2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/05829

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 02 191/ШШ2025/05829

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ...хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овгогт *******ы ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,477,524.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2035109143 тоот Барьцааны гэрээний дагуу бараа материалаар хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,477,524.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2035109143 тоот Барьцааны гэрээний дагуу бараа материалаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 3Г2035109143 тоот зээлийн гэрээг ******* *******тай байгуулж 44,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БГ2035109143 тоот Барьцааны гэрээгээр байгуулж 88,460,297 төгрөгийн хүнсний дэлгүүрийн бараа материал барьцаалсан. Зээлдэгч нь 3Г2035109143, БГ2035109143 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 172 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 27,263,900.34 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,013994.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 89,054.85 төгрөг, даатгалын өр 110,575.38 төгрөг, нийт төлбөрт 29,477,524.82 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу уг Зээлийн гэрээг ******* ******* цуцалж зээлийг төлүүлэхээр буцаан шаардаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ. Иймд Б.*******ээс ******* *******тай байгуулсан ЗГ2035109143 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 29,477,524.82 төгрөгийг гаргуулж, ЗГ2035109143 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд БГ2035109143 тоот Барьцааны гэрээний дагуу бараа материалаар хууль тогтоомжийн
дагуу хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* миний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 29,477,524.82 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 24,477,524.82 төгрөг тус тус төлж барагдуулна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГ2035109143 дугаар Барьцааны гэрээний дагуу хавсралт 1-д заасан бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хэсэгчлэн төлөх тайлбар гаргасныг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,477,524.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2035109143 тоот Барьцааны гэрээний дагуу бараа материалаар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ЗГ203510943 дугаартай 44,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б.*******ийн өмчлөлөлийн бараа материалаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БГ2035109143 тоот Барьцааны гэрээ байгуулагдаж зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 29,477,524.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 24,477,524.82 төгрөгийг төлж барагдуулахаар түүнчлэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГ2035109143 дугаар Барьцааны гэрээний хавсралт 1-д заасан бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одцэцэгтэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,477,524.82 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг БГ2035109143 тоот Барьцааны гэрээний дагуу бараа материалаар хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 29,477,524.82 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 24,477,524.82 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн БГ2035109143 дугаар Барьцааны гэрээний хавсралт 1-д заасан хариуцагч Б.*******ийн өмчлөлийн бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,338 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 152,669 төгрөг, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 152,669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ