бүрдүүлж өгснөөс цааш итгэмжлэгчийн нэрийн өмнөөс эрх зүйн хүчинтэй шийдвэр гаргах эрхгүй гэдгээс гомдол гаргах эрхгүй гэдэг нь харагдаж байна. Уг итгэмжлэл нь тендерийн материалыг бүрдүүлэн, тендерт оролцох агуулга бүхий итгэмжлэл өгсөн байна. Үүний араас эрх зүйн хүчинтэй шийдвэр гаргаж байгаа нь итгэмжлэгчийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа процесс байгаад байгаа. Гомдол гаргах гэх мэт хэрэгт авагдсан баримтуудад зөвшөөрөлтэй холбоотой баримт байдаггүй. Энэ эрхийг нь олгоогүй байна. Гэтэл Үнэлгээний хороо болон Сангийн яамнаас гомдол хянан шалгахдаа энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй байна.

Дараагийн асуудал нь оролцогчийн ерөнхий шаардлагыг магадалж байгаа баримтууд дээр нийгмийн даатгалын болон татварын өргүй, шүүхэд ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтад үндэслээд энэ шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа. Гэтэл “*******” ХХК-аас ирүүлж байгаа баримт нь Израил улсын Сангийн яамны татварын хэлтсээс ирүүлж байна гэж байгаа ч энэ нь ямарваа нэгэн байдлаар санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж өгсөн гэдэг баталгаа болохгүй гэдгийг нь тодорхой дурдаад өгчихсөн байгаа. Харин үүний дараа  “*******” ХХК-аас тодруулга ирүүлсэн. Тухайн тодруулгад  Монгол Улсад энэхүү асуудал хэрхэн явагддаг, манай улсад мөн адил тэгж явагддаг гэсэн тодруулгыг өгсөн. Үнэлгээний хорооноос тухайн тодруулгыг үндэслэн шаардлага хангасан гэж дүгнэдэг. Гэтэл тухайн тодруулгад  тодорхой ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэг байдаггүй. Гэвч энэ асуудлыг хянаж үзээгүйгээс үүдэн өнөөдрийн асуудал үүсэж байна.

Дараагийн асуудал нь “*******” ХХК-аас ирүүлж байгаа баримт бичиг нь гурван өөр хэл дээр ирдэг. Эхнийх нь өөрсдийн албан ёсны хэл болох еврей хэл дээр, дараа нь англи хэл дээр орчуулан, англи хэл дээрх орчуулгыг монгол хэл рүү орчуулдаг бөгөөд монгол хэл дээрх баримтыг үнэлдэг. Тухайн баталгаат орчуулга дээр гарын үсэг болон тамга тэмдэг байдаггүй. Баталгаат орчуулга гэдэг асуудал нь тамга дарснаар баталгаатай болдог юм уу эсвэл, агуулга нь зөв байснаараа баталгаат орчуулга болох эсэх асуудлыг Үнэлгээний хороо болон Сангийн яам харгалзаж үзээгүй. Үнэлгээний хорооны хурлаар аливаа асуудлыг хуулийн шаардлага хангасан эсэхийг судалж байж шийдвэр гардаг байхад Үнэлгээний хорооноос хуультай холбон шаардлага хангаж байгаа эсэхийг дүгнэсэн хурал байдаггүй. Өмнөх хурал дээр нэг асуудал яригдаад тухайн асуудлаа дуусгалгүй дараагийн хурал дээр өөр асуудал хэлэлцдэг. Эсвэл Үнэлгээний хороо хуралдаанаас гадуур хэлэлцэж шийдвэрлэдэг юм уу?

Дараагийн асуудал бол тендерийн баталгаатай холбоотой тайлбар хэлье. Номин даатгалаас тендерийн баталгааг улсын орлого болгох нөхцөл байдал бүрдээд  3 сар өнгөрөөд байхад яагаад одоог болтол улсын орлого болгоогүй юм. Номин даатгалаар тендерийн баталгааг гаргуулсан байсан ч бодит байдал дээр тендерийн баталгааны 512 сая төгрөгөө байршуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулах хугацаа дуусгавар болж байгаа. Гэрээ байгуулахгүй байх албан бичиг явуулсан байж шүүх хуралдаан дээр шүүхийг хүндэлсэн гэдэг агуулгаар яриад сууж болохгүй. Эцэст нь дүгнэн хэлэхэд тендерийн шалгаруулалт дээр олон гомдол гаргаж байгаа. Шийдвэрлэж байгаа асуудлын хүрээнд гэрээ байгуулах чадваргүй хуулийн этгээд шалгарчихсан байгаа асуудлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна” гэв.

2.10. Нэхэмжлэгчийн Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий тендер сонгон шалгаруулалт нь өөрөө хэд хэдэн бичиг баримтын хүрээнд явагддаг. Тендер сонгон шалгаруулалтын заавар, техникийн тодорхойлолт гэсэн тодорхой нөхцөлүүд тавигддаг. Тендер сонгон шалгаруулалтын заавар бичиг бол үндсэн болон ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалтын бусад баримт бичгээс бүрддэг. Тендер шалгаруулалтын баримт бичиг нь бүх шаардлагадаа нийцсэн тохиолдолд шаардлага хангасан баримт гэж тооцдог. Гэтэл тендерт шалгарсан “*******” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгүүдийн шаардлага хангаагүй байсан тухай өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Эдгээрээс тодорхой хэдэн зүйлсийг дурдвал төслийг ерөнхийлөн захирч гүйцэтгэж байгаа төслийн удирдагч ерөнхий инженерийн бичиг баримтын шаардлагыг дипломын хуулбар, эрхийн үнэмлэх гэсэн байдлаар тендер шалгаруулалтын зааврын 19.1-д шаардсан байна. Гэтэл ирсэн баримтыг нь харвал мэргэжлийн инженер гэх гэрчилгээтэй холбоотой баримт л ирсэн болохоос биш барилгын инженер чиглэлийн хүн мөн гэдгийг бүрэн нотолж чадахгүй байсан. Энэ нь тендерийн ерөнхий шаардлагаа хангасан эсэх асуудал үүссэн. Мөн санал болгож байгаа үрийн нөөц нь шаардлага дээр дурдсан үрийн нөөцөөс зөрүүтэй, захиалагчийн шаардлагад нийцээгүй ыг ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ орчуулгын зөрүү байна гэж хэлж байгаа ч тендер шалгаруулалтын зааварт үнэн бодитой мэдээлэл гаргаагүй байна. Мөн баталгаат хугацааг 24 сар байна гэж заасан ч тендерт шалгарсан “*******” ХХК-ийн 12 сарын баталгаат хугацаа заасан. Эдгээр нөхцөл байдлуудаас авч үзвэл гуравдагч этгээдийн тендер хамгийн сайн тендер байж чадсан эсэх асуудал үүсэж байна.

Нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх ашгийн тухай тайлбар хэлье. Нэхэмжлэгч талаас нийт 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүний 3 шаардлага нь анхнаасаа байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн хүчингүй болгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дүгээр зүйлийг баримталж байсан ч 106.3.3 буюу хууль бус байсан болохыг тогтоолгох болгон өөрчилсөн. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бэ гэвэл, хэрэгт авагдсан баримтууд болон, Төрийн худалдан авах ажиллагааны газрын хариу тайлбар зэрэг дээр уг тендерийн сонгон шалгаруулалтын ажиллагаа дуусгавар болсон. “*******” ХХК нь тендерийн баталгааг бүрэн байршуулаагүйгээс үүдэн тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон. Тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас шалтгаалан байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэсэн үг юм. Тиймээс хүчингүй болгуулах шаардлага гаргах үндэслэлгүй болсон тул хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сангийн яамыг тендерийн баталгааг улсын орлого болгосон нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар оролцож байгаа. Сонгон шалгаруулалтын явцад гомдол хянан шийдвэрлэх агуулга нь Тендерийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу Сангийн яам буюу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гомдол хянан шийдвэрлэж байгаа болохоос биш тусдаа захиргааны акт гаргах үндэслэлгүй байна. Зөвхөн Тендерийн үнэлгээний хорооны 08 дугаар тэмдэглэл, зөвлөмжид холбогдуулан гомдол хянан шийдвэрлэж байгаа. Үүнээс өөрөөр захиргааны акт гарган, өөр үр дагавар үүсгээгүй. Тиймээс Сангийн яамыг зөвхөн тендерийн баталгаатай холбогдуулан хариуцагчаар татсан. Захиалагчаас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гарсан. Тухайн шийдвэртэй холбогдуулан Үнэлгээний хорооноос “*******” ХХК-ийг шалгаруулсан 5103 дугаар мэдэгдэл болон, манай тендерээс татгалзсан 5102 дугаар мэдэгдлүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү сонгон шалгаруулалт бол одоогийн байдлаар дуусгавар болсон. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж үзнэ. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол бол Үнэлгээний хорооны 06 болон ******* дугаар хурлын тэмдэглэл, зөвлөмжийн дагуу шаардлага хангахгүй байгааг хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл Үнэлгээний хорооны 08 дугаар хурлын тэмдэглэл нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Хүчингүй болсон өмнөх хурлын тэмдэглэл, зөвлөмж, эрх зүйн акттай маргах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

3.1.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны , дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “... “” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны болон үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын дугаартай “ бүхий ******* ажил” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг шилжүүлсний дагуу тус газраас зохион байгуулсан тендер шалгаруулалттай холбогдуулан захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Тус тендер шалгаруулалтын нээлтийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хийхэд тендер шалгаруулалтад нийт 4 оролцогч тендер ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо хуралдаж төсөл, арга хэмжээний хувьд тендер шалгаруулалтад шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “хууль” гэх) 28.4-т “Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана” гэсний дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цахим системээр оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдсэн.

Тендерийн шалгаруулалтын үр дүнтэй холбогдуулж “*******” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан тул тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Уг гомдлыг Сангийн яамнаас үндэслэлтэй гэж үзэн хуулийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж мөн хуулийн 59.7 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичгээр мэдэгдсэн. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж “*******” ХХК-г шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэн, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр оролцогчдод мэдэгдлийг хүргүүлсэн. Хамгийн сайн үнэлэгдсэн “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг мөн өдрийн А-1/5102 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Гэвч Сангийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/9235 дугаар албан бичгээр “тендерт оролцогчоос гомдол гаргасан тул тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж байна” хэмээн мэдэгдсэн. Улмаар тус яамнаас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг ирсэн. Тус албан бичигт “” ХХК нь гомдол гаргахдаа дараах зүйлсийг хянан үзэхийг хүссэн.

1.Тендерт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын холбогдох хуулийн дагуу гаргасан итгэмжлэл, дампуурал болон төлбөрийн чадваргүй болсон эсэх талаарх тодорхойлолт, татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй талаарх тодорхойлолт, шүүхийн тодорхойлолт, борлуулалтын орлого хангагдсаныг нотлох баримт тус тус ирүүлээгүй,

2.Израил Улсын банкны зээлжих эрхийн тодорхойлолт ирүүлсэн нь Монгол Улсад нотлогдохгүй, тус компанийн хувьцаа эзэмшигчийг баталсан баримт бичиг ирүүлээгүй, хувьцаа эзэмшигч “Орбиа групп” компаниас тус тендер шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсөн хууль ёсны зөвшөөрөл ирүүлээгүй,

3.Ажлын даалгаварт заасан нэг брэнд, нэг үйлдвэр байх зарчим баримтлах шаардлага хангаагүй,

4.Итали Улсын “Urbinati” компанийн тоног төхөөрөмж санал болгосон атал худалдан авах гэрээ эсхүл хамтран ажиллах гэрээ хийгээгүй, тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй,

5.Ажил гүйцэтгэх график, хуваарийг боловсруулсан ерөнхий инженер С. Нармандахын гарын үсэг болон хөлсөөр ажиллах ХГ-18 дугаартай гэрээний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

6.Тендерт хавсаргасан ажлын төсөв нь барилгын норм, дүрэмд нийцээгүй, барилгын ажлын төсвийг хуулийн 6 дугаар зүйлд нийцүүлэн хуурамчаар гүйцэтгэсэн,

7.Туслан гүйцэтгэгч “Их даян бүүвэй” ХХК-ийн хүний нөөц бусад төсөл, арга хэмжээнд давхацсан,

8. ийн барилгын хэмжээ 8 метрээс багагүй байх ёстой атал 4.9 метрийн өндөртэй санал болгосон,

9.Ажлын даалгаварт гацуур, нарс, шинэс гэсэн гурван төрлийн ны үр боловсруулах гэж заасан байхад тоног төхөөрөмжийн танилцуулгад “өвсөн улиас, нарс, гүдгэр ” гэж ирүүлсэн,

10.Нийлүүлэх тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг дутуу ирүүлсэн,

11.“Urbinati” компанийн веб сайтын зураг ашиглан тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг хуурамчаар ирүүлсэн,

12.Ажлын даалгаврыг хуулиар хөнгөлсөн, техникийн үзүүлэлт, бараа материалыг “Urbinati” компаниар баталгаажуулаагүй, баталгаат хугацааг 24 сараар ирүүлээгүй, санал болгосон хөрс холигч, иж бүрэн тавиур угаагч, үр суулгах шугам, бортого хучигч шугам гэсэн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүд үйлдвэрлэгч компанийн веб сайт дахь мэдээллээс зөрүүтэй байна гэж үзэж, хянан үзэхийг хүссэн байна.

Сангийн яамнаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гомдлын дагуу явуулж 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 дугаартай гомдол хянасан тухай албан бичигтээ захиалагчийн шийдвэр үндэслэлтэй тул тус тендер шалгаруулалтыг хууль т*******жид заасны дагуу цааш үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 84.1.2-т зааснаар дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг анхан шатны буюу гүйцэтгэх байгууллага биелүүлэх үүрэгтэй тул тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан.

“” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК-г хамгийн сайн тендерээр шалгаруулсан нь хууль зөрчсөн гэх 9 үндэслэл нь Сангийн яамнаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар аль хэдийн хянан үзсэн байна. Иймд дээрх төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох хууль т*******жийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.2. Нэхэмжлэлийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны , дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “Тус тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1.2-т нийгмийн даатгал, татварын өр төлбөргүй болон шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй тодорхойлолтыг ирүүлэх ба гадаадын этгээд нь дээрх баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлэхээр заасан. "*******" ХХК тендерт Үндэсний даатгалын байгууллагын 2025 оны 1-7 дугаар сар хүртэлх тодорхойлолт, Израйль улсын Хууль зүйн яамны албан бичиг, Татварын албаны батламж, тодруулга албан бичгийг ирүүлсэн тул уг шаардлагыг хангасан гэж хянан үзсэн. Мөн итгэмжлэл олгосон Идо Фишбэйн нь "*******" ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрх бүхий болохыг нотариатаар баталгаажуулсан баримтыг ирүүлсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.1-т "Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ." гэж заасан. ТШЗ 12.4-т "Тендер хянан үзэх, үнэлэхэд захиалагч гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийн орчуулгыг үндэслэх ба оролцогч өөрөө, эсхүл бусад этгээд орчуулсан эсэхээс үл хамааран үнэн зөв, зөрүүгүй болохыг захиалагчийн өмнө хариуцна." гэж заасан. "*******" ХХК нь ерөнхий шаардлагыг нотлох гадаад хэлээр үйлдсэн баримт бичиг болон баталгаат орчуулгын тамга бүхий монгол хэлээр орчуулсан орчуулгыг ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна.Оролцогч нь “Маягт 1. Тендер илгээх”-ийн 6-д “Хуулийн 7.1, 22.2, 56.5-д заасныг зөрчсөн болон тендер шалгаруулалтад үнэн зөв, зөрүүгүй орчуулга ирүүлэх үүргээ зөрчсөн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл болохыг хүлээн зөвшөөрч байна” гэдгээ хүлээн зөвшөөрч уг маягтын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээр баталгаажуулан ирүүлсэн. Түүнчлэн тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 12.3-т “Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна” гэж заасан. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Измон агротек” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. нь ажил гүйцэтгэх график, хуваарийг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн, мөн ерөнхий инженер (төслийн удирдагч)-ээр санал болгосон С.Нармандахтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна. “*******” ХХК нь ажлын даалгаварт тусгагдсан хийгдэх ажлын нэгж болон нийт үнэ бүхий төсвийг мэргэшсэн төсөвчин Э.Хишигсүрэнгийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн ба хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтад заасны дагуу ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод нийцсэн гэж үзсэн.

Тендер шалгаруулалтад баримт бичигт хүний нөөц болон машин механизм өөр төсөл, арга хэмжээнд давхцаагүй байх тухай шаардлага тусгагдаагүй. ТШЗ 19.2-т “санал болгосон ажилтныг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд ажиллуулах ба өөр төсөл арга хэмжээнд давхар ажиллуулахгүй хүлээн зөвшөөрч тендер ирүүлнэ” гэж заасан нь гэрээ байгуулагдан ажил гүйцэтгэх явцад ажилтныг өөр төсөл, арга хэмжээнд ажиллуулахгүй байх тухай баталгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан туслан гүйцэтгэгч “Их даян бүүвэй” ХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн орон сууц ******* төсөлд хүний нөөцийн илтэд давхцалтай талаар мэдээлэл нь тендер шалгаруулалтад ирээгүй болно.

“*******” ХХК нь тендерт ирүүлсэн харьцуулсан хүснэгтэд санал болгож буй автомат ийн байгууламжийн "нийт талбайн хэмжээ: 128м x 108м, өндөр 8м" гэж ирүүлсэн. Нэхэмжлэгчийн 4.9 метр санал болгосон гэх нь үндэслэлгүй байна. Тендер шалгаруулалтад “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Измон агротек" ХХК 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 024/054 дугаартай албан бичгээр нийлүүлэх техник тоног төхөөрөмжийн баталгаат засварын хугацаа нь 24 сар байх баталгаа гаргаж ирүүлсэн.

“Титэмтбарилга трейд” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй тул ирүүлсэн тендерээс татгалзсан тухай: Тус тендер шалгаруулалтад оролцогч "Титэмтбарилга трейд" ХХК-ийн ирүүлсэн тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолтод заасан 5 шаардлагыг хангаагүй тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А-1/******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн...” гэжээ.

3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Уг тендерийн сонгон шалгаруулалт бол 2023 оноос хойш хийгдэж байгаа. Ажлын даалгаврыг гадаадын хуулийн этгээд хийх боломжтой бөгөөд “*******” ХХК-ийн санал болгож буй бараа бүтээгдэхүүний дийлэнх нь шаардлага хангаж байсан. Энэхүү төсөл хөтөлбөр нь Монгол улсад хэрэгжиж байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалт зарлан шийдвэрээ гаргасан. Хэргийн тодорхойлолт, санхүүгийн шаардлага, чадавх болон техникийн шаардлага бол оролцогчдод тавигдах хамгийн доод шалгуур юм. Тухайн шаардлагаас илүү шаардлага болон мэдэгдлийг ирүүлсэн тохиолдолд татгалзах боломжгүй. Тендер шалгаруулалтын үр дүнд гэрээ байгуулах эрх олгогдоно. Гэрээтэй холбоотой зохицуулалт, эрх үүргийн харилцаа бол гэрээ байгуулагдсанаас хойш үүснэ. Үнэлгээний хороо бол тендерт ирүүлсэн баримт бичиг, оролцогчдын ирүүлсэн тендерийн дагуу үнэлгээ хийж бүх оролцогчдоос татгалзсан. Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гомдол хянах эрх бүхий байгууллагын захиргааны актыг биелүүлсэн. Нэхэмжлэл гаргасан “” ХХК-ийн зөрчигдсөн эрх ашиг тодорхой бус байна. Хууль т*******ж, дүрэм журмын үндэслэл болон тодорхой үйл баримт дурдсангүй мөн тухайн компаниас татгалзсан үндэслэлийг үгүйсгэсэнгүй. Үнэлгээний хорооны 08 дугаар хурлын тэмдэглэлийг хууль бус гэсэн боловч “Титэм барилга трейд” ХХК-аас татгалзсан үндэслэл, хуралдах болсон эрх зүйн баримт бичигтэй холбоотой үндэслэлүүд дээр маргахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.4. Хариуцагч Сангийн яамнаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:”... “Титэмтбарилга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны , дугаартай “ бүхий ******* ажил” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хамтран хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул дараах хариу тайлбар гаргаж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан /03/01 дугаартай “ бүхий ******* ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “Титэмтбарилга трейд” ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэж, гомдол бүхэлдээ үндэслэлгүй тухай шийдвэрийг тус яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 тоот албан бичгээр, “Титэмтбарилга трейд” ХХК-ийн тендерийн баталгааг хуульд заасан хэмжээгээр орлого болгох тухай албан бичгийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 тоот гомдол хянан шийдвэрлэсэн тухай, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 тоот тендерийн баталгаа улсын орлого болгох тухай албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцсэн гэж үзэж байгаа тул “Титэмтбарилга трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч “” ХХК-аас тендерийн баталгааг улсын орлого болгосон анхдагч акттай маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс Сангийн яаманд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар.

4.1. Гуравдагч этгээд "*******" ХХК  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2025/7782 тоот захирамжаар манай компани болох ******* ХК-ийг “Титэмтбарилга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны , тус газрын дугаартай “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Манай компани нь дугаартай “ бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5102 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийн дагуу уг тендер шалгаруулалтад гэрээ байгуулах эрхийг авсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд дурдаад буй бүх үндэслэлүүдийг Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/9532 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт тодорхой тайлбарлаж няцаасан байдаг бөгөөд шүүхэд уг баримт авагдсан тул дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.

Энэхүү дугаартай “ бүхий ******* ажил” төсөл нь байгаль орчны үр өгөөжөөс гадна урт хугацаанд тогтвортой санхүүгийн өгөөж бий болгох, олон улсын карбон кредитийн зах зээлд суурилсан бизнесийн загвартай төсөл юм. Төслийн хүрээнд жилд 12 сая хүртэлх үржүүлэн гаргах боломж бүрдэж, үе шаттайгаар ойжуулалт хийснээр ойн экосистемээр дамжуулан нүүрстөрөгч шингээлтийн бодит эх үүсвэр бий болно. Ингэснээр Paris Agreement, UNFCCC, Монгол Улсын NDC зорилтуудтай бүрэн нийцсэн, Байгальд суурилсан шийдэл (Nature-Based Solution) дээр тулгуурласан, Карбон кредитээр дамжуулан өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай, донорын санхүүжилтийг урт хугацаанд үр ашигтай болгох бүтэцтэй. Иймд уг төсөл нь нэг удаагийн санхүүжилт бус, харин тогтвортой орлого үүсгэх, хэмжигдэхүйц уур амьсгалын нөлөөлөлтэй, олон улсын донор, хөгжлийн байгууллагуудын дэмжлэг авах өндөр потенциалтай төсөл юм.

Манай компани нь автомат , усалгааны дэвшилтэт технологид суурилсан ижил төстэй төслүүдийг Казахстан, БНХАУ, Канад, Нидерланд, Камбож, АНУ, Өвөр Монгол зэрэг дэлхийн 110 гаруй улс оронд амжилттай хэрэгжүүлж ирсэн, олон улсын туршлага, баталгаат технологи, мэргэжлийн багтай компани бөгөөд энэхүү төслийг Монгол Улсын байгаль, цаг уурын онцлогт бүрэн нийцүүлэн, олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх бүрэн чадамжтай юм. Энэхүү жишгийн дагуу бид “ бүхий ******* ажил”-ыг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд захиалагчаас дугаартай тендерт гэрээ байгуулах эрх авсан боловч уг шүүхийн маргаан эхэлж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны 128/ШЗ2025/8*******6 захирамжаар манай компаний гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/5102 тоот албан бичгийн биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн шийдвэрийг мөн шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/8653 захирамжаар хүчингүй болгосон тул захиалагчтай гэрээ байгуулах эрх зүйн хувьд боломжтой байгаа юм. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Захиалагч шийдвэр гаргах, эсхүл гэрээ байгуулах хүртэл хугацаанд оролцогчийг тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба оролцогч хугацааг сунгах бол захиалагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу захиалагчаас гэрээ байгуулах хүртэлх хугацаанд манай компанид тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба манайх хугацааг сунгах бол захиалагчид мэдэгдэх боломжтой тул шүүхийн шийдвэрт энэ асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж тусгаж өгнө үү гэж хүсэж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ТШД: дугаар бүхий “ бүхий ******* ажил”-ын тендерт ******* ХК нь захиалагч тал болох Эрдэнэт ТӨҮГ-тай гэрээ байгуулах эрх авсан.  Гэвч тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагч нь гэрээ байгуулаагүй бөгөөд оролцогчийн зүгээс тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлгүй байсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаж буй асуудал нь ач холбогдолгүй болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “*******” ХХК нь 1965 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний компани байгаа. “*******” ХХК-ийн төв байгууллага Мексикт байрладаг бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн шиг асуудал байхгүй. Анх 2023 онд тендер зарлагдахад манай компанийн зүгээс судалгааны явц дээр явж байсан. Тендерийн явц анх 2023 оноос эхлэн 5 удаа зарлагдсан. Анх 2024 онд зарлагдах үед “Измон” ХХК оролцон, тендерийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Тухайн татгалзлыг хүлээн зөвшөөрч байгаа. 2025 оны 04 дүгээр сард дахин зарлагдахад “*******” ХХК өөрөө оролцсон. Нэхэмжлэгч талаас тендерт оролцож байсан туршлага асуусан. Манай байгууллагад өөр тендерт оролцож байсан туршлага байхгүй. Гэхдээ бид нэг тендертээ 2 дахь жилдээ оролцож байгаа тул судалгаа хийн, алдаа дутагдлаа сайжруулсаар ирсэн. Уг тендерт манай компани болон нэхэмжлэгч “” ХХК өрсөлдсөн. Энэхүү төсөл нь манай Монгол улсад ямар хувь нэмэр оруулах тухай тайлбар хэлье. Энэ төслийг хэрэгжүүлэх чадамжтай нь олон улсын компани байгаа. Бүх бүтээгдэхүүн нь гаднаас импортоор орж ирж байгаа. Хэрэв энэхүү төсөл цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжиж чадсан бол нэг жилийн хугацаанд төслийн бүх зардлаа нөхөх боломжтой байсан” гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлага Сангийн яамны гомдол хянасан агуулга руу орж байна. Эхний тендерийн сонгон шалгаруулалтад захиалагчаас оролцсон бүх тендерээс татгалзсан. Тухайн үйл баримттай маргаан бол байхгүй. Гэхдээ гуравдагч этгээд өөрийн эрх ашгийг хангах гээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан оролцогчийн эрхээ хэрэгжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын факт болгон, өөрийн таамаглалыг бодит мэтээр ярих нь зохисгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээдээс яагаад бие даасан шаардлага гаргаагүй тухай тодруулсан. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байсан. Захиргааны маргаан бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийддэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тендерийн маргаан нь тусгай журмаар зохицуулагддаг харилцаа. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагад тавигдах шаардлагууд хангах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл, нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн сэргэх тухай асуусан. Гэвч тухайн асуултууддаа тодорхой хариу авч чадсангүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны акт хүчин төгөлдөр байгаа учир татгалзал тайлбар гаргах хязгаарыг тогтоож өгсөн. Нэхэмжлэгч талаас өөрийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх тухай асуудлыг тодорхой хууль зүйн үндэслэлээр тайлбарлахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд татгалзлаа тайлбарлаж байна. Нэхэмжлэгч зүгээс Сангийн яам болон, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байгаа ч анхдагч акттай маргахгүй байгаа тул нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд гуравдагч этгээд мөн адил уг асуудлаас үүдэн хохирч байгаа. Тендерийн баталгааг даатгалаар гаргуулах нь хуульд заасан боломж. Гэтэл тухайн боломжийг ашигласныхаа төлөө буруутан болж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн даатгалтай холбоотой 3 хувийн хүү төлсөөр байгаа. Энэ бол бодит хохирол юм. Тиймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум ” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Эрдэнэт-100 сая ” арван жилийн хөтөлбөр боловсруулж лог ургамлын үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, тарьж ургуулахад шаардлагатай үржил шимт хөрсний хольц үйлдвэрлэх, цогцолбор байгуулахаар төлөвлөн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусган, боловсруулагдсан ТЭЗҮ-ийн дагуу  шаардагдах санхүүжилтийг баталж, энэ төрлийн ийг барьж байгуулах ажил нь Монгол Улсад анх удаа хийгдэх тул дэлхийн шилдэг технологи нэвтрүүлсэн бүрэн автомат систем бүхий болон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ийн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг оюуны өмчийн эрхтэй олон улсын компаниудыг оролцуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нь тухайн төсөл амжилттай хэрэгжих үндэс болохыг дурдаад Төрийн худалдан авах ажиллагааны т хандан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ТЁ-134-12/6293 дугаар албан бичгээр техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хүргүүлэн, тухайн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлжээ.

            3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн баримт бичгийг боловсруулан, “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бүрэн автомат бүхий ******* ажил”-ын тендер шалгаруулалтыг удаа дараа зарласан авч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад /2024-2025 он/ нэг ч тендер шалгараагүй байна.

            4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/237 тушаалаар “Бүрэн автомат бүхий ******* ажил” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргыг өөрчлөн томилсон, мөн даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/251 дугаар тушаалын нэг дэх заалтаар “Бүрэн автомат бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

            5. Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар “автомат бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулан баталж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тендер шалгаруулалтыг зарлахаар шийдвэрлэсэн.

6. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Тендер шалгаруулалтын зарлалд: тендер шалгаруулалтын төрөл: Ажил, тендер шалгаруулалтын нэр: “ бүхий *******” ажил, тендер шалгаруулалтын дугаар: , нийт төсөвт өртөг: 102,009,775,011.00 төгрөг, тендерийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 10 минутад нээхээр, тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс өдрийн хугацаанд хүчинтэй байхаар, нээлттэй тендер шалгаруулалтын аргаар явуулахаар заажээ.

7. 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 10 минутад тендерийг нээхэд, нэхэмжлэгч “” болон гуравдагч этгээд “*******” ХХК өөр бусад хоёр хуулийн этгээд оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр оролцогчдын ирүүлсэн тендерийн мэдээллийг нэгтгэх, оролцогчдын санал болгосон тоног төхөөрөмжийн мэдээллийг хүснэгтээр бэлтгэх ажлыг хангаснаар дахин үргэлжлүүлэн хуралдахаар шийдвэрлэсэн.

8. Улмаар төсөл, арга хэмжээ /ажил/-г гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлыг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийж, 06 дугаар тэмдэглэл үйлдэгдэж, шийдвэрлэсэн нь хэсэгт: “автомат бүхий ******* ажил” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын үнэлгээ хийж, үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн  саналаар тус тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу дахин тендер шалгаруулалтыг зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

9. Энэ хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчид, мөн А- дугаар албан бичгээр гуравдагч этгээдэд тус тус “...ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж Тендерийн хуулийн 28.1.3-т заасны дагуу татгалзсан” мэдэгдлийг хүргүүлсэн.

10. Гуравдагч этгээдээс захиалагчийн өөрт хүргүүлсэн мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаснаар Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/8120 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлж байсан, улмаар мөн яамны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/8415 дугаар албан бичгээр “... “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсаны дагуу хянаж Тендерийн хуулийн 59.10.1-т заасныг үндэслэн захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  А- тоот шийдвэрийг хүчингүй болгож, Тендерийн хуулийн 59.10.2-т заасныг үндэслэн тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, Тендерийн хуулийн 59.7-д заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсон талаар мэдэгдэж” шийдвэрлэсэн, уг агуулгаар гомдол гаргагчид хариуг өгчээ.

11. Энэ тохиолдолд маргаан бүхий тендертэй холбоотойгоор захиалагчийн шийдвэр гаргах хугацааг сунгаснаар, үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, ******* дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ийг гаргасан ба Сангийн яамны 2025 оны 02/8415 дугаартай шийдвэрийн дагуу тендерийн үнэлгээг дахин хийж гүйцэтгээд шаардлагад нийцэх нэг ч тендер ирээгүй гэж үзэж, оролцогчдын ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зарлуулахаар шийдвэрлэн захиалагчид хүргүүлжээ.

12. Гэвч захиалагчийн зүгээс Тендерийн хуулийн 28.3-д зааснаар “...цахим системд нийтэлж, мэдэгдсэнд тооцох”, 28.4. “...шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг заах” бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй харин захиалагчийн тэмдэглэлд: “Сангийн яамны бичгийн дагуу хянан үзэх, гомдол хянасан бичгийн дагуу шийдэх” гэж заасан ба энэ үйл баримт нь Тендерийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2. “захиалагчийн энэ хуулийн 48.2.6, 48.2.7, 48.2.11-д зааснаас бусад эрх, үүрэг хүлээх” гэж зааснаар мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 48.2.1. “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах”, 48.2.3. “үнэлгээний хорооны зөвлөмж хууль т*******жид нийцэх эсэхэд хяналт тавих”, 48.2.4. “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд хэрэгжсэн, захиалагчийг буруутгах үндэслэлгүй юм.

13. Нэгэнт захиалагчаас Тендерийн хуулийн 28.4-д заасны дагуу шийдвэр гаргаагүй тул “ бүхий *******” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны хурлыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт хийж, 08 дугаар тэмдэглэл /МБЗА/-ийн шийдвэрлэсэн нь Сангийн яамны 2025 оны 02/8415 дугаартай шийдвэрийн дагуу  “ бүхий *******” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээг дахин хийж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж шийдвэрлэжээ.

14. Сангийн яамны шийдвэрээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин хянан үзэж, үнэлэхэд Тендерийн хуулийн 27.5-д зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “*******” ХХК-ийн тендер шалгарсан талаар зөвлөмж гаргаж, гэрээ байгуулах эрх олгосныг дурдаад Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/5102 дугаар албан бичиг /МБЗА/-ээр гуравдагч этгээд “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдсэн бол,

14.1. Тендер шалгаруулалтад оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам хянаж, 2025 оны 02/8415 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, 2025 оны 08 дугаар сарын25-ны өдрийн А-1/******* дугаартай албан бичгээр танай компаний ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээж, “*******” ХХК-ийн тендер хамгийн сайн тендерээр шалгарсан, гэрээ байгуулах эрх олгохыг мэдэгдсэн болох талаар Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар албан бичиг /МБЗА/-ээр нэхэмжлэгч “” ХХК-д мэдэгджээ.

15. Гуравдагч этгээд “” ХХК-ийн зүгээс захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон нэхэмжлэгч “*******” ХХК-ийн тендер шаардлага хангахгүй байхад шалгаруулсан хэмээн гомдол гаргаснаар Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02/9235 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн түр түдгэлзүүлсэн, улмаар мөн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9532 дугаар албан бичгээр “*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “” ХХК-ийн гомдолд дурдсаны дагуу хянаж, Тендерийн хуулийн 59.7-д заасныг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож, уг маргаан бүхий тендер шалгаруулалтыг хууль т*******жид заасны дагуу цааш үргэлжлүүлэх хариуг өгснөөс гадна мөн Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгээр “... ХХК-аас гаргасан гомдлыг хянан үзэж, гомдол бүхэлдээ үндэслэлгүй болохыг 02/9532 дугаар албан бичгээр мэдэгдсэн, хууль болон журамд заасны дагуу тендерийн баталгааны жаран сая төгрөгийг төрийн санд төвлөрүүлж ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэх”-ийг заажээ.

16. Үүний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” А-1/5285 дугаар албан бичгээр дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний тендерт шалгарсан, хамгийн сайн үнэлэгдсэн “*******” ХХК-тай тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах талаар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүргэсэн.

16.1. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай” А-1/5345 дугаар албан бичгээр дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад оролцогч “” ХХК-аас Сангийн яаманд гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, уг оролцогч хуулийн этгээдийн байршуулсан тендерийн баталгаанаас 60,000,000.0 төгрөгийг Тендерийн хуулийн 14.6.3, 14.7-д зааснаар төрийн сангийн холбогдох дансанд төвлөрүүлэхийг Худалдаа хөгжлийн банканд мэдэгдсэн.

17. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий захиргааны актаар хариуцагч Үнэлгээний хорооны 08 дугаар зөвлөмж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар албан бичгийг нэрлэж, дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...дээрх зөвлөмж болон албан бичгийг мөн гуравдагчид гэрээ байгуулах эрх олгосон А-1/5102 дугаар албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцогч “” ХХК-аас татгалзсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгаа улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож, тендерийн баталгаа болох жаран сая /60/ төгрөгийг буцаан байршуулахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн.

17.1. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “... дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцогч “” ХХК-аас татгалзсан шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлснээр тухайн хүсэл зоригийг шүүхээс хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

17.2.   Харин гурван хариуцагчид холбогдох үлдэх дөрвөн шаардлагад дараах үндэслэлээр дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18. Үнэлгээний хорооны болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийн тухайд.

18.1. Хариуцагч Үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.

18.2. Хариуцагч захиалагч нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.3. “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 28.2. “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэж” шийдвэр гаргах эрхтэй байна.

18.3. Нэхэмжлэгч “” ХХК-аас  “...захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “*******” компанийн тендерт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын холбогдох хуулийн дагуу гаргасан итгэмжлэл, дампуурал болон төлбөрийн чадваргүй болсон эсэх талаарх тодорхойлолт, татвар, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй талаарх тодорхойлолт, шүүхийн тодорхойлолт, борлуулалтын орлогын хангалтыг нотлох баримт тус тус ирүүлээгүй, Израил Улсын банкны зээлжих эрхийн тодорхойлолт ирүүлсэн нь Монгол Улсад нотлогдохгүй, тус компанийн хувьцаа эзэмшигчийг баталсан баримт бичиг ирүүлээгүй, хувьцаа эзэмшигч “Орбиа групп” компаниас тус тендер шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсөн хууль ёсны зөвшөөрөл ирүүлээгүй, ажлын даалгаварт заасан нэг брэнд, нэг үйлдвэр байх зарчим баримтлах шаардлага хангаагүй, Итали Улсын “Urbaniti” компанийн тоног төхөөрөмж санал болгосон атал худалдан авах гэрээ эсхүл хамтран ажиллах гэрээ хийгээгүй, тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй, ажил гүйцэтгэх график, хуваарийг боловсруулсан ерөнхий инженер С.Нармандахын гарын үсэг болон хөлсөөр ажиллах ХГ-18 дугаартай гэрээний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, тендерт хавсаргасан ажлын төсөв нь барилгын норм, дүрэмд нийцээгүй, барилгын ажлын төсвийг хуулийн 6 дугаар зүйлд нийцүүлэн хуурамчаар гүйцэтгэсэн, туслан гүйцэтгэгч “Ихдаян бүүвэй” ХХК-ийн хүний нөөц бусад төсөл арга хэмжээнд давхацсан, автомат ийн барилгын хэмжээ 8 метрээс багагүй бус 4.9 метрийн өндөртэй санал болгосон, ажлын даалгаварт гацуур, нарс, шинэс гэсэн гурван төрлийн ны үр боловсруулах гэж заасан байхад тоног төхөөрөмжийн танилцуулгад өвсөн улиас, нарс, гүдгэр гэж ирүүлсэн, нийлүүлэх тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, фото зураг дутуу ирүүлсэн, “Urbaniti” компанийн веб сайтын зураг ашиглан тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг хуурамчаар ирүүлсэн, ажлын даалгаврыг хуулбарласан, техникийн үзүүлэлт, бараа материалыг “Urbaniti” компаниар баталгаажуулаагүй, баталгаат хугацааг 24 сараар ирүүлээгүй, санал болгосон хөрс холигч, иж бүрэн тавиур угаагч, үр шугам суулгах шугам, бортого хучигч шугам гэсэн тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүд үйлдвэрлэгч компанийн веб сайт дахь мэдээллээс зөрүүтэй...” гэх захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан гомдол нь энэхүү шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 2.2, 2.4-д заасны дагуу маргаж буй үндэслэлтэй ижил бөгөөд зөвхөн гуравдагч этгээд “*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиргааны акттай маргаж, Сангийн яаманд хянуулсан.

18.4. Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2-т “Гадаадын этгээд нь үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дараах баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг ирүүлнэ: 16.2.1. хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 16.1.2-т “Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг: Шаардана 1. Тендер шалгаруулалт зарласнаас хойш хугацаанд цахим системээс авсан нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын өр төлбөргүй тодорхойлолтыг цахим системийн холбогдох талбараар зааварчилгааны дагуу тус тус ирүүлнэ. Энэхүү тодорхойлолтыг ирүүлээгүй тохиолдолд тендер нээсэн өдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн талаарх мэдээллийг шалгана. 2.Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр, төлбөргүй хүчин төгөлдөр лавлагааг цахим системээс авч, зааварчилгааны дагуу цахим системээр холбогдох талбараар ирүүлнэ. Гадаадын этгээд нь дээрх баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ” гэж заасныг, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.3-т “Гадаадын этгээд тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.1-д “Борлуулалтын орлогын хэмжээ: 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувь болон түүнээс багагүй байна” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна” гэж, ТШЗ 18.2.3-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл; Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт; Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 7.1-т “Тендерт ирүүлэх түншлэлийн гэрээ, туслан гүйцэтгүүлэгч гэрээ нь хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн ажлын даалгаварт “2. ийн байгууламжийн нийт талбайн хэмжээ: 127.5 м х 108 м-ээс багагүй, өндөр 8 м-ээс багагүй байх” гэж заасныг, Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод “9. Нийлүүлэх тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, фото зургийн хамт ирүүлнэ” гэж, ажлын даалгаварт “3. Үр салгах төхөөрөмж (Seed Extraction Line): Гацуур, нарс, шинэсний үрийг авах зориулалттай үрийг салгах шугам. Оролтын туузан конвейер, конусан барабан болон хоосон бортогонд зориулсан гаралтын туузан конвейерээс бүрдэнэ. Далавчтай үрийг савны доор хайрцагт цуглуулна. Багцаар эсвэл тасралтгүй салгах ажиллагааг хийх боломжтой байх. Тэжээлийн туузын хэмжээ (L x W x H): ойролцоогоор 4500мм х 750мм х 2000мм; Жин: 170 кг; Эрчим хүчний эх үүсвэр: 3 х 400В, 1.0 Амп., 50Гц; Эрчим хүчний хэрэгцээ: 0.37 квт” гэж заасныг тус тус зөрчөөгүй болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар, хэргийг хянан хэлэлцэх үед шинжлэн судалсан тендерийн баримт бичгээр, Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 02/9532 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

18.5. Шүүх, нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичигтэй маргахгүй байгааг дурдаж, уг албан бичгийг үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэл болсныг тэмдэглэх нь зүйтэй.

18.6. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаж байхын тулд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх аливаа этгээдийн эрхийг сэргээсэн, хангасан үр дагаврыг өөртөө агуулж байх учиртай.

18.7. Маргаан бүхий энэ тохиолдолд  хамгийн сайн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг болон гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн ч гэсэн нэхэмжлэгч хуулийн этгээдэд сэргэх аливаа эрх, ашиг сонирхол байгаа гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын.. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/******* дугаар албан бичиг буюу энэ хэсгийн 9-д заасан үйл баримт хэвээр болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байхад энэ талаар тухайлан маргаагүй, үүнээс гадна нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендер нь “гадна холболтын ажлын зардлыг төсөвт нэмж тооцож ирүүлээгүй, ойн инженерээр санал болгосон Д.Гүнжид нь агрономи болон цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй мэргэжлээр төгссөн” зэргээр шаардлагад нийцэхгүй болохыг дурдаж, захиалагчийн тавьсан шаардлага болон оролцогч “” ХХК-ийн саналыг харгалзуулан нийт таван асуудлаар шаардлага хангаагүй, үүгээрээ уг тендер сонгон шалгаруулалтад “хамгийн сайн” тендерээр үнэлэгдэх боломжгүй гэж үзсэн энэ тохиолдолд гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг буруутгахгүй, хууль бус байсан болохыг тогтоосон ч нэхэмжлэгчид сэргэх аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзэхээргүй байна.

18.8. Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны агуулга нь нэхэмжлэгчид сэргэх, хамгаалагдах эрх байхгүй шүү гэсэн утга гарах авч, нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй болох нь мөн дээр дурдсанаар тайлбарлагдахаар байна.

18.9. Түүнчлэн нэхэмжлэгч нь “... дугаартай, “ бүхий *******” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцогч “” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзсан үйл баримт нь нэхэмжлэгчийн сэргэх үр дагавар бүхий байдлыг няцаасан, зөвхөн гуравдагч этгээдийн шалгарсан тендерийг хууль бус, буруутай болохыг тогтоолгосноороо өөрийн захиргааны урьдчилан шийдвэрлүүлэх журмаар болон шүүхээр хянуулаагүй тендерийн материалыг зөвтгүүлэх нь Тендерийн хуулийн зорилго, үзэл санаанд нийцэхгүй байна.

19. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн итгэмжлэлээр /1-р хх-ийн 84 дүгээр хуудаст авагдсан/ итгэмжлэгдсэн төлөөлөгчид “нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн болон бүхэлд нь татгалзах эрх”-ийг олгосон ба уг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтээр оролцож буй өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн “ дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад “” ХХК-аас татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ ...татгалзвал ...тэмдэглэлд тусгана”, 66.3. “...хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж ...”, 109 дүгээр зүйлийн 109.1. “захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар уг татгалзлыг шийдвэрлэв.

20. Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

20.1. Худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас хэрэгжүүлэх тодорхой эрх, үйл ажиллагааг хуульчилсан. Тодруулбал, Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5. “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах” бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/253 дугаар тушаалын хавсралтаар “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан.

20.2. Ийнхүү журамлагдсан харилцааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар буюу гомдол хянан шийдвэрлэх журмын заалтыг дурдаж, журам зөрчсөн гэж маргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлээд хариу өгсөнтэй холбоотойгоор болон худалдан авах ажиллагааны явцад гаргасан захиалагчаас өөрт нь өгсөн  шийдвэрийг буруу гэж маргаагүй, гомдлыг шийдвэрлэх явц дахь тендерийн баталгааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, буцаан гаргуулахаар маргасан.

20.3.  Маргаан бүхий Сангийн яамны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 дугаар албан бичгийг нэхэмжлэгч талын дурдсан үндэслэлээр хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй. Учир нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж гаргасан шийдвэр нь Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар батлагдсан журмыг зөрчөөгүй, Тендерийн хуулийн 59.6, 59.8-д заасныг хангаж гомдлыг хянан шийдвэрлэсэн болох нь хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

20.4. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан анхдагч захиргааны актуудыг хуульд нийцсэн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг хөндөөгүй гэж дүгнэсэн нь уг албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүйг харуулж байна.

20.5. Тендерийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.“...захиалагч дараах тохиолдолд тендерийн баталгаа ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 14.1.1. “багцгүй тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол”, 14.6. “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно”, 14.6.3. “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 14.7. “Энэ хуулийн 14.6.3-т заасан тохиолдолд ...100 тэрбумаас дээш төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно”, 14.8. “Тендерийн баталгаа нь гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд хүчинтэй байна” гэж заасан бол,

20.6. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1. “Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна”, 4.1.4. “тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх”, 5.13. “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж зохицуулжээ.

20.7. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн Худалдаа хөгжлийн банкны 2025 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар бүхий тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын ... тоот дансанд төвлөрүүлэхийг захиалагчид 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/9641 дугаар албан бичгээр хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

21. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч талаас “шударга ёсыг тогтооно, жаран сая төгрөгийн хохирлоо барагдуулах нөхцөл бүрдэнэ, захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой” зэргээр тайлбарлан маргаж байгаа авч, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд “ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс Тендерийн хуулийн 28.1.3-д заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгжсэн шийдвэртэй маргаж, Тендерийн хуулийн 59.3-д зааснаар үндэслэл бүхий гомдол гаргаагүй болох нь Сангийн яамны хянасан шийдвэрээр нотлогдсон, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

22. Тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагч нь худалдан авах гэрээ байгуулаагүй байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д зааснаар тендерийн хүчинтэй хугацаагаа сунгуулах талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болно.

23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 1******* дугаар зүйлийн 1*******.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 26.9, 26.10,  28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.6, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.2, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3, 59.8, 59.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны , тус газрын Үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан, “... дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус байсан болохыг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А-1/5102 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг, “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн тухай” А-1/5103 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Сангийн яамны 2025 оны 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 02/9641 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, тендерийн баталгаа болох 60,000,000 төгрөгийг буцаан байршуулахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн “ дугаартай “ бүхий , ******* ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн шалгаруулалтад “” ХХК-аас татгалзсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН