Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2024/05339

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 13 өдөр                   Дугаар 183/ШШ2024/05339                      Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч би Э.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгч: *******,  Ерөнхий сайдын Амарын гудамж,*******, /РД:2578697 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,,*******,*******, нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11.969.242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.969.242 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хасбанкны нэхэмжлэлтэй , нарт холбогдох 11.969.242 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. Тус төлбөрийг 12 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оын 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны  12 дугаар сарын 28-ны өдөр 969.242 төгрөг  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч   нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.969.242 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 11.969.242 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оын 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны  12 дугаар сарын 28-ны өдөр 969.242 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.458 төгрөгөөс 103.229 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 103.229 төгрөг, төрийн сангийн орлогоос 103.229 төгрөг тус тус гаргуулж нийт 206.458 төгрөгийг нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн    106.5-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох иргэний хэрэгт талууд:

“Хариуцагч А , нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 11.969.242 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг,2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оын 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны  12 дугаар сарын 28-ны өдөр 969.242 төгрөгийг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.458 төгрөгөөс 103.229 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр  үлдээж, хариуцагч , нараас 103.229 төгрөг, төрийн сангийн орлогоос 103.229 төгрөг тус тус гаргуулж нийт 206.458 төгрөгийг нэхэмжлэгч -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ