| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04723/И |
| Дугаар | 191/ШШ2025/05831 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05831
| 2025 07 02 | 191/ШШ2025/05831 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ...давхар хаягт байрлах******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Гоулман ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Гоулман ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.******* нь манай Гоулдман Инвест ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр А-138 тоот зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Хариуцагч нь зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Манай байгууллагын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 191/ШЗ2025/17354 дугаартай захирамжид ...хариуцагч нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хариуцагчийн гэх нэхэмжлэлд дурдсан дугаар луу залгахад холбогдох боломжгүй гэсэн утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан гэж заагаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд М.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтээ: Миний бие Б.******* нь Гоулдман *******мент групи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Гоулман ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Гоулман ******* ХХК-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч Гоулман ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ