Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00514

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, хаягтай гэх, Х******* овогт Я*******ын Э*******ийн нэхэмжлэлтэй РД: /*******/

Байрны өмчлөгч тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

.... Миний бие нь тус суманд баригдсан 2 амины энгийн орон сууцнаас анх 1987 онд нэг талынх нь 49 м талбайтай байранд орсон юм. Уг байшиндаа одоог хүртэл амьдарч байна. 1993 оноос өмч хувьчлал явагдаж байшин маань хувьчлагдаж хувьцаагаар худалдаж авсан юм. Байшиндаа үл хөдлөхийн гэрчилгээ авах гэтэл байшингийн маань хувьчилсан материал архиваас олдохгүй. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан, одоог хүртэл энэ байшиндаа амьдарч буйг мэдэх хүмүүсийг гэрчлэх гэрчүүдийн тодорхойлолтыг хавсаргав. Иймд намайг ******* сум 2 дугаар баг Суврага 4 дүгээр гу*******ж, 408 тоот 67м2 байшингийн байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Э*******ийн ******* сум 2 дугаар баг Суврага 4 дүгээр гу*******ж, 408 тоот 67м2 байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан ...эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэж үзэх бөгөөд 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл уг байрны талаар ямар ч маргаангүй болох нь:

******* сумын 2 дугаар багийн засаг даргын ... иргэн Я******* овогтой Э******* нь Суврага 2 дугаар баг 4 гу*******ж 8 тоотод 1987 оноос хойш оршин сууж байгаа болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт, гэрч Ж.Ойдов, Д.Март нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, хууль сануулж авсан мэдүүлэг болон Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот газар өмчлүүлэх тухай захирамж, түүний хавсралтын 16-рт Я*******ын Э******* эрэмблэгдсэн бичвэр бүхий тэмдэглэл, иргэний газар эзэмшүих эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ДСЦТСХК Сүхбаатар салбар Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 2015-2025 оны байдлаар цахилгааны төлбөр төлсөн баримт болон бусад бичгийн чанартай нотлох баримт зэргээр нотлогдож байна.

Иймд ******* сум 2 дугаар баг Суврага 4 дүгээр гу*******ж, 408 тоот 67м2 байшингийн өмчлөгч нь Я.Э******* мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Я.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар ******* сум 2 дугаар баг Суврага 4 дүгээр гу*******ж, 408 тоот 67м2 байшингийн өмчлөгч нь Я.Э******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ