| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00390/И |
| Дугаар | 316/ШШ2025/00495 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00495
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.*******өнхзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* тауэр, 15 давхарт байрлах, ******* Банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* дүүрэг, 2 дугаар хэсэг,3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай, *******ын Б******* /РД:*******Ю99102618, утас:,/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,415,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн Б.Б*******д холбогдуулан гаргасан 16,415,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан 16,415,701 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Б******* нь *******иний бие ******* Банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 16,415,701 төгрөгийг 11-н сарын хугацаанд доорх байдлаар бүхэлд нь төлж барагдуулна.
1. 2025 оны 07 дугаар сарын 25-нд-1,000,000
2. 2025 оны 08 дугаар сарын 25-нд-1,000,000
3. 2025 оны 09 дүгээр сарын 25-нд-1,000,000
4. 2025 оны 10 дугаар сарын 25-нд-1,000,000
5. 2025 оны 11 дүгээр сарын 25-нд-1,000,000
6. 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1,000,000
7. 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1,000,000
8. 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000
9. 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1,000,000
10. 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1,000,000
11. 2026 оны 05 дугаар сарын 25-нд 6,415,761.12 төгрөг төлнө гэх тайлбарыг өгсөн.
Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Энэхүү хариуцагч зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* Банк ХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан 16,415,701 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,028.51 төгрөгийн тал хувь болох 120,014.25 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 120,014.25 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.*******ӨНХЗУЛ