Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2025/00202

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод байрлах “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн ***** дугаар байрны *** давхрын **** тоотод оршин суух, ********ын ********,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн **** дугаар байрны *** давхрын **** тоотод оршин суух, ********гийн ******** нарт холбогдох,

Орон сууц захиалгын гэрээний үүрэг 25,709,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч П.********, нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...********” ХХК нь иргэн Ө.********тай 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан 2023.06.01-ний өдрийг хүртэл хамтран ажилласан бөгөөд компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор өөрийн барьж ашиглалтанд оруулсан Өвөрхангай Арвайхээр Өлзийт тойруугийн 345 байрны 4 давхрын 10 номер 54,82 мкв байран дээр орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөр болох 36,709,000 төгрөгийг гэрээний дагуу иргэн Ө.******** нь сар бүр цалингаасаа 1,000,000 төгрөг тушааж байхаар харилцан тохиролцож баталгаажуулсан. Мөн эхнэр П.********ын нэр дээр ипотекийн зээл авахын тулд урьдчилгаагаа “********” ХХК-ийн дансанд байршуулсан байх ёстой байсан тул бид 2020.07.22 өдөр иргэн Ө.********ын Хаан банкны ******** дансанд 36,709,00 төгрөгийг шилжүүлж иргэн ******** энэ мөнгийг
2022.07.23-ны өдөр буцааж '********" ХХК-ийн захирал ********ын
дансанд байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар байршуулж ипотект хамрагдах эрх
нь үүсэж байсан. /Банкны хуулгаар баталгаажуулав/ Энэ хугацаанд байрны төлбөр
болох 36,709,000 төгрөгөөс 2020 онд 700,000 төгрөгийг байгууллагын дансанд,
2021 онд цалингийн орлогоосоо 7,000,000 төгрөгийг, 2022 онд 3,300,000 төгрөгийг,
нийт 10,300,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр нь 25,709,000 төгрөг байна.
Иргэн Ө.******** нь ажлын хариуцлага алдсан тул "********” ХХК-ийн
захирлын тушаалаар 2023.05.30 өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд бид
удаа дараа төлбөрөө төлөх тухай шаардсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл
төлбөр болох 25,709,000 төгрөг одоог хүртэл төлөгдөөгүй.

Ажиллаж байх хугацаанд буюу 2022.05.18-ны өдөр гэрээний заалт
төлбөрийн тухай ахин ярилцаж гэрээнд хавсралт №2-оор нэмэлт өөрчлөлт
оруулан танилцуулсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний дагуу төлбөрөөсөө
төлөөгүй байна. Иргэн Ө.********т 2019-2023 оны хооронд ******** ХХК-д
ажиллаж байх хугацаанд олгосон цалингийн орлого нь 30,708,000 төгрөг, машин
механизмтай ажилласны орлого 22,453,000 төгрөг, тээвэр хийсний орлого
5,200,000 төгрөг, нийт 58,361,000 бэлэн ба бэлэн бусаар олгосон бөгөөд энэ
хугацаанд байрны урьдчилгаа төлбөрийг хангалттай төлөх боломж байсан.
/Тооцоог хүснэгтээр хавсаргав/

Иймд иргэн Ө.******** /********/, эхнэр П.******** /********/
нартай хийсэн гэрээний дагуу Өвөрхангай Арвайхээр Өлзийт тойруугийн ***
байрны ** давхрын **** номер 54,82 мкв байрны үлдэгдэл төлбөр болох 25,709,000
төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч “********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********
шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“******** ХХК-ийн” зүгээс иргэн
Ө.********т нэхэмжилсэн нэхэмжлэлийг дагуу тус иргэнтэй харилцан тохиролцож
8 дугаар багийн 345 дугаар байрны 10 тоот, 54.82 метр квадрат байрны үлдэгдэл
төлбөр болох 25,709,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөгөөр “Өв
гурван лут ХХК-ийн” захирал Баярбатын эзэмшлийн ******** дугаартай Хаан
банкны дансанд шилжүүлэх хүсэлтийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгууллаа.
Хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Хариуцагч П.******** шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан
тайлбартаа “...Манай гэр бүлийн хүн Ө.******** нь ******** ХХК-ийн” 8
дугаар багийн 345 дугаар байрны 10 тоотод байрлах орон сууцны урьдчилгаа
болох 36,709,000 төгрөгийг үлдэгдэл төлбөр болох 25.709.000 төгрөгийг өөрийн
цалингаасаа сар бүр 2,000,000 төлөхөөр эвлэрч байгаа тул татгалзах зүйл
байхгүй.” гэв.

Хариуцагч Ө.******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Миний бие ********
овогтой ******** нь “********” ХХК-ийн эзэмшлийн Өлзийт тойруу 8-р баг
345-р байрны 10 тоот 54.82 м2 3 өрөө байрны 30 хувийг урьдчилгааг тус компаниас

 шилжүүлэхээр” харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын хооронд
байгуулсан эвлэрлийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг
сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “********” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 44,955
төгрөгийг илүү төлсөн байх тул орон нутгийн төсвийн орлогоос 44,955 төгрөгийг,
хариуцагч Ө.********, П.******** нараас 143,475 төгрөгийг тус тус гаргуулж,
нэхэмжлэгч “********” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ө.******** нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, нэхэмжлэлтэй нэхэмжлэл гаргах
тухай асуудлаар тухайн асуудлаар анхан шатны шүүх
эрхгүй болохыг дурдаж байна.
100.3, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон          

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *********, ********* нарт холбогдох орон сууц захиалах
төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн
улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 44,955 төгрөгийг, хариуцагч Ө.********,
П.******** нараас 143,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Өв гурван
лут” ХХК-д олгосугай.

 

          3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ