Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 514

 

             Б.Баяржаргалд холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

             прокурор Н.Булганчимэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баяржаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Баяржаргалд холбогдох 201624000157 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овгийн Батдоржийн Баяржаргал, 1988 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 701 дүгээр байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЛЮ88031779/, 

Б.Баяржаргал нь 2016 оны 2 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 50 минутын үед Хан-Уул дүүрэг Хүннү Молл их дэлгүүрийн урд талын замд 36-36 УНИ улсын дугаартай “Toyota Vista” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна. г/улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгаа анхааруулна”, 2 дугаар зүйлийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Базаррагчааг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Баяржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баяржаргалыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, Б.Баяржаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт хавсаргаж ирсэн А, В ангиллын 515380 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Б.Баяржаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний нөхөр П.Базаррагчаа нь зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл авсан. Одоогоор биеийн байдал хүнд, ухаангүй дөрвөн мөч мэдээгүй, хэл яриа байхгүй, байнгын хэвтэрт, бусдын асаргаанд байдаг. Анхандаа эмчилгээний зардлыг төлж байсан боловч мөрдөн байцаалтад намайг “гомдолтой байна” гэж хэлсний улмаас “та гомдолтой гэж хэллээ” гээд Б.Баяржаргал нь Ачтан эмнэлэгт хэвтэж байхад орхиод явсан. Ер нь бол гомдолгүй гэсэн бичиг авахын тулд хамт байсан... Осол гарахад миний нөхрийн буруутай үйлдэл байхгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Б.Баяржаргалыг буруутай гэж үзэх үндэслэл бүрэн байсан. Гэтэл шүүхээс Баяржаргалыг тухайн гэмт хэргийг хөнгөмсгөөр найдсан гэсэн үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс Б.Баяржаргалд 6 сар баривчлах ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Уг зам тээврийн осолд хохирогч Базаррагчаагийн буруутай үйлдэл байхгүй бөгөөд тэрээр хүнд гэмтэл авсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирогч гомдолтой байхад анхан шатны шүүх Б.Баяржаргалд 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Б.Баяржаргал давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлээ бүрэн ойлгож эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, хохирогчийн эхнэрийн хамт 2 сарын турш сахисан. Мөн хохирогчид шаардлагатай эм, тариа болон эмчилгээний зардлыг тухай бүрт нь өгч байсан. Би эмчилгээний зардалд сайн дураараа 11.106.899 төгрөг төлсөн бөгөөд шүүх хуралдааны өмнө хохирогчийн төлөөлөгчөөс гаргасан мөнгөн төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол бүрэн төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон миний хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Б.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар гэм хорын хохирол арилаагүй, хохирогчийн биеийн байдал сайжраагүй, гэмтэл нь эдгэрээгүй байна. Баяржаргал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хамт хохирогчийг сахиж байсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтын дагуу төлөх ёстой. Хохирогчийн биеийн байдал хэзээ сайжрах нь тодорхойгүй байгаа учраас 6 сарын баривчлах ял оногдууллаа гэдгийг тайлбарлаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Б.Баяржаргал нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү молл их дэлгүүрийн урд талын замд “Тоyota vista” загварын 36-36 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6, 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтуудыг зөрчиж, явган зорчигч П.Базаррагчааг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт “...үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ...” бол ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилжээ.

Гэтэл Б.Баяржаргал нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй, гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч чин санаанаас гэмшиж, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн...“ гэж Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.  

 Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Баяржаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.