Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00159

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ****** талбай 5, ********ны төв байранд байрлах “********” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн ******** сумын ******** *** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, ********ын ********т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,842,652.03 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “********” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч ******** овогтой ******** нь 2024 оны 09 сарын 06-ны өдөр ********тай ЗГ-R001347375 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******** овогтой ******** нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 30 өдрийн байдлаар 121 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,842,652.03 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ******** овогтой ********ийн ********тай байгуулсан ЗГ-R001347375 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,842,652.03 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ********инд олгуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Э.******** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ********наас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Би урд хил дээр ажилладаг боловч зөвшөөрөл гарахгүй ажилгүй байж байгаад төлж чадаагүй. Уг зээлээ 2025 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн сар бүр 1,500,000 төгрөгөөр зээлийн хүүгийн хамт төлнө. Нийт зээлийн төлбөр 10,842,652.03 төгрөгийг хүүгийн хамт төлөх болно.” гэжээ.

Нэхэмжлэгч “********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд гаргасан тайлбартаа “...******** ХК нь хариуцагч Э.********аас 10,842,652.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ********ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** би хариуцагч Э.********ийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаж зөвшөөрч байна. Зээлийн төлөлтийн хуваарийг дараах маягаар шүүхийн захирамжид тусгаж өгнө үү. Үүнд: 2025.04.20-2025.09.20-нд сар бүр 1,500,000 төгрөг, 2025.10.20-нд 1,842,552.03 төгрөг төлөх. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.                              

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч  “********” ХК нь хариуцагч Э.********аас зээлийн гэрээний үүрэг 10,842,652.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******** нь “********” ХХК-ийн нэхэмжилсэн 10,842,652.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.********т холбогдох 10,842,652.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,433 төгрөгийн тавин хувь болох 94,216.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 94,216.5 төгрөг, хариуцагч Э.********аас 94,216.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ