| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00093/И |
| Дугаар | 314/ШШ2025/00120 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00120
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай ***, ********ны төв байранд байрлах, “********” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ******** сумын ** дугаар багийн **** гэх газар оршин суух, ********гийн ********од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 9,729,647.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч ******** овогтой ******** нь ********тай 2023 оны 02 сарын 13-ны өдөр К000697595 тоот "Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 05 сарын 07-ны өдөр 2105204516 тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******** овогтой ******** нь 2105204516 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 23 өдрийн байдлаар 139 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 9,729,647.14 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ******** овогтой ********ын ********тай байгуулсан R000697595 тоот болон 2105204516 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 9,729,647.14 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ********инд олгуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч П.******** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие ********ны нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан. Тухайн нэхэмжилсэн 9,729,647.14 төгрөгийг 9 сарын хугацаанд хувааж төлөхөө илэрхийлж байна. Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,081,078 төгрөг тус тус төлөх тайлбар гаргаж байна." гэжээ.
Нэхэмжлэгч “********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч Д.******** нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ “...******** ХК нь ******** овогтой ********од холбогдуулан 9,729,647.14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай тохиролцож 9,729,647.14 төгрөгийг 9 сарын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулж төлөхөөр тохиролцов. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал ******** нь хариуцагч Д.********оос зээлийн гэрээний үүрэг 9,729,647.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******** нь нэхэмжлэгч “********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 9,729,647.14 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 9 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагч Д.********ын тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч Д.******** нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.
Нэхэмжлэгч “********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, хариуцагч Д.******** нарын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь
Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар “********” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,729,647.14 төгрөгийг хариуцагч Д.******** нь 9 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,081,071.90 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,626 төгрөгийн тавин хувь болох 85,313 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 85,313 төгрөг, хариуцагч Д.********оос 85,313 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ