Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00519

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум 1 дүгээр баг, *******, *******, 8 дугаар гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, ******* овогт Б*******ын Өсөхбаяр /РД:МЯ97090710/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг, 2-1 тоотод оршин суух хаягтай, Б******* овогт Э*******ын Н******* /РД:, утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдсан автомашины үлдэгдэл төлбөр 17,500,0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь Э.Н*******д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Өсөхбаяр нь хариуцагч Э.Н*******д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа татгалзаж, хариуцагч Э.Н******* нь эвлэрлийн гэрээний үнийн дүн болох 10,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Талууд хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигч эвлэрсэн нь тэдний шүүхэд ирүүлсэн гэрээгээр нотлогдож байна.

Энэхүү зохигч эвлэрсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Өсөхбаяр нь хариуцагч Э.Н*******д холбогдуулан 17,500,000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигч 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн тал хувь болох 97,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 97,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ