| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03843/И |
| Дугаар | 191/ШШ2025/05830 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05830
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ...тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн /регистрийн дугаар /
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, овогт ын /регистрийн дугаар / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,573,908.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь *******иуцагч Н., Б. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20,573,908.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Н., Б. нартай 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-20230721001157 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Н., Б. нар нь зээлийн барьцаанд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗБГ-20230721001157 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан Н.ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт байршилтай гэрчилгээний дугаартай, Г-02020383 улсын бүртгэлийн дугаартай, 570 м.кв талбайтай газрыг барьцаалсан болно. Энэхүү барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны шаардлагыг хангаж байгаа билээ. Уг зээлийн гэрээний хугацаа 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч нарт үүргийн зөрчлөө арилгах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй байна. ЗГ-20230721001157 τοот зээлийн гэрээний эргэн төлөлт нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 13,456,956.59 төгрөг, үндсэн хүү 5,966,784.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,079,967,41 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг, нийт 20,573,908.25 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу ЗГ-20230721001157 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 20,573,908.25 төгрөгийг гаргуулах, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБГ-20230721001157 тоот Зээлийн барьцааны гэрэ******* заасан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, a- тоот хаягт байрлах, 570 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн ГД дугаар, НТД дугаарт бүртгэлтэй газраар хангуулна гэжээ.
2.Хариуцагч Н. шүүхэд бичгээр ирүүлсэн *******иу тайлбартаа: Н. миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 20,573,908 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,168 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,3,740 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 5,966,784.25 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,456,956 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н. миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, а гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-02020383 дугаарт бүртгэлтэй 570 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. Иймд эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.- шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь *******иуцагч т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зээлийн төлбөрийг Н.аар төлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Н., Б. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 20,573,908.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-20230721001157 дугаартай 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 2,98 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулагдаж, *******иуцагч Н.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Г-02020383 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, а гуамж, тоот хаягт байршилтай 570 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар ЗБГ-20230721001157 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд *******иуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******иуцагч Б.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, *******иуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,168 төгрөгийг төлж, үлдэх 19,3,740 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 5,966,784.25 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,456,956 төгрөгийг тус тус төлж барагдуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, а гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-02020383 дугаарт бүртгэлтэй 570 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.-тэй эвлэрлийн гэрээ байгуулж, талууд *******илцан тохиролцсон байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******иуцагч Н., Б. нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 20,573,908.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******иуцагч Б.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, *******иуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагаас 1,150,168 төгрөгийг төлж, үлдэх 19,3,740 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 5,966,784.25 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,456,956 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар *******илцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******иуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗБГ-20230721001157 дугаар Зээлийн барьцааны гэрэ******* заасан *******иуцагч Н.ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, а гудамж, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-02020383 дугаарт бүртгэлтэй 570 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын *******ьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,020 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 165,510 төгрөг, *******иуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 165,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ