Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар    2024/ДШМ/67    

 

 

 

 

 

2024              9              13                                                           2024/ДШМ/67    

 

С Ж Б

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Үүрийнтуяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү,

Цагаатгагдсан этгээд С Ж Б

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол,

Орчуулагч Б.Сувд,

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор цагаатгагдсан этгээд С Ж Б /-д холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Австрали улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Австрали улс Мэрэгбүүрэн хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, “%%%%%%%%” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал ажилтай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, %%%%%%%%%%%тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С Ж Б  регистрийн дугаар: %%%%%%%.

 

2. С Ж Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфальтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо "Тоёота ланд круйзер-200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.12-т “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жамь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн прокурорын газраас С Ж БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Ж Б-д холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, 

Цагаатгагдсан этгээд С Ж Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн  2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож,

Эрүүгийн 1834009370184 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд С Ж Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,

Хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг машины гэрчилгээ, 2 ширхэг жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

   5. Прокурор Л.Наранхүүгийн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бичсэн 14 тоот эсэргүүцэлийн агуулга: “...Цагаатгах тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 59 минутад хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй, ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ." гэсний дагуу шүүх Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн "Тээврийн салбар"-ын мэргэжлийн байгууллагын 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэллээ. Бусад 3 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцоогүй ба үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 26-39 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 40-47 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 48-54 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бмэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59, 3 дугаар хх-ийн 132 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ш.Ууганбаярын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/, Л.Даваахүүгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-77 дугаар хуудас/, гэрч Н.Дамжингийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-94 дүгээр хуудас/, гэрч Д.Амарбаясгалангийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102-106 дугаар хуудас/, "Ашид билгүүн" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1350 дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 178,254,500 төгрөгийн хохирол учирсан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 109-118 дугаар хуудас/, "Хан-Үнэлэмж" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай Митсүбиши Фусо маркийн 05-92 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 190,000 төгрөгийн хохирол учирсан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас/, "Ашид билгүүн" ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай Тоёота Ипсум маркийн 33-76 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,184,000 төгрөгийн хохирол учирсан хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 125-128 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 130-133 дугаар хуудас/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч М.Гарьд, Х.Амартүвшин, зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 164-177 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр гаргасан 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлт /хх-ийн 193-195-р хуудас/, "Терра Энержи" ХХК-аас талийгаач А.Жбуяны ажилд 22,384,884 төгрөг зарцуулсан баримт /1 дүгээр хх-ийн 234-250 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 1-4 дүгээр хуудас/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 147-149 дүгээр хуудас/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 31-33 дугаар хуудас/, яллагдагч С Ж Бмэдүүлэг /3 дугаар хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ." гэж 2 дахь хэсэгт "Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно." гэж, 15 дахь хэсэгт "Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ." гэж тус тус хуульчилсан.

"М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн 04-38 УБЕ улсын дугаартай 2 тээврийн хэрэгсэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэг дээр огтлолцож, зам тээврийн осол гарч, улмаар шүүгдэгч С Ж Бжолоодож явсан Ланд Круйзер-200 маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Жамь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байдаг.

Шүүгдэгч С Ж Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2, 12.3, 18.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, "М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тэнцвэрээ алдан эсрэг урсгалд орж, Ш.Ууганбаярын жолоодож явсан "Тоёота ипсум" маркийн 33-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас онхолдсон байдаг.

Л.Даваахүүгийн жолоодож явсан "М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдэрч зам дээр түр зогссон нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 3.4а-д тус тус заасныг зөрчсөн нь тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.26-д "саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй." гэсэн заалтын дагуу "М.Фусо" маркийн 75-37 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг саад буюу хөдөлгөөнгүй биет зүйл гэж үзэх ба С Ж Б нь "Ланд Круйзер 200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн С Ж Б нь "Ланд Круйзер 200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ойрын гэрлээ шилжүүлсэн гэж мэдүүлсэн ба мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлээр ойрын гэрэл дээр тавиулан хэмжихэд 54 метр хэмжээнд тусгалын хязгаар байсан болох нь тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.", 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 18.3-т "Хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

2. Шүүх “...шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14-19 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч С Ж Бжолоодож явсан Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцүүлэн "шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай байдлаар" Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаараас хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй...” гэжээ.

С Ж Б нь "Ланд Круйзер 200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 20 минутын үед Улаанбаатар хот руу хөдөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б д "%%%%" ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 00 цаг 49 минутад осол болсон талаар утасдаж мэдэгдсэн болох нь тогтоогдсон ба хэрэг учрал болох цаг хугацаа хүртэл 5 цаг 29 минутын хугацаа зарцуулжээ.

Улаанбаатар хотоос осол болсон А цэг хүртэл 71 километр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хот хүртэл 575 километр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас осол болсон "А" цэг 504 километрийн тус тус зайтай ба С Ж Б нь "Ланд Круйзер 200" маркийн 04-38 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 504 километрийг дунджаар 5 цаг 29 минутад туулсан байна. Энэ нь ойролцоогоор хамгийн багадаа 95 километр цагийн хурдтай явж байсан гэж үзэхээр байна.

Мөн С Ж Б нь замдаа буюу Дундговь аймгийн Цогт-Овоо суманд түр зогсож бензин авахад 5-10 минут, мөн Мандалговь суманд түр зогсож кофе авахад 5-15 минутын хугацаа тус тус зарцуулсан талаар С Ж Б, гэрч Н.Дамжин нар мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С Ж Б, Л.Даваахүү нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зам тээврийн осол гарсан, уг ослын улмаас учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх нь нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан шалтгаант холбооны хувьд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С Ж БМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 1.2.26, 12.2, 12.3, 18.3-т заасан заалтыг зөрчөөгүй гэж дүгнэж байгаа бол уг үйлдлийн улмаас учирсан хор уршиг буюу хүний амь хохирсон үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл..."-ийг тусгахаар заасан. Улсын яллагчаас "...шүүгдэгч С Ж Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас 2 тээврийн хэрэгсэл хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэг дээр огтлолцож, зам тээврийн осол гарч, улмаар А.Жаргалан нь нас барсан бөгөөд С Ж Б, Л.Даваахүү нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон" гэх дүгнэлт гаргасан байхад хууль зүйн үндэслэлтэйгээр няцааж чадаагүй байх тул дээрх хуулийн зүйл, заалтыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны сарын 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэв.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Австрали улсын иргэн С Ж Бнь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ланд круйзер-200 маркийн 04-38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж явсныг дараах шинжээчид дүгнэлтдээ тодорхой заасан байдаг. Үүнд,

1.Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очир 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00000155 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө”. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26-д "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл /зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт/-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг хэлнэ гэж дүрэмд заасныг дурджээ. Харин тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй гэж дүрэмд заасан гэж дүгнэлтдээ тусгасан байна.

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 12.2.-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн гэж дүгнэсэн байна.

2.Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч М.Гарьд, Х.Амартүвшин, Д.Ганбат нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай Шинжээчийн дүгнэлтдээ “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэхээс гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.” гэж дүгнэсэн.

3.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээч, цагдаагийн хошууч Д.Цэндсайхан, О.Эрхэмболор, П.Мөнхсодном, Б.Ганбат, Б.Анхбаяр нар 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай Шинжээчийн дүгнэлтдээ “Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 10.12,12.3, 1,8.3 Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Тээврийн Цагдаагийн байгууллагын мэргэжлийн алба хаагч, шинжээчид, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийн бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтүүддээ Австрали улсын иргэн С Ж Б2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ланд круйзер-200 маркийн 04-38 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж Монгол хүний алтан амь насыг үрэгдүүлсэн эрүүгийн гэмт хэргийг цагаатгаж байгаад туйлын гомдолтой байна.

Шүүгч Ш.Гандансүрэн нь шүүгдэгч С Ж Бцагаатгах тогтоолдоо ямар үндэслэл хуулийн заалтыг баримталсан нь цагаатгах тогтоолд тодорхойгүй байхын зэрэгцээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цагаатгах тогтоолд ойлгомжгүй, буруу бичиж хэргийн бодит байдлыг нуух үйлдэл гаргасан гэж ойлгогдохоор байна. Жишээ нь: цагаатгах тогтоолын 11 дүгээр нүүрт “Мөрдөн шалгах туршилт хийсэн Ланд круйзер маркийн машины холын гэрэл 260 метрт тусна гэснийг 2.60 метр газар очиж гэрлийн тусгалын хязгаарт очиж байв. Цагаатгах тогтоолын 44, 45 нүүрт А цэгээс 25 метр 80 см зайнд 1 метр 10 см хэмжээтэй чулуун дунд суулгаж тавьсан ослын зогсолтын тэмдгийг замын зорчих хэсгийн баруун талын ирмэгт тулган тавьсан. Хэргийн газрын үзлэгээр ослын тэмдгийг тавихдаа 25 метр 80 см зайнд замын баруун хөвөөнөөс дотогш 1.10 см зайнд байрлуулсан гэж байдаг. Шүүгч ослын тэмдгийг цагаатгах тогтоолдоо замын зорчих хэсгийн баруун талын ирмэгт тулгаж тавьсан байсан мэтээр удаа дараа дурдсан байна.

С Ж Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь Шинжээчдийн дүгнэлт болон хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад С Ж БМонгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэж үзэн, Төв аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /шүүгч Ш.Гандансүрэн/ цагаатгах тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэгтэнд ял завших боломж олгосон, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг үгүй хийсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С Ж Б-т Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

 

7. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэл болгож шүүхээс цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Цагаатгах тогтоолд үндэслэлээ “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой зааж өгсөн.

Хэргийн оролцогчид өмнөх дүгнэлтүүдийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулж 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр С Ж Б /-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж гарсан бөгөөд урьд урьдын шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдийг няцаасан дүгнэлт байгаа. Осол гарах үед замын голд замаас гаргахгүйгээр ямар ч гэрэл ойлгогчгүй, аваарын гэрэлгүй, 1 метр орчин ачаанаас илүү гарсан ачаатай машиныг байрлуулсан байсан.

Халуун саванд чулуу хийгээд орхисон зүйл нь баруун талын замын хөвөөний зах хэсэгт байрлуулсан байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тухайн объектын ар талд нь байрлуулах ёстой. Гэтэл объект нь замын голд байрласан, тэмдэг, тэмдэглэгээ нь замын хөвөө хэсэгт байрласан. Тэмдэг тэмдэглэгээг 30 метрийн зайд тавих ёстой байхад 25 метр зайд тавьсан. Техникийн тооцоо тооцоолол алдсан нөхцөлд хэн ч байсан тухайн ослоос зайлсхийх боломжгүй байсан.

С Ж Б /-д холбогдох шүүх хуралдаанд 10 гаруй цагийн хугацаанд үргэлжилсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож бүх болсон процессыг сонсож, ойлгоод хохирол, гомдол, тэмцэл гаргаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн бүх заалтыг шинжээчид 75-37 ӨМӨ улсын дугаартай Пусо маркийн тээврийн хэрэгслийг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүдээр С Ж Б /-ыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг хэрхэн яаж зөрчсөн гэсэн үндэслэлүүдийг зааж өгөөгүй байсан.

Харин сүүлийн 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр С Ж Б /-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үндэслэл бүхий шинжээчийн дүгнэлт гарсан. Харин шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар хурдыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. С Ж Б /-ын хувьд гэм буруугүй байсан ч учирсан хохирол төлбөрийн асуудал шийдэгдсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс С Ж Б /-ыг 3 цаг гаруй хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодсон, хурд ихтэй явж байсан гэж ярьж байна. Таамаг төдий байдлаар хүнийг яллаж болохгүй. Амь хохирогч нь машины арын суудалд зорчиж явсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт суудлын бүсээ зүүсэн байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

8. Цагаатгагдсан этгээд С Ж Б / шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хэлсэн дээр нэмж хэлэх зүйлгүй, санал нэгтэй байна” гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Үүрийнтуяа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүүгийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

         1. Анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн хэлбэр, бүтэцийн хувьд: Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байх ба удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй байхыг хуульчлан заасан.

 

         Харин шүүхээс гарч буй эрх зүйн акт нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил гэж үзнэ.  

 

         2. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, Төв аймгийн Прокурорын газраас С Ж Б /-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/204 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч С Ж Б /-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 00 минутад товлосон байна. /4-р хх-ийн 240/

          Мөн өдөр хуралдсан шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 06 минутад завсарлаж, өдрийн 16 цаг 00 минутад үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 114 дугаар тэмдэглэлд тусгагджээ.

 

         Харин 5 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолоор “...Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С Ж Б-д холбогдох эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 1834009370184 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, С Ж Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн  2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай...” гэж шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны явцыг хөтөлсөн дээрх тэмдэглэлийн өдрөөс зөрүүтэй байхаас гадна 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолыг улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарт гардуулсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нарын маргаагүй тайлбар, давж заалдах гомдлын хамт өгсөн цагаатгах тогтоол зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

        

         3. Энэ нь С Ж Б / холбогдох эрүүгийн хэргийг хэзээ эцэслэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

         Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд шууд хамаарч байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С Ж Б /авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         4. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү нарын “...нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан шалтгаант холбооны хувьд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй...хуулийг буруу хэрэглэж тайлбарласан...” гэх агуулга бүхий эсэргүүцэл, давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/114 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол С Ж Б /авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЦЭРЭНХАНД

 

           ШҮҮГЧИД                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                    З.ТҮВШИНТӨГС