| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03298/И |
| Дугаар | 191/ШШ2025/05838 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/05838
| 2025 07 02 | 191/ШШ2025/05838 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, дугаар хороолол, гудамж байр, 13 давхар хаягт байрлах ХХК /регистрийн дугаар , итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.*******ийг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр О.*******ыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*******, О.******* нар хариуцагч ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.*******ийг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр О.*******ыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Т.*******, О.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.*******, О.******* нар ёсны гэр бүл бөгөөд ХХК-тай Т.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г1-Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, О.******* нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Г/Г-66 дугаартай Авто зогсоол захиалгын гэрээ байгуулсан.Орон сууц захиалгын гэрээгээр ХХК нь Баянзүрх дүүргийн -р хороолол, Улаанхуарангийн гудамжинд баригдаж буй - хотхоны айлын орон сууцны 1 дугаар блок барилгын 9 давхрын 68,39 м.кв талбайтай В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагч Т.*******т холбогдох бичиг баримтын хамт орон сууцыг хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь тус 68,39 м.кв талбай бүхий орон сууцны м.кв бүрийг 1,450,000 төгрөгөөр тооцож, нийт 99,5,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Захиалагч Т.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Г1-Д9-3- 58 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нийт төлбөрт 99,5,500 төгрөгийг гэрээний дагуу Гүйцэтгэгч ХХК-д бүрэн төлж дуусган, тооцоо нийлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр орон сууцандаа орж, тус өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэвч ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Т.*******ийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Г1- Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Түйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Иймд Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.*******ийг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, Мөн нэхэмжлэгч О.******* нь ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г-66 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолыг ашиглалтанд оруулж, захиалагч О.*******т холбогдох бичиг баримтын хамт өгөх, нөгөө талаас захиалагч нь 18,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 18,000,000 төгрөгийг ХХК-д төлж, тооцоо нийлсэн.Улмаар тус хотхон ашиглалтад орж О.******* нь авто зогсоолыг ашиглаж эхэлсэн боловч ХХК нь авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг О.******* нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй байна.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г- 66 дугаартай Авто зогсоол захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй авто зогсоол болон түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байна. Иймд Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр О.*******ыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Т.*******, О.******* нарын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Тодруулбал, 2020 оны 04 сарын 02-ны өдрийя Орон сууц захиалгын гэрээний дагуу 99,5,500 төгрөг бүрэн төлөгдсөн, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээний дагуу 18,000,000 төгрөг мөн бүрэн төлөгдсөн бөгөөд уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй, мөн манай компанийн зүгээс орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн болно. Иймд Т.*******ийг Баянзүрх дүүрэг, -р хороо, хотхон, 49В байр, 50 тоот 68,39 орон сууцны өмчлөгчеер тогтоолгох, өмчлөх эрхийк гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, О.*******ыг Баянзүрх дүүрэг, -р хороо, хотхоны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлегчеөр тогтоож, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлэзн зөвшеөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г1-Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г-66 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, итгэмжлэл, Бэлэн мөнгөний орлогын баримт, Гэрлэлтийн лавлагаа зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Т.*******, О.******* нар хариуцагч ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.*******ийг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,
Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр О.*******ыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г1-Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г-66 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.
5.Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь хариу тайлбарыг гаргасан Үүнд: 2020 оны 04 сарын 02-ны өдрийя Орон сууц захиалгын гэрээний дагуу 99,5,500 төгрөг бүрэн төлөгдсөн, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Авто зогсоол захиалгын гэрээний дагуу 18,000,000 төгрөг мөн бүрэн төлөгдсөн бөгөөд уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй, мөн манай компанийн зүгээс орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн болно. Иймд Т.*******ийг Баянзүрх дүүрэг, -р хороо, хотхон, 49В байр, 50 тоот 68,39 орон сууцны өмчлөгчеер тогтоолгох, өмчлөх эрхийк гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, О.*******ыг Баянзүрх дүүрэг, -р хороо, хотхоны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна гэжээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г1-Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г-66 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, итгэмжлэл, Бэлэн мөнгөний орлогын баримт, Гэрлэлтийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Т.*******тэй 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г1-Д9-3-68 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцыг тус гэрээний 2.2. Орон сууцны худалдах нийт үнэ 99,5,500 төгрөг байна. Захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Түйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж талууд харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 12-14 тал/
8.Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч О.*******тай 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Г/Г-66 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, -р хороо, хотхоны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолыг тус гэрээний 2.1. Авто зогсоолын худалдах нийт үнэ 18,000,000 төгрөг байна. Захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Түйцэтгэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг болон түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж талууд харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн -17 тал/
9.Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Авто зогсоолын захиалгын гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
10.Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ, Авто зогсоолын захиалгын гэрээ нэртэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгч талд үүсээгүй байх тул шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсэн гэж үзлээ.
11.Хариуцагч ХХК нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрт 99,5,500 төгрөг, Авто зогсоол захиалгын гэрээний дагуу 18,000,000 төгрөг бүрэн төлөгдсөн төлсөн тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
12.Хариуцагч ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.*******ийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Т.*******т олгохыг хариуцагч ХХК-д даалгаж,
Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч О.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч О.*******ыг гаргаж өгөхийг хариуцагч хариуцагч ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
13.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 1,042,128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны 1 дүгээр блок барилгын 9 дахарын 68.39 м.кв талбайтай, В1 айлын зохион байгуулалттай 50 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.*******ийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч Т.*******т олгохыг хариуцагч ХХК-д даалгаж, Баянзүрх дүүрэг, дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай - хотхоны айлын орон сууцны зоорийн давхрын 66 тоот авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч О.*******ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч О.*******ыг гаргаж өгөхийг хариуцагч хариуцагч ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч Т.*******, О.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,042,128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 1,042,128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******, О.******* нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ