| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00376/И |
| Дугаар | 313/ШШ2025/00441 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 313/ШШ2025/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, *******,*******
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: /, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 9 дүгээр баг, ,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.*******тай 2008 оноос 2021 он хүртэл гэр бүлийн харилцаатай амьдарч байсан. Бид амьдарч байх хугацаандаа 2010 онд 12 дугаар сарын 02-ны өдөр охин *******ын , 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр *******ын , 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *******ын нар төрсөн. Одоо Б. 11 настай, Б. 11 настай, Б. 5 настай. Л.******* нь урд Хятад руу ажилдаа явсан байхад олон хоногоор гэртээ ирэлгүй өөр эмэгтэйтэй холбогдон хамт байхад нь гэрт нь очиж барьж авсан. Түүнээс хойш салсан боловч 3 хүүхдэдээ тэтгэмж өгөхгүй шалтгаанаар том охин Б.ийг өөр дээрээ авч 2024 оны 11 дүгээр сард охиноо авч 2024 оны 08 дугаар сард ээж дээрээ байлгах гээд авч ирсэн. Одоогоор миний бие Б., Б., Б. нартай хамт байгаа учир 3 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Л.******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.*******тай 2009 онд гэр бүлж болж амьдраад 2010 онд Б., 2013 онд Б., 2019 онд Б. төрсөн. 2020 оноос хойш бид тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарснаас хойш тусалж дэмжээгүй, би өөрөө хүүхдүүдээ авч явж байгаа. 2024 онд том охин Б.ийг өөр дээрээ аваад 2 бага хүүхдээ үлдээсэн. Өнгөрдөг намар ийш тийшээ явна, хүүхэд харах боломжгүй гээд Б.ийг буцаагаад над руу явуулсан. Тусдаа байгаа үед хүүхдээ дэмжиж, тусалдаггүй. Би арай гэж худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй 3 хүүхдээ авч явж байгаа. Хүүхдүүд том болж байгаа учраас сар бүрийн тэтгэлэг тогтоолгож, төлүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би өөрт нь хэлэхэд шүүхээр явъя гэж хэлсэн гэв.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Л.******* нь Г.*******тэй 2008 онд танилцаад 2010 онд гэр бүл болж тусдаа амьдарч эхэлсэн. Амьдарч байх хугацаанд Г.******* нь архинд дуртай болж архи их уудаг болсны улмаас бид хоёрын хувьд архины хэрүүл маргаан салахаа больсны улмаас 2019 онд салж тус тусдаа амьдарч эхэлсэн. Салснаас хойш хүүхдүүдэд хоол хүнс хувцас гээд надаас мөнгө авдаг байсан. Б.ийн хувьд багаас нь хажууд нь байж өөрөө хамт өсгөлцсөн.
2020 оны 11 дүгээр сард ээж согтуу, хөөгөөд байна гээд Б. ярьсан учраас охиноо очиж аваад 2024 оны 09 дүгээр сар хүртэл аавтайгаа хамт амьдарч байгаад ээж нь 2 дүүтэй нь хамт байлгана гээд аваад явсан. Миний бие нь 2011 оноос эхлэн ажил хийж мөнгө олохын тулд хил гаалиар олон хоног сараар явдаг байсан. Энэ хугацаанд Г.******* нь архи ууж шоудаж янз бүрийн хүмүүстэй уулзаж учирч явдаг байсан.
Иймд нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй , хоёрыг өөрийн хүүхэд гэдэгт эргэлздэг. , хоёр хүүхэд дээр эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиноо буцааж өгөөгүй. Г.******* өөрөө охиноо буцааж авна гээд авсан. Би ийш, тийшээ явлаа гэж хэлээгүй. Дүү нь санаад байна гээд янз бүрийн юм яриад өөрөө авсан. Миний хувьд охиноо тэгж явуулсан удаа байхгүй. Энэ хүн өөрөө 2019 онд охиноо хөөж явуулж байсан. Тэр үед нь би охиноо аваад тусдаа амьдраад сайхан байсан. Дараа нь ингэж худлаа үнэн юм ярьдгийг нь гайхдаг. Тэгээд нэг хүүхдийг маань миний хүүхэд биш гэж хүмүүс хэлээд байсан учраас шинжилгээ өгье гээд шинжилгээ өгөхөд үнэн нь тогтоогдож байна. Хоёр охин дээрээ тэтгэлэг тогтоолгоно. Илүү зардал гаргаж чадахгүй. Б. миний хүүхэд биш гэж дүгнэлт гарсан учир энэ хүүхдэд тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, Б., Б., Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Өнө-Орших ӨЭМТөвийн болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолтууд зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 415, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0325/4538 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гаргуулж баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.
Г.*******, Л.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 2010 оноос 2019 он хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Б., 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Б., 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Б. нар төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Охин ******* овогтой , одоо 14 нас, 09 сартай; хүү ******* овогтой , одоо 12 нас, 08 сартай; охин ******* овогтой , одоо 06 нас, 04 сартай, эх Г.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаа, Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төвийн болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Л.******* нь хүү Б., охин Б. нарыг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж улмаар түүний хүсэлтээр хийгдсэн шинжилгээгээр Л.******* нь Б.ийн биологийн эцэг байх боломжгүй, эцэг байх магадлал 0%, Б.гийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99% байна гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагджээ.
Иймд 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б., 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б. нарын биологийн эцэг Л.******* мөн, харин 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.ийн биологийн эцэг биш болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 415, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0325/4538 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч Л.******* нь хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй тул нэхэмжлэгч дээрх үүргийг эцгээс нь шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Л.*******аас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй Б., Б. нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: /-аас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Б., 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Б. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн хариуцагч Л.*******д холбогдуулан гаргасан хүү Б.т хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.*******д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН