| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00407/И |
| Дугаар | 313/ШШ2025/00444 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, *******,*******
Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* миний бие 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ц.*******тай харилцан тохиролцож 100 толгой ямаа зарсан. Тэрээр 3 хоногийн дараа махны үйлдвэрт махаа тушаагаад мөнгөө шилжүүлнэ гэсэн боловч одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй тул 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ц.*******гийн хаяг тодорхойгүй шалтгаанаар /үндэслэлээр/ хэрэгсэхгүй болсон тул Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Ц.*******тай /РД: *******/ холбоо барих утас: ******* гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сард ******* гэх хүнд 100 ямаа зарсан. Тэгээд зарсан мөнгөө авч чадаагүй. Дундговь аймгийн Луус сумын хүн байгаа. Ц.******* нь наймаа хийж байсан. Хөдөө явж хүмүүсээс мал, мах авч зардаг. Ямаа зарсан мөнгийг маань 2 хоногийн дараа шилжүүлнэ гэж хэлсэн. Залгахаар утсаа авдаггүй. Уулзах гээд хэд хэдэн удаа очиход олдоогүй. Луус сумын хүнээс асуухаар Дундговь аймагт байгаа гэж хэлдэг. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Ц.*******д би өөрөө мал зарсан гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулга, Ц.*******гийн гэрэл зураг, иргэний бүртгэлийн мэдээлэл, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШЗ2024/01318 дугаартай шүүгчийн захирамж зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Ц.*******д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гарган шүүхэд хандах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШЗ2024/01318 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргээр нотлогдож байна.
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 139/ШЗ2024/01318 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Хариуцагч Ц.******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, тоотод албан ёсны бүртгэлгүй боловч тус хаягт амьдардаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******гийн оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч Д.*******ы шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж Ц.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
овогт ын ******* /РД: *******/, холбоо барих утас: *******, хаяг: Дундговь аймгийн Луус сумын харьяат зэргийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ын ******* /РД: *******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Дундговь аймгийн Цагдаагийн газар нарт тус тус даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Д.******* /Утас: , /-д мэдэгдсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Дундговь аймгийн Цагдаагийн газар нарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэчулуунд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН