| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2025/0081/З |
| Дугаар | 110/ШШ2026/0029 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 110/ШШ2026/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Е даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М********* Е*******,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын Т***** газрын дарга,
Х*********** итгэмжлэгдсэн төлөөлөгч: М****** А****** нарын хоорондын байгууллагын бүтэц, орон тоо баталсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын Т***** газрын даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах”-аар маргаж байна.
Нэхэмжлэгч анх “А****** Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан хэсгийг хүчингүй болгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А/43 дугаар тушаалын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн өмнө мөрдөж байсан бүтэц, орон тоог дахин батлахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ихэсгэсэн.
Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба шүүх хуралдаанд Засаг даргын Т***** газрын даргад холбогдуулан гаргасан “нэг цэгийн төвийн өмнө мөрдөж байсан бүтэц, орон тоог дахин батлахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа “нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” гэж тодруулсан болно.
2. Нэхэмжлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн бүтэц, орон тоо нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамж болон аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Засаг даргын Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд батлагдаагүй байна.
3. А****** Засаг дарга болон Засаг даргын Т***** газрын даргын тус Т***** газрын бүтэц, орон тоог баталсан 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Т***** газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгч М.Е хөдөлмөрийн харилцааг цуцалснаар нэхэмжлэгч бүтэц, орон тоо баталсан дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч М.Е нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, ихэсгэсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тухайн өдрөөс аймгийн Засаг даргын Т***** газрын Хууль, эрх зүйн газрын харьяа Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Би үүний дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Т***** газрын зарим бүтэц, орон тоог цөөрүүлэх, хасах болсон тул тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн утга бүхий мэдэгдэх хуудас өгсөн. Дараа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн "Х******* эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай" Б/91 дүгээр тушаалаар тухайн өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Х*******, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/80, A/132, A/[**] тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам"-ын 6.2-т "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлын төсвийг дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нь жил бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлан төсөвлөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-д заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Т************ Х***** өргөн мэдүүлнэ", 6.3-т "Тухайн шатны иргэдийн Т************ Х**** нь энэ журмын 6.2-т заасан тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийг Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу хэлэлцэн батална" гэж журамласан.
Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т "Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Т************ Х***** чиг үүргийг хуульчилсан. Хууль, журмын дээрх зохицуулалтуудын хүрээнд тус төвийн орон тоог баталж ирсэн бөгөөд хамгийн сүүлд аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/[**] тоот тушаалаар шинэчлэн баталж, эрхлэгч, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан, багш, үйлчлэгч тус бүр нэг, бүгд 6 орон тоотой баталсан. Дээрх хууль, журам хүчин төгөлдөр үйлчилж байхад аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн санг бууруулж баталсан гэх үндэслэлээр орон тоог хасаж, улмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн барилга нь аймгийн Цагдаагийн газрын хашаан дотор 2018 онд “Ж****” төсөл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд бид тухайн байрыг түшиглэж хохирогчдод үйлчилгээ үзүүлж ирсэн. Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг байхгүй болгосноор иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, тэдний туслалцаа авах эрх нь зөрчигдөх нөхцөл бүрдэнэ.
А****** Засаг даргын Т***** газрын дарга тус төвийн орон тоог хасах шийдвэр гаргахдаа Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2 дахь хэсгийн хүрээнд аймгийн иргэдийн Т************ Х***** ээлжит Ѵ хуралдаанаар аймгийн төсөвт тодотгол хийгдэж, аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн санг бууруулж баталсантай холбогдуулан байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэх үндэслэлийг заасан байна.Энэ нь үндэслэлгүй бөгөөд аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн санд ямар ч хамааралгүй.
Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн үйлчилгээ үзүүлэх зардлын төсвийг тухайн шатны Засаг дарга жил бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлан төлөвлөн Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Т************ Х***** өргөн мэдүүлэх ёстой. Тухайн шатны Х**** нь өргөн мэдүүлсэн төсвийг Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу хэлэлцэн батлах ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын Т***** газрын дарга аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн санг бууруулж баталсан гэх үндэслэлээр тус төвийн орон тоог хасаж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болно.
А**** хэсгийн дүгнэлттэй хавтаст хэргээс танилцсан. Ч** үүргийн дүгнэлтийг хийхдээ манай нэг цэгийн төвийг шилжүүлэх гэж дүгнэлт гарсан байна. А**** хэсгээс шилжүүлэх гэж дүгнэлт гаргачхаад, дараа нь шийдвэр гаргахдаа цомхотголд оруулсан.
А****** Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалын хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох гэж тодруулж байна. Мөн дээрх тушаалаар хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн орон тоог бүхэлд нь хасаж баталсан учир дээрх төвийн өмнө мөрдөж байсан бүтэц, орон тоог дахин сэргээн батлахгүйгээр бидний зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн өмнө мөрдөж байсан бүтэц, орон тоог дахин батлахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байсан. Гэтэл энэ дээр нийтдээ 6 хүн ажиллаж байсан, бусад 5 хүнээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учраас нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах гэдэг байдлаар тодруулъя.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудтай танилцахад аймгийн Засаг даргын Т***** газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар шинэчлэн батлахдаа аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамжийг үндэслэл болгожээ.
А****** Засаг даргын дээрх захирамжаар аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хасаж баталсан байх ба аймгийн Засаг даргын Т***** газрын дарга дээрх захирамжийг үндэслэн А/43 дугаар тушаалаар мөн адил тус төвийн орон тоог хасаж баталсан учир Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/696 дугаар захирамжийн холбогдох хэсэг миний хууль ёсны эрх ашгийг мөн адил зөрчиж байна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлж, Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар тодорхойлж байна. Иймд миний нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х*********** хувьд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан орон тоог хассан, түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 04 дүгээр албан даалгавар, Улсын Их Х****** болон аймгийн иргэдийн Т************ Х****** баталсан төсвийн тодотголтой холбогдуулан тайлбарладаг. Улсын хэмжээнд 2025 оны 7 дугаар сард төсвийн тодотгол хийсэн. Тухайн төсвийн тодотголоор төрийн албан хаагчийн орон тоог 9 хувиар цомхотгох чиглэлтэй байсан. А****** иргэдийн Т************ Х***** 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор төсөвт тодотгол хийсэн. И******* аймгийн Засаг даргын Т***** газрын орон тоог 92 орон тоогоор баталсан байгаа. У*** нь 118 орон тооноос 92 болгож батлахад 23 хувиар цомхотгосон нөхцөл байдал харагдаж байна.
Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд Х********* нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийн барилга нь 2018 оны 10 дугаар сард ашиглалтад ороод, тэрнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Э**** жилийн хувьд аймгийн Цагдаагийн газраас хамгаалалтын арга хэмжээ авч, тэнд үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оноос аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд ороод, энэ хүрээнд цалинжуулж ирсэн.
Төсвийн тодотгол гэж орон тоо, цалингийн санг хасахтай холбоотойгоор аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны А/38 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. А**** хэсэг Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байрны шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу чиг үүрэг нь Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэгт хамаарч байна, тиймээс энэ байгууллагад шилжүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан. Тухайн санал дүгнэлт гарсны дараа аймгийн Засаг даргын Т***** газраас Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хүсэлт явуулсан. Уг хүсэлтийн агуулга нь цаашид танай харьяанд ажиллуулах боломжтой юу гэх агуулгатай хүсэлт явуулсан. Тэгээд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 195 дугаар албан бичгээр манай чиг үүрэг хамааралтай байна гэж холбогдох хууль тогтоомжийг иш татаж хариу ирүүлсэн байгаа.
Ийм нөхцөлтэй байхад тэнд ажиллаж байсан 6 хүний орон тоог шууд хасаад, зөвхөн барилга байгууламж, эд хөрөнгийг шилжүүлж байгаа нь буруу юм гэдэг байдлаар маргаан үүсгээд байгаа. Тухайн үед тэнд ажиллаж байсан хүмүүс хэвээр байсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь бүхэлдээ шилжиж байгаа, ямар нэгэн өөрчлөлт гараагүй, тухайн барилга болон төсөв хөрөнгө нь байгаа, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байхад орон тоог хасаж шийдвэрлэж байгаа нь буруу юм. Мөн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тушаалаар 3 орон тоо баталж, 3 хүн ажиллаж байгаа юм байна. Т******* энэ хүмүүсийн орон тоог шилжүүлсэн бол орон тоог батлуулж, төсвөө батлуулж ажиллуулах бүрэн боломжтой байсан.
Т*** нийт 6 хүн ажиллаж байсан, өнөөдрийн байдлаар М.Е болон эмч Ж***** хоёр ажилгүй байгаа, сэтгэл зүйч Д*** гэдэг хүн сургуульд ажилд орсон, багш А**** нь Соёл урлагийн газарт ажилд орсон, нийгмийн ажилтан А*****, үйлчлэгч нарыг Засаг даргын Т***** газарт авч үлдээд, ажиллуулж байгаа. Т******* эрх ашиг нь зөрчигдөж байгаа асуудал байна.
Х****** гол нь санхүүжилт байхгүй гэдэг асуудал яригддаг. Х******** хууль тогтоомж, журмаар аймгийн Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээний зардал төсвийг жил болгон аймгийн иргэдийн Т************ Х***** оруулж, Х****** тухайн төсвийг баталж, үйл ажиллагаа явуулах боломжийг хангах чиг үүрэгтэй байна. Э** холбогдох байгууллагаас зарим тайлбарууд ирсэн. Т****** жил болгон аймгийн иргэдийн Т************ Х**** нь чиг үүргээ хэрэгжүүлээд, холбогдох төсөвт оруулдаггүй нөхцөл байдал байдаг юм байна. Тэгээд Х****** энэ чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй нөхцөл байдал байна. Н***** тухайн байгууллагын чиг үүрэг нь хэвээрээ байгаа, тэнд ажиллаж байсан ажилтнуудын албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг нь хэвээрээ байхад зөвхөн хөрөнгийг шилжүүлж, нэхэмжлэгч нарыг шууд цомхотголд оруулаад, эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна.
Тухайн үед энэ хүмүүсийн орон тоо нь Засаг даргын Т***** газарт байсан. А****** Засаг даргын Т***** газрын төсөв, орон тоог батлахдаа шууд хасаад, үлдээсэн учраас шүүхэд хандаад, цаашдаа Засаг даргын Т***** газраар дамжуулаад эрх ашиг хамгаалуулах боломж байгаа. Т******* тухайн шийдвэрийг хүчингүй болгож, эрхлэгчийн орон тоог батлахыг даалгасан тохиолдолд аймгийн Засаг даргын Т***** газрын дарга тэрийг үндэслээд эрхлэгчийн орон тоог Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шилжүүлээд, үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэдэг үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
5.Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:
“З****** газрын 2025 оны 03 дугаар албан даалгаврын 1.2-т "Х***** байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх", 04 дүгээр албан даалгаврын 1.2-т "Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг аймгийн Засаг дарга нарт" тус тус үүрэг болгосон.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, С****** яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т "Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тооны хязгаарыг З****** газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын Т***** газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын Т***** газар нь хэлтэс, тасагтай байна” гэж, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д "Тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах" гэж хуульчилсныг удирдлага болгон З****** газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “А****** засаг даргын Т***** газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” 37 дугаар тогтоолыг баримтлан аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан.
Түүнчлэн Засаг даргын Т***** газрын 2025 оны А/38 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Т** хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно” гэж хуульчилсны дагуу төрийн албан хаагчдын албан тушаалын чиг үүрэгт шинжилгээ хийж Г** бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгаалах чиг үүргийг Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь төрийн бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд чиг үүргийн уялдаа холбоог хангах зорилгоор тус байгууллагын харьяанд шилжүүлэх санал гаргасан хэдий ч аймгийн Засаг даргаас хүргүүлсэн саналыг хүлээн авах боломжгүй, санхүүжилт хүрэлцэхгүй, ажиллуулах бодит боломжгүй гэх хариуг аймгийн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас ирүүлсэн болно.
А**** хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын З******** хурлаар хэлэлцүүлж, З****** газрын албан даалгаврын 1.2 дахь хэсэг нь төрийн давхар бүтцийг оновчтой, цомхон болгох, чиг үүргийн давхардлыг арилгах үндсэн зорилготой тул хэрэгжилтийг нь хангуулж, бүх хэлтэс, нэгжийн бүтцийг оновчтой болгох, давхардлыг арилгах хүрээнд С****** яамнаас тус аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн хязгаарыг 74 орон тоо, үүнээс төрийн захиргааны албан тушаалын орон тоог 43 болгон бууруулан тогтоож, мөн аймгийн иргэдийн Т************ Х***** ээлжит Ѵ хуралдаанаар аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийгдэж, аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн санг бууруулж баталсан тул ажлын байрны чиг үүргийн шинжилгээнд тулгуурлан ажилтнуудын дунд нийгмийн эрсдэлийн судалгааг явуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзаж, их эрсдэл бүхий албан хаагчдыг ажлын байраар хангах зорилгоор бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын 2025 оны А/696 дугаар захирамжаар 101 болгон баталсан.
А****** Засаг даргын гаргасан А/696 дугаар захирамж нь дээд шатны байгууллагын шийдвэр, төсвийн тухай хууль тогтоомж болон чиг үүргийн давхардлыг арилгах бодлогод нийцсэн хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын дарга хариу тайлбартаа:
“З****** газрын 2025 оны 04 дүгээр албан даалгаврын 1.2-т “Төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч, байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг аймгийн Засаг дарга нарт" үүрэг болгосон.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, С****** яамны бүтэц, орон тооны хязгаар тогтоосон шийдвэр, Монгол Улсын хөгжлийн 2026 оны жилийн төлөвлөгөөнд төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргын Т***** газрын 2025 оны А/38 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус байгууллагын төрийн албан хаагчдын албан тушаалын чиг үүрэгт шинжилгээ хийсэн болно.
Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Т** хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно. Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заасан бол хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж нь эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллахаар мөн адил журамласан байна.
А**** хэсгийн дүгнэлтээр Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах чиг үүргийг Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.
"Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам"-ын 2.3 дахь хэсэгт "Нэг цэгийн үйлчилгээний төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулна. Б**** ажилтнуудын энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломжийг холбогдох байгууллагын удирдлагын хариуцна", 3.2 дахь хэсэгт "Ү******** үзүүлэх ажилд эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйчээс гадна цагдаагийн ажилтан, эрх зүйч, шүүхийн шинжээч, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, төвийн мэргэжилтнүүд болон шаардлагатай бусад мэргэжилтнүүдийг татан оролцуулна" гэж тус тус журамласан.
Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх журмын дагуу нэг цэгийн үйлчилгээний төвд зөвхөн нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулах ба бусад ажилтнуудын хамтын ажиллагааг холбогдох байгууллагын удирдах албан тушаалтнууд хариуцах зохицуулалттай байна. О******* байдлаар аймгийн Г** бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх нийгмийн ажилтан орон тоогоор ажиллаж, холбогдох албан байгууллагуудтай хамтран нэг цэгийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нэхэмжлэгч нь "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам"-ын 6.2-т “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлын төсвийг тухайн шатны Засаг дарга жил бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд тусгайлан төлөвлөн Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.3-д заасан хугацаанд тухайн шатны иргэдийн Т************ Х***** өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй” талаар дурдсан байна. Дээрх зардалд зөвхөн тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай цахилгаан, дулаан, бичиг хэрэг, аж ахуйн зардлууд багтах бөгөөд ажилтнуудын цалин, хөлс аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн сангаас олгогдож байсан болно.
Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг энэ хуулийн 35.4-т заасны дагуу тооцож, улсын төсвөөс санхүүжүүлнэ", 35.4 дэх хэсэгт "Т** хамгаалан байрлуулах үйлчилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн З****** газрын гишүүн батална" гэж хуульчилсан.
Уг зохицуулалтын хүрээнд Х*******, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/150 дугаар тушаалаар "Т** хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам"-ыг баталсан байх бөгөөд журмын 2.2 дахь хэсэгт “Т** хамгаалах байрны ажилтны цалин хөлс, урамшуулал болон түр хамгаалах байрны ашиглалтын тогтмол зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй" гэж журамлажээ.
Тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зардлууд болон ажилтнуудын цалин, хөлс аймгийн Засаг даргын Т***** газрын холбогдох зардлын данс болон цалингийн сангаас тус тус олгогдож байсан ба нэхэмжлэгчийн аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн сантай огт холбоогүй гэдэг нь илт үндэслэлгүй ба нэхэмжлэлдээ журмын зохицуулалтыг илт буруу тайлбарласан байна.
Иймд аймгийн Засаг даргын Т***** газраас батлагдсан төсөвт багтаан Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийг ажиллуулах бодит нөхцөл, боломж байхгүй тул тус төвийн ажилтнуудын нийт орон тоог хасаж, тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгон, ажилтнуудтай үүссэн нөхцөл байдлын хүрээнд зөвшилцөлд хүрэх зорилгоор нэг бүрчлэн хэлэлцээр хийсэн болно” гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга болон Засаг даргын Т***** газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Ж***** 2 дугаар зүйлийн 2.1-т “Нэг цэгийн үйлчилгээний төвийг эмнэлэг, төр, төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулж болно” гэж журамласны дагуу 2018 оноос 2021 он хүртэл Цагдаагийн газрын сэтгэл зүйч, Г** бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран үйл ажиллагааг нь явуулж байсан бол 2021 оноос хойш Г** бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоонд нийгмийн ажилтны орон тоог баталж, тус төвийн нийгмийн ажилтны үйл ажиллагааг нь явуулж ирсэн. 2022 онд болон дараа нь аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд эрхлэгч, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан, багш, үйлчлэгчийн орон тоог бий болгож, аймгийн Засаг даргын Т***** газраас цалинжуулж ирсэн.
Ц*********** холбоотой тайлбар өгье. З****** газрын 2025 оны 03, 04 дүгээр албан даалгавар, мөн Төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, С****** яамны бүтэц, орон тоонд хязгаар тавьсан чиглэлийн дагуу аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд энэхүү бүтэц, орон тоог гаргасан байгаа. Энэ шийдвэр хуулийн дагуу гарсан шийдвэр юм” гэв
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч М.Е “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
2. А****** Засаг даргын Т***** газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа анх “Гэрч, хохирогчийг хамгаалах байр” нэрээр, эрхлэгч, сэтгэл зүйч, хүний их эмч гэсэн 3 орон тоотойгоор баталсан, дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/46 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаал, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаал,2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/34, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа “Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв” нэрээр, эрхлэгч, сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан, багш , үйлчлэгч гэсэн 6 орон тоотойгоор Хууль, эрх зүйн хэлтсийн харьяанд баталсан.
Нэхэмжлэгч М.Е нь аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдож, ТҮ–8 зэрэглэлээр цалин хөлс авч байсан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 6-8,98-99,152-153,154-156,157-159,161-163 дах тал/ тогтоогдож байна.
3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамж болон аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог Төрийн захиргааны удирдлагын хэлтэст харьяалагдах 9 орон тоо, тус хэлтэст харьяалагдах Төрийн үйлчилгээний мэдээллийн төвийн 6 орон тоо, Нийтийн аж ахуйн үйлчилгээний тасгийн 32 орон тоо, гэсэн бүтцээр, нийт 47 орон тоотойгоор тус тус баталсан, мөн А/43 дугаар тушаалын 3 дах заалтаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар бүтэц, орон тоо баталсан өмнөх тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
У***** уг шийдвэрүүдийг үндэслэн Т***** газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/91 дүгээр тушаалаар М.Е хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна
4. М****** бүхий захиргааны актууд болох аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/696 дугаар захирамж, аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/43 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог дээрх бүтцээр, 47 орон тоотойгоор шинэчлэн баталсан, өөрөөр хэлбэл, уг тушаалаар Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын Т***** бүтэц, орон тоонд оруулж батлаагүй, хассан гэж үзэхээр байна.
З********* ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “З********* акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх шийдвэрүүд нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан шийдвэр байгаа боловч өмнөх бүтцэд өөрчлөлт оруулж, зарим бүтэц,орон тоо хасагдсанаар тухайн этгээдүүдийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн, холбогдох этгээдээс уг шийдвэрийг үндэслэн дараагийн шийдвэрүүдийг гаргасан байх тул заавал дагах захирамжилсан шинжтэй байгаа буюу захиргааны актын шинжийг хангаж байна гэж шүүхээс үзсэн болно.
5.Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:5.1.5. “түр хамгаалах байр" гэж хохирогчийг тодорхой хугацаагаар байрлуулан энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий стандарт хангасан газрыг; 5.1.3."нэг цэгийн үйлчилгээ" гэж хохирогчийг эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад түр байрлуулан эмнэлгийн тусламж болон энэ хуульд заасан бусад үйлчилгээг нэг доор үзүүлэх ажиллагааг;”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Т************ Х**** гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:18.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах талаар хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих; 18.1.2.Засаг даргын өргөн мэдүүлснээр харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардал, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган батлах, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх; 18.1.3.хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзан орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулах”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Б** шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:19.1.5.тухайн шатны жилийн төсвийн төсөлд нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны урсгал зардал, хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зардлыг тусгаж, иргэдийн Т************ Х***** өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах; 19.1.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, нийгмийн ажилтныг хохирогчтой ганцаарчлан уулзах өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” гэж тус тус заажээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Х*******, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/80, А/132, А/60 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-ын 2.1-т “Нэг цэгийн үйлчилгээний төв нь эмнэлэг, төр, төрийн бус байгууллагын харьяанд ажиллана”, 2.2-т “Нэг цэгийн үйлчилгээний төв нь холбогдох хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран хохирогчид нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ”, 2.3-т “Нэг цэгийн үйлчилгээний төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулна. Б**** ажилтнуудын энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломжийг холбогдох байгууллагын удирдлага хариуцна”, 2.4-т “ Нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан, эрх зүйч болон эрүүл мэндийн ажилтан нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эрсдэл бүхий хохирогчид богино хугацаанд шаардлагатай үйлчилгээг үзүүлж, дунд болон урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээнд холбон зуучилна”, 3.1-д “Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу нэг цэгийн үйлчилгээний төв нь хохирогчид дараахь үйлчилгээг үзүүлнэ: 3.1.1. аюулгүй байдлын хамгаалалт; 3.1.2. эмнэлгийн тусламж үйлчилгээ; 3.1.3. сэтгэл зүйн үйлчилгээ; 3.1.4. нийгмийн халамжийн үйлчилгээ; 3.1.5.хүүхэд хамгааллын үйлчилгээ; 3.1.6.эрх зүйн туслалцаа; 3.1.7. холбон зуучлах үйлчилгээ”, 3.2-т “Энэ журмын 3.1-д заасан үйлчилгээ үзүүлэх ажилд эмнэлгийн мэргэжилтэн, сэтгэл зүйчээс гадна цагдаагийн ажилтан, эрх зүйч, шүүхийн шинжээч, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, төвийн мэргэжилтнүүд болон шаардлагатай бусад мэргэжилтнүүдийг татан оролцуулна” гэж,
Х*******, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/150 дугаар тушаалаар баталсан “Т** хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам”-ын 1.2-т “Энэхүү журамд заасан хувьсах зардлын бүрэлдэхүүн, зардал чиглүүлэгч болон зардлын дундаж нормативыг Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу түр хамгаалах байрны нэгэн адил үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвийн хувьсах зардлыг тооцоход ашиглана”, 2.1-т “Т** хамгаалах байранд байрлах нэг хүнд ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд дараах бараа, үйлчилгээг хамааруулна.2.1.1.хоол хүнс;2.1.2.хувцас, ариун цэврийн хэрэгсэл;2.1.3.төлбөртэй тусламж үйлчилгээ”, 2.2-т “Т** хамгаалах байрны ажилтны цалин хөлс, урамшуулал болон түр хамгаалах байрны ашиглалтын тогтмол зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй” гэж тус тус заасан байна.
Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд хохирогчид хууль, журамд заасан үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар, бусад ажилтнуудыг холбогдох байгууллагуудын удирдлагууд нь чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах боломжоор хангахаар, хамгаалах байрны ажилтны цалин хөлс нь үйлчилгээ үзүүлэх зардалд хамаарахгүй байхаар тус тус зохицуулжээ.
6. Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөнөөр одоогийн Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн барилга нь аймгийн Цагдаагийн газрын хашаан дотор 2018 онд баригдаж дууссан байх ба уг барилга нь аймгийн иргэдийн Т************ Х***** Т************* 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Т***** газрын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдсэн байна.
Тус төв нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх ба тухайн үед орон тооны ажилтан, албан хаагчгүйгээр буюу хохирогчид үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн хууль, журамд заасан холбогдох байгууллагын ажилтнууд уг үйлчилгээг үзүүлж байсан, 2022 оноос эхлэн дээр дурдсан аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2022 оны А/01 дүгээр тушаалаар Т***** газрын бүтэц, орон тоонд багтаж “Гэрч, хохирогчийг хамгаалах байр” нэрээр, 3 орон тоотойгоор, дараа нь “Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв” нэрээр, 6 орон тоотойгоор тус тус ажиллаж байсан, төвийн албан хаагчдын цалин хөлс нь Т***** газрын цалингийн зардалд хамаарч олгогдож байсан.
Харин Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн байрны ашиглалтын зардал буюу түлш халаалт,гэрэл цахилгаан, цэвэр, бохир усны зэрэг тогтмол зардлыг аймгийн иргэдийн Т************ Х****** баталж өгч байсан нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 61-71,73-78,107,111-114,115-122, 134-138, 171-173, 183-184 дэх тал/ тогтоогдож байна.
7. 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ буурсан, Монгол Улсын Их Х***** 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”-д “...Төрийн албаны шинэчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар албан даалгаврын 1.2-т “харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх” гэж тус тус заасан, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын 1.2-т ”төрийн албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах арга хэмжээ авч,байгууллагын орон тоог нэмэгдүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр гаргахгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоо болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг… аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон” байна.
8.Ү**** дагуу аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Т***** газрын бүтэц, орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулсан байх ба уг ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байранд шинжилгээ хийж тайлан гаргасан.
Уг тайлангийн “Н****** санал зөвлөмж”-ийн 10-т “...Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Т** хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно. Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заасан бол хуулийн 33.1-д заасан үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж нь эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллагад ажиллахаар мөн адил журамласан байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгаалах чиг үүргийг Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хэрэгжүүлэх бөгөөд чиг үүргийг уялдаа холбоог хангах зорилгоор тус байгууллагын харьяанд шилжүүлэх санал гаргаж байна” /Хавтаст хэргийн 83-95 дах тал/ гэжээ.
У***** аймгийн Засаг даргын Т***** газрын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн үзүүлэх үйлчилгээ, чиг үүрэг нь аймгийн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэгт хамаарах эсэх талаар тодруулсан 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичигт тус байгууллагаас “...Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу холбогдох үйлчилгээг үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй” талаар хариу /Хавтаст хэргийн 144,145 дах тал/ өгсөн байна.
Мөн З****** газрын Хэрэг эрхлэх газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ХЭГ/3363 дугаар албан бичгээр Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн цомхотголд орсон 4 албан хаагчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэх боломжийг хайх, хуульд заасан тэтгэмжийг олгох асуудлыг шийдвэрлэх зөвлөмж хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч М.Е [*******] төгрөгийн тэтгэмжийг ажил олгогчоос 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн, тус төвд ажиллаж байсан бусад ажилтнуудаас төвийн бүтэц, орон тоог Т***** газрын бүтцэд оруулж батлаагүй, хассантай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь /Хавтаст хэргийн 146,167,176 дах тал/ тус тус тогтоогдсон.
9. Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Баян-Өлгий аймагт олгох санхүүгийн дэмжлэг 10 гаруй тэрбум төгрөгөөр буурсантай холбоотойгоор аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар тогтоолоор аймгийн 2025 оны төсөвт тодотгол хийхдээ өмнө нь 114 орон тоогоор баталсан аймгийн Засаг даргын Т***** газрын цалингийн зардлыг 92 орон тоогоор тооцож бууруулсан, “Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төв”-ийн байрны ашиглалтын зардлыг хэвээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 61-71,111-114,115-122,243 дах тал/ тус тус тогтоогдсон болно.
Түүнчлэн аймгийн Засаг даргын Т***** газраас Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн байрыг хүлээн авах талаар албан бичиг хүргүүлснээр аймгийн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/285 дугаар тушаалаар нэг цэгийн төвийн орон байр, хөрөнгийг хүлээн авах ажлын хэсэг байгуулснаас гадна тус газрын батлагдсан бүтэц, орон тоонд хүүхэд, гэр бүлийн хамгааллын ахлах мэргэжилтэн, хүүхэд, хүүхэд, гэр бүлийн хууль зүйн мэргэжилтэн, хүүхэд, гэр бүлийн хамгааллын хариу үйлчилгээний мэргэжилтэн, сэтгэл зүйч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, багш,түр хамгаалах байрны нийгмийн ажилтан гэсэн албан тушаалууд байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 217-221 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
10. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох; 16.5.9.дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 65.1.8.тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус заасан.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас үзэхэд, Г** бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-д Нэг цэгийн үйлчилгээний төвийг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар, бусад ажилтнуудыг холбогдох байгууллагуудын удирдлагууд нь чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах боломжоор хангахаар, мөн төвд ажиллах нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйч, эрх зүйч, цагдаагийн алба хаагчийн эрх, үүргийн талаар тус тус зохицуулсан, харин эрхлэгч гэсэн орон тоо байхаар, эрхлэгчийн эрх,үүргийн талаар заагаагүй байна.
Түүнчлэн аймгийн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь дээрх хууль болон “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх журам”-ын 3.1-т заасан холбогдох үйлчилгээг үзүүлдэг, журамд заасан нийгмийн ажилтан, эрх зүйч, сэтгэл зүйч гэсэн албан тушаалууд тус газрын бүтэц, орон тоонд байгаа, мөн аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулсан Т***** газрын бүтэц, орон тоонд чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсгийн тайлан дүгнэлтээр Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоонд хамаарч байсан Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн үзүүлэх үйлчилгээ буюу ажилтнуудын чиг үүрэг болон аймгийн Х*****, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын чиг үүрэгтэй давхцалтай болох нь тогтоогдож байна.
Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Х***** 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар, 7 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр албан даалгавар, аймгийн иргэдийн Т************ Х***** 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 58 дугаар “А****** 2025 оны төсөвт тодотгол хийх тухай” тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Засаг даргын Т***** газрын даргаас гаргасан аймгийн Засаг даргын Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан шийдвэрүүд нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасантай тус тус нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт байна гэж дүгнэлээ.
Мөн дээр дурдсанаар хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвийг төрийн болон төрийн бус байгууллагын харьяанд ажиллуулахаар, уг төвд нийгмийн ажилтныг орон тоогоор ажиллуулахаар заасан, харин эрхлэгчийг ажиллуулахаар зохицуулаагүй бөгөөд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Т***** газрын даргын тус Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог баталсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул уг маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэг цэгийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч М.Е эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12, 16 дугаар зүйлийн 16.5.3,16.5.9, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “А****** Засаг даргын Т***** газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/696 дугаар захирамжийн Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгох, аймгийн Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "А****** Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтан болон аймгийн Т***** газрын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/43 дугаар тушаалын Х********* үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн орон тоог хассан шийдвэрийг хүчингүй болгож, нэг цэгийн төвийн эрхлэгчийн орон тоог дахин батлахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. З********* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор З********* хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ