Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/1000

 

           

 

 

   2024          09               03                                       2024/ДШМ/1000        

 

 С.Б, Д.Т, Б.У, Г.З,

Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С,

Б.А, А.С, М.А, Б.Б, Б.У,

Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Д.Ц,

шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,

шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, Ц.Жавхлантөгс,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б, Д.Т, Б.У, Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, Б.А, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С,Т.Э нарт холбогдох эрүүгийн 2101000630314 дугаар хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .................... овгийн С...................... Б.............., 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр .................... төрсөн, ..... настай, э.эгтэй, ........ боловсрол......, ........
мэргэжил......, ............................ ................... ажил......, ам бүл ................................. хамт ................................................... оршин суух
, урьд ял шийтгэл....., /РД: ..................../;

2. ........................... овгийн Д................ Т................, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр ................ төрсөн, ..... настай, э.эгтэй, .... боловсрол..., ....................... мэргэжил..., ................................................................ ажил...., ам бүл ......................... хамт ......................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: ......................./;

3. ....................... овгийн Б...................... У......................, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр ........................ төрсөн, .... настай, э.эгтэй, ....... боловсрол....., ................. мэргэжил......., ....................................... ажил...., ам бүл .......................... хамт
................................... оршин суух
, урьд ял шийтгэл.............., /РД: ................./;

4. ...................... овгийн Г..................... З.................., 19.... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр ...................... төрсөн, ..... настай, э.эгтэй, ............. боловсрол......., ...................... мэргэжил....., ................................................................... ажил...., ам бүл ................. хамт ................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: ......................./;

5. ........................ овгийн Б................... О......................, 19.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ........................... төрсөн, ........ настай, э.эгтэй, .............. боловсрол...., ................... мэргэжил....., ................................... ажил....., ам бүл ....................... хамт ......................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэл......, /РД: ................/;

6. ........................ овгийн Д............ Ц....., 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр ................ төрсөн, ..... настай, э.эгтэй, .............. боловсрол...., ..................... мэргэжил...., ................................... ажилтай, ам бүл ............................... хамт ............................................. оршин суух, урьд ял шийтгэл...., /РД: ................../;

7. ............... овгийн Э............... Г................ , 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......................... төрсөн, .... настай, э.эгтэй, ......... боловсрол...., ................... мэргэжил....., .......................... ажил......, ам бүл ............................................... хамт
......................................................... оршин суух
, урьд ял шийтгэл......  /РД: .................../;

8. ................... овгийн Э...................... М............., 19... оны .... дугаар сарын ...-ний өдөр .......................... төрсөн, . настай, э.эгтэй, ......... боловсрол.........., .................. мэргэжил........, ......................................... ам бүл ................................... хамт ...................................................................... оршин суух, /РД: ................../;

................................................................. шүүхийн ....... оны .... дугаар.
сарын ....-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

9. ................. овгийн Ц.................... С........., 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр ............................. төрсөн, ..... настай, э.эгтэй, ............... боловсрол......, ......................... мэргэжил......, ....................................................................... ажил....., ам бүл ............................ хамт ....................................................... оршин суух, урьд ял шийтгэл....., /РД......................../;

10. ............... овгийн Б............................ А........................, 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ..................... төрсөн, ... настай, э.эгтэй, ......................... боловсрол...., мэргэжил..., ам бүл .............................. хамт ...................................... оршин суух, урьд ял шийтгэл....., /РД:......................../;

11. ..................... овгийн А................ С.................., 19..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ........................ төрсөн, ..... настай, э.эгтэй, ...................... боловсрол....., мэргэжил....,
............................ ажил...., ам бүл ...................................... хамт .............................................. оршин
суух
, /РД: ..................../;

........................................................................... шүүхийн ..... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

12. ............ овгийн М............... А................., 19... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ....................... төрсөн, ..... настай, э.эгтэй, ................... боловсрол...., мэргэжил...., ...................................... ажил....., ам бүл ........................... хамт ................................................ оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: .........................../;

13. ..................... овгийн Б............... Б.............., 19.... оны ... дугаар сарын .....-ны өдөр .............. төрсөн, ... настай, э.эгтэй, .......... боловсрол..., мэргэжил..., ............................. ажилтай, ам бүл ............................ хамт ............................................... оршин суух, урьд ял шийтгэл..., /РД: ..................../;

14. ................... овгийн Б............ У..............., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, ... настай, э.эгтэй, .................... боловсрол..., мэргэжил..., .............................. ажил....., ам бүл ............................ хамт ......................................... оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: ......................../;

15. .................... овгийн Б............. Э................, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр .................... төрсөн, .... настай, э.эгтэй, ...... боловсрол..., .................. мэргэжил....., ам бүл .................................... хамт .......................................................... оршин суух, /РД: ................/;

16. ............ овгийн Б................ Э...................., 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр ..................... төрсөн, ... настай, э.эгтэй, ......................... боловсрол...., мэргэжил...., ........................................ ажил..., ам бүл .................................... хамт .............................. оршин суух, /РД: ................/;

.......................................... шүүхийн ........ оны ... дугаар сарын ....-ний өдөр
69 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.1-д зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

................................ шүүхийн ....... оны ..... дугаар сарын ....-ны өдөр 216 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200 цаг албадлагын ажил хийх ялаар,

.................................. шүүхийн ........ оны .... дүгээр сарын ....-ны
өдөр 42 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сар хорих ялаар,

................................. шүүхийн ....... оны .... дугаар сарын .....-ны өдөр 139 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн;

17. ............. овгийн Э.............. С............, 19.... оны .... дугаар сарын .....-ний өдөр .................. төрсөн, ... настай, э.эгтэй, ........................ боловсрол....., мэргэжил......, ....................... ам бүл ......................... хамт ............................................. оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: ................../,

18. ..................... овгийн Т............... Э..............., 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр ................................ төрсөн, .... настай, э.эгтэй, ....................... боловсрол....., мэргэжил....., ...................................., ам бүл ...,  ......................................................... оршин суух, урьд ял шийтгэл..., /РД: ................../;

Шүүгдэгч С.Б нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Авто үйлчилгээний хэлтсийн мэргэшсэн жолоочийн тасагт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа уг ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд үргэлжилсэн үйлдлээр “.....................” мэргэшүүлсэн жолооч бэлтгэх дамжааны захирал хахууль өгөгч
Б.У-ын тус дамжаанд суралцаж буй нийт 29 хүнийг жолоочийн мэргэшсэн шалгалтад орох, тэнцүүлж тэдгээрт давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор ....... оны .... дүгээр сарын ....-ний өдрөөс ........ оны .... дүгээр сарын ...-ны өдрийн хооронд 11 удаагийн үйлдлээр нийт 3.380.000 төгрөгийн хахуулийг,

үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч Б.А, Б.Б, Б.У, А.С, М.А, Б.Э, Э.М, Б.Э, Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орох, тэнцэх гэсэн давуу байдал олж авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Э.Г, тус төвийн санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч ажилтай Г.З, Автотээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Б.О, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгч Д.Ц, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга О.Т нараар дамжуулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.А-аас 150.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б-ээс 100.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр А.С, М.А-аас нараас тус бүр 100.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.У-аас 100.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны хүртэл хугацаанд Б.Э, Э.М, Б.Э, Т.Э нараас нийт 680.000 төгрөгийн тус тус хахуулийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн хүүхдүүд Б.Б, Б.Б нарын Хаан банканд дансаар тус тус хүлээн авч нийт 4.610.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Д.Т нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Б.Э, Э.М, Б.Э, Т.Э, Э.С нарыг мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн Хаан банкин дахь ......................... тоот данс болон хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Д.М-ийн Хаан банк дахь .................... тоот дансаар тус тус нийт 1.150.000 төгрөгийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Нисдэг машин” авто үйлчилгээний төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д нийт 680.000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгч, өөртөө 470.000 төгрөгийг нь авах байдлаар хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.У нь “.....................” мэргэшүүлсэн жолооч бэлтгэх дамжааны захирлаар ажиллах хугацаандаа өөрийн дамжаанд суралцаж буй Х.М, Б.Д, Б.Э, Б.Б, Б.У, Л.Д, Д.Д, Г.Б, Ж.Н, Б.Б, Б.М, Э.Ц, Ш.Ц, М.Л, Л.Г, Д.А, Ч.Ц, Х.М, Д.А, Б.С, Э.Г, Ю.Ц, Ц.Г, Ц.А, Д.Ц, Г.Б, Ж.А, Б.З, Д.Б нарын нийт 29 хүнийг жолоочийн мэргэшсэн шалгалтад тэнцүүлж, тэдгээрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Нисдэг машин” авто үйлчилгээний төвд байрлах Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Б-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан ....... оны .... дүгээр сарын ...-ний өдрөөс ..... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.380.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг .................. тоот дугаар данснаас С.Б-ийн Хаан банк дахь ..................... тоот дугаарын данс руу болон түүний хүү Б.Б-ийн Хаан банканд эзэмшдэг ................ тоот дугаар дансанд тус тус шилжүүлэн хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.З нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа хахууль өгөгч Б.А, Б.Б, Б.У, А.С, М.А нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болж өөртөө давуу байдал олж авах гэсэн зорилгыг Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч ажилтай Э.Г, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төвд тасалбар түгээгч Д.Ц, Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч ажилтай Б.О нарын гуйсны дагуу Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Б-д нөлөөлж, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан хахууль өгөх нөхцөлийг бүрдүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 850.000 төгрөгийг өөрийн ................. тоот дугаар Хаан банкны дансаараа хүлээн авч, хахууль авагч С.Б-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү Б.Б-н Хаан банк дахь эзэмшлийн .................. тоот дансанд нийт 450.000 төгрөгийг шилжүүлж дамжуулан хахууль өгч, өөртөө 400.000 төгрөгийг авч ашиг олох байдлаар бусдыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.О нь Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч А.С, М.А нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан А.С нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М.А-ын мөнгөний хамт 200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ....................... тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ...................... тоот данс руу шилжүүлж, улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.Ц нь Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.У-ыг мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс Автотээврийн үндэсний төв, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан Б.У-ын хахууль өгөх гэмт хэрэгт нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ..................... тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ...................... тоот данс руу шилжүүлж улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Э.Г нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.А, Б.Б нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 350.000 төгрөгийг Б.А нь өөрийн Хаан банк дахь .............. тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ...... тоот данс руу, мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг Б.Б өөрийн
Хаан банк дахь ............................ тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ........................... тоот данс руу шилжүүлж, улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Э.М нь өөрийн болон хахууль өгөгч Б.Э-ын
мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгүүлэхээр өөрийн найз Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-д 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нийт 600.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Ц.С нь хахууль өгөгч Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж давуу байдал бий болгох зорилгыг гүйцэлдүүлэхээр Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэнд албаны чиг үүрэгтэйн холбогдуулан урьд ажил хэргийн шугамаар таньдаг болсон Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-ээр дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 400.000 төгрөгийн хахууль өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.А нь өөрөө болон хахууль өгөгч Б.Б-ийн мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Э.Г, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 350.000 төгрөгийг Г.З-ын данс руу шилжүүлсэн хахууль өгсөн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б нь 200.000 төгрөгийг Г.З-ын данс руу шилжүүлэн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч А.С нь өөрөө болон хахууль өгөгч М.А-ын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Б.О, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг Г.З руу дансаар шилжүүлэн өөрөө хахууль өгсөн болон бусдын хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч М.А нь мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн танил А.С-аас гуйсны дагуу А.С, Б.О-т, Г.З-аар нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан М.А нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн, 

Шүүгдэгч Б.Б нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн танил Б.А-д хандан Э.Г, Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.У нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн танил Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгч ажилтай Д.Ц, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр найз Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-гээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан 150.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн гдзрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгүүлэхээр Э.М болон түүний найз Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т нараар дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Э.С нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгөхөөр Т.Э-ийн найз Ц.С, Д.Т нараар дамжуулж Т.Э-ийн мөнгөний хамт, нийт 400.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Т.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгөхөөр найз Ц.С, Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т нараар дамжуулж 2021 оны 09 сарын 29-ний өдөр Э.С-ээр 400.000 төгрөгийг шилжүүлүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А, А.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлжгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Т-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.У-ыг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тущаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, А.С нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн болон бусдыг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.А-ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үлдсэн, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгж буюу 8.000.000  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгч Э.Т-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000  төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Д.Ц, Э.Г нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Б.О, Б.А, Э.М, Ц.С, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан С.Б-ийн цагдан хоригдсон нийт 2 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцон 30.000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 7.970.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгч С.Б, Э.Т нарыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Ц, Э.Г, Г.З, Б.У нарыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т урьд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Э-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б-ээс 4.610.000 төгрөг, Э.Т-ээс 470.000 төгрөг, Г.З-аас 400.000 төгрөгийг тус тус гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь 2 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Э.Т, Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, Б.А, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б, Э.Т, Б.У, Г.З, Д.Ц, Э.Г, Б.О, Б.А, Э.М, Ц.С, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан давж заалдах гомдолдоо: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу миний үйлчлүүлэгч Д.Т-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлуудыг нь харгалзан Чингэлтэй дүүргийн Эрүүтийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс дээрх дүгнэлтийг хийж Ц.С-г гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг бүрэн хийгээгүй гэж үзэж байна. Тухайлбал,

Ц.С нь “...хахууль өгөгч Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж давуу байдал бий болгох зорилгыг гүйцэлдүүлэхээр...” гэж дүгнэсэн байх боловч энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар огт дүтнэлт хийгээгүй. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ц.С нь болсон явдаыг үнэн зөвөөр тайлбарлаж, утсаар ярьсан, үйлддээ нуусан маргасан зүйл огт байхгүй ба болоогүй зүйлийг хүртэл андуурч өөрөө гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж ирсэн.

Түүний хувьд үйл явдал дээр маргаагүй байгаа бөгөөд өмгөөлөгчийн хувьд гаргасан үйлдэлд нь түүнийг буруутгаж байгаа гэмт хэргийн шинж бүрэн агуулагдсан эсэх, нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэх талаар буюу хууль зүйн дүгнэлтийн асуудлаар уг гомдлыг гаргаж байгаа болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахуул өгөх гэмт хэрэг нь “...Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон...” идэвхитэй үйлдэл бөгөөд хууль бус гэдгийг мэдсээр байж үйлддэг санаатай гэмт хэрэг.

Энэ хэрэгт шүүдэгчээр оролцож байгаа “Т.Э, Э.С нарыг мэргэшсэн жолоочийн шалгалтанд тэнцэх зорилгоор хахууль өгсөн гэж буруутгаж, улмаар Ц.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ... ” гэж заасны дагуу тэнцүүлэх идэвхитэй үйлдэл хийсэн гэж буруутгасан.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар дээрх иргэдийг тэнцүүлж өгөөч гэж хэлсэн, гуйсан, мэдүүлэг түүний дагуу тэнцүүлэх гэсэн идэвхитэй оролдлого, шалгалтын хариуг хэлсэн, эсхүл хахууль авагч гэх С.Б-тэй уулзаж танилцуулсан нь тохиролцсон зүйл байхгүй байгаа болно.

Тус шалгалтанд оролцогч Т.Э, С нар нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 161/229 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 2.1-д заасны дагуу шалгалтад оролцох эрх бүхай этгээдүүд байсан болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн талаар мэдүүлэгтээ дурдсан байдаг.

Хахуулын төлбөр гэгдэж буй 200.000 төгрөгийн асуудлыг Ц.С-ийн хувьд уг мэргэшсэн жолоочийн шалгалтын хураамж ойлгож, Т.Э-д хэлсэн бөгөөд уг шалгалтыг зохион байгуулах, бүртгүүлэх, шалгалтад орох асуудалд огт оролцоогүй, уг шалгалтад тэнцүүлэх ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй болно. Энэ талаар хэрэгт өгсөн мэдүүлэг болон бусад баримтуудаар тоггоогдсон.

Ц.С-г анх ялллагдагчаар татахдаа “...Ц.С-ийн эхнэрийн дансаар дамжуулсан...” гэж андуурч мэдүүлсэн үйл баримтад үндэслэн яллагдагчаар татсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Т-нд шилжүүлсэн гэх 400.000 төгрөгийг Т.Э, С нар нь С-ийн гэр бүлийн гишүүн /эхнэр/ С-ээр дамжуулан шууд Т-ийн дүү М гэгчийн дансанд шилжүүлсэн байдаг.

Уг 400.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад Ц.С болон түүний эхнэр Ө нар нь оролцсон зүйлгүй ба гэрчээр мэдүүлэг өгөхдөө андуурч хэлсэн үйл баримт нь гэрч С-ийн мэдүүлэг болон дансны хуулгаар бүрэн тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлийг заасан.

Хэрэгт авагдсан баримтаас Ц.С-ийн үйлдэлд урьдчилан амлаж, хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамжих үйлдлийн санаа зорилго бүрэн тогтоогдохгүй, гүйцэтгэгч этгээдүүд нь ямарваа нэгэн байдлаар дэмжлэг авсан, давуу байдал олж авсан гэх нөхцөл байхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлд 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч,
ялтанд ашигтайгаар...” шийдвэрлэнэ гэж заасны дагуу ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Улсын яллагчийн хэрэгт авагдсан зарим утас өгч холбож өгсөн гэрч нарыг энэ хэрэгт буруугүй гэж үзэж байгаа нь түүнд холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүхий болохыг харуулж байна гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөлийг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолын Ц.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хуульчилсан. Гэтэл уг хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байхад хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн үндсэн шинж нь “...өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан., санал болгосон...” байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж хуульчилсан.

Дээрх тохиолдолд миний үйлчлүүлэгч Э.Г нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, бусдыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдүүлэхээр урьдчилан амлаж хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад заавал нотлох баримтаар нотлогдох үндсэн 6 нотолбол зохих байдлыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан бөгөөд дээрх 6 нотолбол зохих байдлын 1 үндэслэл нь нотлогдон тогтоогдохгүй бол гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан байна.

Дээрх нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг зайлшгүй нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоохоор хуульчилсан байна.

Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Г-ийн хувьд бусдад “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа зорилго байгаагүй, үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй, Э.Г-ийн хувьд хахууль өгсөн гэх А, Б нарт урьдчилан амлаж Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-д З-аар дамжуулж хахууль өгөх талаар харилцан тохиролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлбх баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Г-ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй байхад миний үйлчлүүлэгчийг тухайн зүйл хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Харин Э.Г-ийн хувьд А, Б нарыг Г.З-аар дамжуулж Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэи ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэдгийг мэдээгүй, түүнд бусдад хахууль өгсөн гэх А, Б нараас З-аар дамжуулж Б-д мөнгө шилжүүлсэн гэдгийг хэлээгүй, тухайн мөнгийг шалгалтын хураамж гэж ойлгосон талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг. Үүнд:

Э.Г-ийн гэрчээр болон яллагдагчаар удаа дараагийн өгсөн  “...Би өөрөө хэнд ч мөнгө, төгрөг өгөөгүй. Надаас мөнгө нэхсэн хүн байхгүй. Би З эгчтэй А ахыг холбож өгсөн. З эгч цаашаа хэнтэй ярьж, нөгөө хүн нь хэдэн төгрөг гэж нэхээд авсныг би мэдээгүй, С, D, Е гэх мэтийн ангилал ахиулахад мөнгө авдаг гэж ойлгосон. Авто тээврийн үндэсний төвийн мэргэшсэн жолоочийн шалгалт өгснөөр ангилал нь ахидаг гэж ойлгосон. Сайн мэдэхгүй байна. Б-ээс 200.000 төгрөг өгснийг би үнэхээр мэдэхгүй байна. Хэдэн төгрөг өгсөн яасан ийсэн гэж асуугаагүй, А ах ч хэлээгүй. Тэгээд Б-ийн шалгалт өгсөн асуудал өнгөрсөн. Харин дараа нь А ахыг мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх үед З эгч надад хэлэхдээ “ангилал ахиулах мөнгө” гэж хэлсэн. ...” гэж мэдүүлдэг /3 хх 190-191/,

Гэрч Б.А-ын “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би
Улаанбаатар хотод өөрийн хамаатан Г, Б нарын гэрт очсон. Тэднийд хоол идчихээд сууж байхдаа Г-т хандаж “ах нь тодорхой ажил төрөл байхгүй, Өмнөговь аймагт очиж нүүрсний том тэрэг барих гээд явж байна. Тэгсэн чинь мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэрэгтэй болоод байна. Энэ асуудлаар хэлж яриад туслаад өгөх боломж байна уу” гэж асуусан. Тэгтэл Г би нэг хүнтэй утсаар яриадхъя гээд миний хажууд Г.З гэдэг хүнтэй утсаар ярьсан. Г З-тай утсаар ярихдаа “манай нэг ах мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх гэсэн юм та туслаад өгөх боломж байна уу” гэж асуусан. Тэгтэл З нь “тэг тэг миний утасны дугаарыг ахдаа өгчих” гэсэн. Тэгээд би Г.З-ын утасны дугаарыг Г-ээс аваад Г.З-тай утсаар ярьсан “Би Г-ийн ах байна, мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх гэсэн юм яах уу” гэж асуусан. Тэгтэл З хариулахдаа “эхлээд сургалтад хамрагдах ёстой, түүний дараа эрх нь нээгдээд шалгалт өгдөг” гэсэн. Тэгэхээр нь би “эрхийг нь нээлгээд, шалгалт өгөх боломж олгоод өгөө” гэсэн. Тэгтэл Г.З “сургалтын төлбөр 350.000 төгрөг байдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за, ямар данс руу шилжүүлэх вэ” гэж асуухад, Г.З Хаан банкны нэг дансны дугаар хэлсэн. Би бичиж аваад, өгсөн дансанд нь 350.000 төгрөг шилжүүлсэн. Би 350.000 төгрөгийг мобайл банк ашиглан өөрийн Хаан банкны ..................... тоот данснаас шилжүүлэхэд, шилжүүлж байгаа дансны нэр З гэж гарч ирж байсан санагдаж байна. Тэгэхээр Г.З-ын дансанд шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /З хх 139-140/,

С.Б-ийн сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн “...З эгчийн гуйлганы хүн болох Б гэж жолоочийн 100.000 төгрөг зэргийг санаад байна. Өшөө дээр мэдүүлсэн шиг хэд хэдэн мөнгө төгрөг авсан асуудал бол байгаа, миний төрсөн ах С.А-ийн гуйлга, үүний цаадах мөнгө, найз нөхдийн гуйлга, ажлын газрын хүмүүсийн гуйлга маш их байдаг...” гэх мэдүүлэг /З хх 114-115/,

Б.Б-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Тэгтэл А нэг эмэгтэй хүний утасны дугаар өгөөд энэ хүнтэй ярьчихаарай гэсэн. Тэр эмэгтэй хүний нэрийг З гэж байсан ба утасных нь дугаарыг тухайн үед цээжилж байсан, одоо утасны дугаарыг нь мартсан байна. Би А-ын өгсөн З гэх хүний дугаар руу залгаж утсаар яриад “Би А-аас таны дугаарыг авсан юм. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацаа дуусчихсан. Сунгалт хийлгэх гэсэн юм. Би бие муутай аавыгаа аваад Улаанбаатар хотод ирсэн байна. Та мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг сунгах тал дээр туслаад өгөөч” гэсэн. Тэгтэл тэр эгч чи Нисдэг машин дээр очоод мэргэшсэн жолоочийн шалгалтаа өгчих гэсэн. ... Би тестийг нь бөглөөд гарсан. ...3олжаргал гэх хүн надтай утсаар яриад би төлбөрийн мөнгөө өгөөгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг өгөх вэ гэсэн чинь 200.000 төгрөг шилжүүлчих гэсэн. ...200.000 төгрөгийг З-д шилжүүлсэн. ...3олжаргалд өгсөн 200.000 төгрөг нь мэргэшсэн жолоочийн төлбөр гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /4 хх 59-60/,

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г.З, Б.Б, Б.А нарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 хх 36/,

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Б-ийн харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 191-194/,

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Г.З, Б.Б, Б.А нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 36/ зэрэг ноглох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, нотлох баримтын эх сурвалжийг магадлах замаар шалган үзэхэд, миний үйлчлүүлэгч Э.Г нь Б.А, Б.Б нарыг мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болохын тулд бусдад буюу Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтой холбогдуулан З-аар дамжуулж хахууль өгсөн гэдгийг мэдээгүй, зөвхөн А гэх хүнийг З-тай холбож өгсөн. А нь өөрөө З-тай харилцан тохиролцож 350.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгчийн хувьд А-ыг бусдад хахууль өг гэж хэлсэн, бусдад хахууль өгөхийг шаардсан, урьдчилан амалсан үйл баримт тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Э.Г-ийг хувьд Б.Б гэх хүнийг танихгүй бөгөөд Б-г мэргэшсэн жолоочийн шалгалтад орж шалгалт өгч тэнцэхийн тулд бусдад мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдээгүй байдаг. Дээрхээс үзэхэд, миний үйлчлүүлэгч Э.Г-ийг “Хахууль” өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ... ” гэж хуульчилсан.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 24 тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоолын 1.1.-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тоггоосон байхыг хэлнэ...” гэж тайлбарласан. Дээрх тайлбараас үзэхэд, хэргийн талаар нотолбол зохих байдал хэрэгт ач холбогдолтой бүхий нотлох баримтыг нэг бүрчлэн шалгаж тогтоохыг ойлгохоор байна. Энэ тохиолдолд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаж харьцуулан дүгнэж үзэхэд, миний үйлчлүүлэгч Э.Г нь А, Б.Б нарыг мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болохын тулд бусдад буюу Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдалтай холбогдуулан З-аар дамжуулж хахууль өгсөн гэдгийг мэдээгүй, зөвхөн А гэх хүнийг З-тай холбож өгсөн. А нь өөрөө З-тай харилцан тохиролцож 350.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт, нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд харин яллах дүгнэлт дурдсан шиг хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэдэг үйл баримт үгүйсгэгдэж байна.

Мөн дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр  тогтоолын 1.2-д “...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна...” гэж заасан. Дээрхээс үзэхэд, миний үйлчлүүлэгчид хахууль өгөх гэмг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үйл баримтын хувьд гэмт хэргийн сэдэлт зорилго байхгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж Э.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүх хахууль өгөх гэмт хэрэгт 4 хүнийг хамжигчаар оролцсон гэж үзэж, ерөнхий байдлаар дүгнэсэн. Хэргийн материалтай танилцахад уг 4 хүн нь гэмт хэрэгт өөр, өөр үйлдэл, оролцоотой байсан. Анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзвэл “Э.Г нь Б.А, Б.Б нарт” гээд хэн алиных нь үйлдэлд хамжигчаар оролцсон мэтээр дүгнэсэн байдаг. Б.Б гэх хүн нь Э.Г-тэй огт харилцаатай байгаагүй, мөнгө өгөх, авах тухай асуудал байгаагүй байдаг. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Э.Г-ийг Г.З гэх хүнээр дамжуулж, хэрэгт хамран оролцож, дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт Э.Г нь Г.З гэх хүнтэй ямар байдлаар холбогдож, хэрэгт хамтран оролцсон талаарх баримтууд байдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд нэр бүхий хамжигчаар оролцсон хүмүүсийн ихэнх нь “маргахгүй” гэж оролцож байсан тул анхан шатны шүүх “нийтээрээ маргахгүй гэж байна. Маргаж байгаа нь өөр нөхцөл байдалтай байна” гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн. Шүүгдэгч эцсийг үгдээ “холбож өгсөндөө гэмшиж байна” гэх агуулгыг илэрхийлсэн байхад анхан шатны шүүх бусад хамжигчаар оролцсон этгээдүүдээс ялгавартай байдлаар Э.Г-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шударга ёсонд нийцэхгүй байна. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт хахууль өгөгч 11 хүн, дэмжлэг үзүүлж хажигчаар оролцсон 6 хүн, хахууль авагч 1 хүн, нийт 18 хүн холбогдсон. Давж заалдах гомдлуудаас үзэхэд хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон шүүгдэгч нарын зүгээс давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн “Ц.С-г тухайн хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон болох нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байна. Ц.С нь Э.С, Т.Э нарын шалгалтанд тэнцэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор урьдны харилцаатай, таньдаг байсан Д.Т гэх хүнд хандаж, улмаар Д.Т нь хахууль авагч С.Б-д хахуулийн мөнгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ц.С нь Т.Э-тэй найз нөхдийн холбоотой. Тэрээр цагдаагийн байгууллагад замын цагдаа буюу замын хөдөлгөөн зохицуулагчаар ажилладаг. Ингээд Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилгоор Д.Т-д хандаж, улмаар Д.Т нь хахууль авагч С.Б-д зуучилж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Прокурорын зүгээс Ц.С-ийн үйлдлийг “хахууль өгөх, авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон. Тухайн этгээдийн үйлдэл, оролцоо дутагдсанаар тус гэмт хэрэг төгсөх боломжгүй” гэж үзэж, гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг хэрэгт нэгтгэн зүйлчлэх нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэх тул нэгтгэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч нар “Э.Г гэмт хэрэгт ямар байдлаар хамтран оролцсон нь тодорхойгүй, холбож л өгсөн” гэж тайлбарлаж байна. Холбож өгсөн үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Э.Г-ийн үйлдэл, оролцоо дутагдсанаар хахууль өгөгч Б.А, Б.Б нар Г.З-тай холбогдох боломжгүй байсан. Түүнчлэн Г.З С.Б-тэй холбогдох, тэдгээрийг зуучлах боломж, нөхцөл байдал бүрдэхгүй. Иймээс Э.Г-ийн үйлдлийг дээрхтэй ижил байдлаар дүгнэсэн. Хахууль өгөх, авах гэмт хэрэг нь заавал тодорхой үр дүнд хүрсэн байхыг шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Иймд эдгээр хүмүүсийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Д.Т-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Д.Т-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Тэрээр давж заалдах гомдолдоо түүнийг “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг дурдсан байна. Д.Т нь 4 хүнийг зуучилж өгсөн үйл баримт тогтоогддог. Иймээс түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Тодорхой цаг хугацаанд үйлдэгдсэн үргэлжилсэн үйлдлүүд тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа торгох ялын доод хэмжээг оногдуулсан болохыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.Б нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Авто үйлчилгээний хэлтсийн мэргэшсэн жолоочийн тасагт шалгалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа уг ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд үргэлжилсэн үйлдлээр “Хурд хөгжил” мэргэшүүлсэн жолооч бэлтгэх дамжааны захирал хахууль өгөгч
Б.У-ын тус дамжаанд суралцаж буй нийт 29 хүнийг жолоочийн мэргэшсэн шалгалтад орох, тэнцүүлж тэдгээрт давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 11 удаагийн үйлдлээр нийт 3.380.000 төгрөгийн хахуулийг,

үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгч Б.А, Б.Б, Б.У, А.С, М.А, Б.Э, Э.М, Б.Э, Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орох, тэнцэх гэсэн давуу байдал олж авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Э.Г, тус төвийн санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч ажилтай Г.З, Автотээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Б.О, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгч Д.Ц, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга О.Т нараар дамжуулж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.А-аас 150.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б-ээс 100.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр А.С, М.А-аас нараас тус бүр 100.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.У-аас 100.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны хүртэл хугацаанд Б.Э, Э.М, Б.Э, Т.Э нараас нийт 680.000 төгрөгийн тус тус хахуулийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн хүүхдүүд Б.Б, Б.Б нарын Хаан банканд дансаар тус тус хүлээн авч нийт 4.610.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Д.Т нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Б.Э, Э.М, Б.Э, Т.Э, Э.С нарыг мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн Хаан банкин дахь ....................... тоот данс болон хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Д.М-ийн Хаан банк дахь ........................ тоот дансаар тус тус нийт 1.150.000 төгрөгийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Нисдэг машин” авто үйлчилгээний төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн
мэргэжилтэн С.Б-д нийт 680.000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгч, өөртөө 470.000 төгрөгийг нь авах байдлаар хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.У нь “Хурд хөгжил” мэргэшүүлсэн жолооч бэлтгэх дамжааны захирлаар ажиллах хугацаандаа өөрийн дамжаанд суралцаж буй Х.М, Б.Д, Б.Э, Б.Б, Б.У, Л.Д, Д.Д, Г.Б, Ж.Н, Б.Б, Б.М, Э.Ц, Ш.Ц, М.Л, Л.Г, Д.А, Ч.Ц, Х.М, Д.А, Б.С, Э.Г, Ю.Ц, Ц.Г, Ц.А, Д.Ц, Г.Б, Ж.А, Б.З, Д.Б нарын нийт 29 хүнийг жолоочийн мэргэшсэн шалгалтад тэнцүүлж, тэдгээрт давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Нисдэг машин” авто үйлчилгээний төвд байрлах Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Б-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 3.380.000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг ............................. тоот дугаар данснаас С.Б-ийн Хаан банк дахь ........................ тоот дугаарын данс руу болон түүний хүү Б.Б-ийн Хаан банканд эзэмшдэг ..................... тоот дугаар дансанд тус тус шилжүүлэн хахууль өгсөн,

Шүүгдэгч Г.З нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа хахууль өгөгч Б.А, Б.Б, Б.У, А.С, М.А нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болж өөртөө давуу байдал олж авах гэсэн зорилгыг Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч ажилтай Э.Г, Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн Зорчигч тээврийн төвд тасалбар түгээгч Д.Ц, Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн нягтлан бодогч ажилтай Б.О нарын гуйсны дагуу Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэшсэн жолоочийн шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Б-д нөлөөлж, түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан хахууль өгөх нөхцөлийг бүрдүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 850.000 төгрөгийг өөрийн ...................... тоот дугаар Хаан банкны дансаараа хүлээн авч, хахууль авагч С.Б-ийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү Б.Б-н Хаан банк дахь эзэмшлийн ....................... тоот дансанд нийт 450.000 төгрөгийг шилжүүлж дамжуулан хахууль өгч, өөртөө 400.000 төгрөгийг авч ашиг олох байдлаар бусдыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.О нь Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч А.С, М.А нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан А.С нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М.А-ын мөнгөний хамт 200.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ................................ тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ..................... тоот данс руу шилжүүлж, улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.Ц нь Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.У-ыг мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс Автотээврийн үндэсний төв, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-д түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан Б.У-ын хахууль өгөх гэмт хэрэгт нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь .............. тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ..................... тоот данс руу шилжүүлж улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Э.Г нь Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.А, Б.Б нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З-аар дамжуулж Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 350.000 төгрөгийг Б.А нь өөрийн Хаан банк дахь ......................... тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ....................... тоот данс руу, мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг Б.Б өөрийн
Хаан банк дахь .................... тоот данснаасаа Г.З-ын Хаан банкны ........................ тоот данс руу шилжүүлж, улмаар Г.З нь хахууль авагч С.Б-д мөнгийг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Э.М нь өөрийн болон хахууль өгөгч Б.Э-ын
мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгүүлэхээр өөрийн найз Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-д 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нийт 600.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Ц.С нь хахууль өгөгч Т.Э, Э.С нарын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж давуу байдал бий болгох зорилгыг гүйцэлдүүлэхээр Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэнд албаны чиг үүрэгтэйн холбогдуулан урьд ажил хэргийн шугамаар таньдаг болсон Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-ээр дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 400.000 төгрөгийн хахууль өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч Б.А нь өөрөө болон хахууль өгөгч Б.Б-ийн мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн техникийн хяналтын үзлэгийн төвийн нягтлан бодогч Э.Г, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 350.000 төгрөгийг Г.З-ын данс руу шилжүүлсэн хахууль өгсөн, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.Б нь 200.000 төгрөгийг Г.З-ын данс руу шилжүүлэн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч А.С нь өөрөө болон хахууль өгөгч М.А-ын мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Б.О, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг Г.З руу дансаар шилжүүлэн өөрөө хахууль өгсөн болон бусдын хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч М.А нь мэргэшсэн жолоочийн шалгалтад орж, мэргэшсэн жолооч болох гэсэн ашиг сонирхлын үүднээс өөрийн танил А.С-аас гуйсны дагуу А.С, Б.О-т, Г.З-аар нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан М.А нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн, 

Шүүгдэгч Б.Б нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн танил Б.А-д хандан Э.Г, Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.У нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн танил Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн тасалбар түгээгч ажилтай Д.Ц, тус төвийн Санхүү, эдийн засгийн хэлтэст нягтлан бодогч ажилтай Г.З нараар дамжуулж Авто үйлчилгээний хэлтсийн мэргэшсэн жолоочийн тасагт мэргэжилтэн ажилтай С.Б-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтайн холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр найз Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т-гээр дамжуулан Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан 150.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Б.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох гэсэн зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгүүлэхээр Э.М болон түүний найз Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т нараар дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Э.С нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгөхөөр Т.Э-ийн найз Ц.С, Д.Т нараар дамжуулж Т.Э-ийн мөнгөний хамт, нийт 400.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч Т.Э нь мэргэшсэн жолоочийн шалгалтад тэнцэж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Авто үйлчилгээний хэлтсийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн С.Б-д албаны чиг үүрэгтэйн холбогдуулан хахууль өгөхөөр найз Ц.С, Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дарга Д.Т нараар дамжуулж 2021 оны 09 сарын 29-ний өдөр Э.С-ээр 400.000 төгрөгийг шилжүүлүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/10 дугаар С.Б-ийг томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /2 хх 137-146/,

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6/112 дугаар Д.Т-г томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /2 хх 147/,

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 151/229 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам” /1 хх 195-198/,

Г.З-ын Хаан банкны ...................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 69-89/,

Б.У-ын Хаан банкны ..................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 79-105/,

С.Б-ийн Хаан банкны ..................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 107-131/,

Д.М-ийн Хаан банкны ...................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 114-142/,

Б.Б-ийн Хаан банкны ....................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 143-146/,

 Б.Б-ийн Хаан банкны .................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 147-148/,

 Э.М-ын Хаан банкны ...................... тоот дугаар дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 55-56/,

гэрч М.С-ийн ........................... тоот дугаар дансны хуулга /3
хх 175/,

Дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 191-194, 3 хх 32-36, 8 хх 159-160/,

Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэргэшсэн жолоочийн шалгалтын мэдээлэл /3 хх 37-43, 8 хх 85/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /8 хх 89-90/,

шүүгдэгч С.Б-ийн /1 хх 114-115/, Д.Т-ийн /1 хх 156-159/, Б.У-ын “1 хх 173-174/, Г.З-ын /1 хх 170-171/, Д.Ц-ийн /2 хх 211/, Э.Г-ийн /2 хх 213-215/, Б.О-ийн /2 хх 217/, Б.Э-ын /3 хх 47-48/, Э.М-ын /3 хх 47-48/, Ц.С-ийн /3 хх 64-66/, Т.Э-ийн /3 хх 67-68/, Б.Э-ийн /3 хх 70-71/, А.С-ы /3 хх 127-128/, М.А-ын /3 хх 131-132/, Б.У-ын /3 хх 136-137/, Б.А-ын /3 хх 139-140/, Э.С-ийн /3 хх 196-197/ гэсэн мэдүүлгүүд,

гэрч М.С-ийн /3 хх 159-162/, Д.Д /1 хх 176/, Г.Б /1 хх 178/, Б.Б /1 хх 180/, Ж.Н /1 хх 182, Б.Б /1 хх 184/, Л.Д /1 хх 186/, О.Д /1 хх 188/, Б.М /1 хх 190/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч шүүгдэгч С.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлжгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийг, Д.Т-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг, Б.У-ыг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг, Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, А.С нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн болон бусдыг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг, Б.А-ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үлдсэн, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.З, Б.О, Д.Ц, Э.Г, Э.М, Ц.С, А.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000  төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Г.З, Д.Ц, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Б.О, Б.А, Э.М, Ц.С, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирчээ. 

Шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүнээс “...Хэрэгт авагдсан баримтаас Ц.С-ийн үйлдэлд урьдчилан амлаж, хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хамжих үйлдлийн санаа зорилго бүрэн тогтоогдохгүй, гүйцэтгэгч этгээдүүд нь ямарваа нэгэн байдлаар дэмжлэг авсан, давуу байдал олж авсан гэх нөхцөл байхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлд 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар...” шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийтгэх тогтоолын Ц.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоогоос “...Э.Г-ийн хахууль өгөх гэмг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үйл баримтын хувьд гэмт хэргийн сэдэлт зорилго байхгүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж Э.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлууд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо нотлох баримт нэг бүр болон тэдний бүхэлдээ юуг илэрхийлж байгааг тодорхой үнэлж, дүгнэсэн бөгөөд энэ хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Б.Баатарсайханаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000  төгрөгийн торгох ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэж шүүгдэгч Д.Т-ийн өмгөөлөгч Б.Баатарсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Харин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.   Үүнд,

          Нийслэлийн прокурорын газраас С.Б, Д.Т, Б.У, Г.З, Б.О, Э.Г, Ц.С, Д.Ц, Э.М, Б.А, А.С, М.А, Б.Б, Б.У, Б.Э, Б.Э, Э.С, Т.Э нарыг “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль авах, өгөх” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа давуу байдал бий болгож авсан мэргэшсэн жолоочийн эрх болон мэргэшсэн жолоочийн ангилал дээшлүүлсэн яллагдагч нарын эрхийг хэрхсэн эсэх нь тодорхойгүй орхигдуулжээ.

            Анхан шатны шүүх нь нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа мэргэшсэн жолоочийн эрх авсан болон мэргэшсэн жолоочийн ангилал дээшлүүлсэн шүүгдэгч нарын эрхийг хэрхэх асуудлын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Б.Э, Б.Э, Б.А, Б.Б нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэх, шүүгдэгч Т.Э, Э.С, М.А, А.С, Б.У нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацаа сунгасан эрхийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Ингэснээр, шүүгдэгч Б.Э, Э.С, Б.Э, Э.М, Т.Э, М.А, А.С, Б.Б, Б.У, Б.А, Д.Ц нарын эрх зүйн байдал дордохгүй, зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөхгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимтай нийцэх юм.  

Мөн хэргийн бүхэлд нь хянахад, тус хэрэгт жолооны дамжаа буюу хуулийн этгээдийн өмнөөс хахууль өгсөн үйлдэл эсэх асуудал орхигдсон байж болзошгүй нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаж байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолд:

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч Э.М, Б.Э, Б.Э, Б.А, Б.Б нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэх, шүүгдэгч Т.Э, Э.С, М.А, А.С, Б.У нарын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацаа сунгасан эрхийг тус тус хүчингүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

          2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.С-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Э.Г-ийн өмгөөлөгч С.Ичинхорлоо, шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                            Ц.ОЧ  

                            ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

                            ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР