2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/05837

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 02

191/ШШ2025/05837

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Сонгинохайрхан, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 39,150,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.,

Хариуцагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Н.*******т холбогдуулж 39,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.*******тай 2012 оны 12 дугаар сард анх танилцсан. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр юм авах гэсэн чинь дутаад байна 1,700,000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэж хэлхээр нь зөвшөөрч Н.*******ын эзэмшлийн төрийн банкны тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр юм авах гэсэн чинь дутаад байна 3,500,000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэсний дагуу 2 хүүхдийнхээ тэжээгчээ алдсан тэтгэмжээс зээл авч Н.*******ын төрийн банкны тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хятад улсаас аяны хэрэгсэл оруулж ирж зарах гэсэн юм 3,500,000 төгрөг зээлээч гэсний дагуу simple зээлийн аппликейшнаас зээл авч Н.*******ын хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаалиар орж ирсэн машин авмаар байна гээд зээлээч гэхээр 22,450,000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжаас авч хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр онлайн шоп ажиллуулах гэсэн чинь 8,000,000 төгрөг хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь Ашид Капитал ББСБ-аас зээл авч хаан банкны тоот данс руу шилжүүлсэн бөгөөд одоо болтол дээрх зээлсэн мөнгөнүүдээ өгөхгүй байна. Иймд Н.*******ын зээлсэн нийт 39,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

2.Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:*******тай 2018 оноос 2022 оны хооронд хамт амьдарч, хамт амьдрах хугацаанд бид амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн тулд наймаа арилжаа хийх мөнгө төгрөг өгч авалцдаг асуудал байсан.Бидний хувьд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2022 оноос хамт амьдрахаа больсон. Гэтэл ******* нь өөрийгөө залилуулсан гэж надад холбогдуулан гомдол гаргаж, надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн 2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 3 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд 13,501,000 төгрөгийг гаргуулан *******д олгуулахаар шийдвэрлэсэн. Харин түүний нэхэмжлээд байгаа 39,150,000 төгрөгөөс 30,450,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрч байна гэв.

3.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Н.*******т холбогдуулж 39,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.*******тай эвлэрлийн гэрээ хийж 30,450,000 төгрөг дээр эвлэрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 8,700,000 төгрөгөөс татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Н.*******т холбогдуулж 39,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэл гаргажээ.

 

5.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Н.*******т 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1,700,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22,450,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 39,150,000 төгрөгийг шилжүүлсэн тухайд хариуцагч маргаагүй.

 

Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Н.*******т холбогдуулж 39,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 8,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* үлдэх 30,450,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрч төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

7.Дээрх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

9.Зохигчид эвлэрсэн нэхэмлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 8,700,000 төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох 39,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлийн шаардлагынхаа 8,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.******* үлдэх 30,450,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 310,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ