Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/46

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2221000000264 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Шүүдэгч  ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 67 хоног цагдан хоригдсон болохыг  дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                            

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

         ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                       З.ЭНХЦЭЦЭГ