| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0025/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 40
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Хг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Хг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны Б.Хд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны ялтан Б.Хд оногдуулсан 1 жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Б.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Өсвөр насны ялтан Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
2018 оны 02 сарын 22 2018/ШЦТ/ Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар Ц.Роза
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ч.Будыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар: тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Будад холбогдох эрүүгийн 1830000310023 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар баг Хураал гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Мөн Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /рд:ЛЖ74042318/ Төмс овогт Чимэддашийн Буд.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Буд нь 2017 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хураал гэх газраас иргэн С.Энхбатын 2 үхрийг хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Ч.Буд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сард С.Энхбатын үхэр манайд үлдээд манай үхрийг дагуулаад байхаар нь би хэрэглэсэн. Тугал нь манай үхэрт байсан. Би тугалтай үнээ өгсөн гэв.
- Шүүгдэгч Ч.Будыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Энхбатынх нүүдэл хийхдээ нуруу нь цоохор үнээ тугалтай нь үлдээгээд явчихсан. Уг 2 үхэр манай үхэрт нийлчихээр нь үхэртээ байлгаж байгаад 2017 оны 11 дүгээр сард идэш хийх үедээ үнээг нь идшиндээ хэрэглэсэн. Харин тугал нь үлдсэн. Би эхнэртээ ямар нэгэн зүйл хэлээгүй Энхбатаас худалдаж авсан гэж хэлсэн. Би үнээг нь идшиндээ хэрэглэсэн гэж Энхбатад үнэнээ хэлээд цагдаад битгий хэлээрэй гээд оронд нь тугалтай үнээ өгсөн. Энхбатын үхэр гэж мэдэж байсан бөгөөд ирж авахгүй болохоор нь хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-6-7/
- Хохирогч С.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг Хураал гэх газраас 2 үхэр алга болоод эрж хайж байгаад олохгүй өвөлжөөрүүгээ нүүсэн. Ойр хавиар болон бусад айлын үхэрт хайсан чинь Ч.Будын үхэрт алга болсон тугалтай үнээний тугал нь байсан. тэгээд уулзсан чинь үнээг нь идшиндээ хэрэглэсэн цагдаа, шүүх гээд яахав гээд тугалтай үнээ өгсөн. Ч.Будаас нядалсан үнээний тугалыг аваагүй надад гаргах гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг, /хх-3-4 /
- Онгон сумын үнэлгээ тогтоох комиссын, эд зүйл, малын үнэлгээ./хх-12/
- Шүүгдэгч Ч.Будын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/
-Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р багийн засаг даргыг 2018.01.13-ны
өдрийн 68 дугаартай тодорхойлолт /хх- 15/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч 2017 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хураал гэх газраас иргэн С.Энхбатын 2 үхрийг хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Энхбатын мэдүүлэг, Уулбаян сумын үнэлгээ тогтоох комиссын малын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Будын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Хэрэг гарсан шалтгаан, нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Д.Буд нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор бусдын малыг хулгайлсан нь шүүгдэгч Ч.Будын...“ Энхбатынх нүүдэл хийхдээ нуруу нь цоохор үнээ тугалтай нь үлдээгээд явчихсан. Уг 2 үхэр манай үхэрт нийлчихээр нь үхэртээ байлгаж байгаад 2017 оны 11 дүгээр сард идэш хийх үедээ үнээг нь идшиндээ хэрэглэсэн” гэх, хохирогч С.Энхбатын “...Ойр хавиар болон бусад айлын үхэрт хайсан чинь Ч.Будын үхэрт алга болсон тугалтай үнээний тугал нь байсан. тэгээд уулзсан чинь үнээг нь идшиндээ хэрэглэсэн цагдаа, шүүх гээд яахав гээд тугалтай үнээ өгсөн...” гэх мэдүүлгүүдээр тус тус хэрэгт нотлогдоно.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, шунахай сэдэлтээр, мал хулгайлж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна. Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Ч.Будыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Буд нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Буд нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Буд нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг, баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Төмс овогт Чимэддашийн Будыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 .12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Будыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Ч.Будад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Ч.Буд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Будад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Ч.Буд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Энхбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР