Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 316/ШШ2025/00529

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.*******өнхзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* тауэр, 15 давхар, ******* Банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, Б******* овогт Б*******ын Б /РД:*******Ж90122108, утас:, /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,654,604.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь Б.Бд холбогдуулан 18,654,604.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан 18,654,604.60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч Б.Б нь *******иний бие ******* Банкнаас зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 18,654,604.60 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4,254,604.60 төгрөгийг тус тус төлнө. Холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлгосон гэх тайлбарыг өгсөн.

Талууд хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч зөвшөөрсөн нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагч зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар ******* Банк ХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан 18,654,604.60 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,223.02 төгрөгийн тал хувь болох 125,611.51 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 125,611.51 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.*******ӨНХЗУЛ