Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00446

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, *******

У.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.******* би 2021 оны 09 сарын 25-ны өдөр У.*******этэй Захиалгын гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутагт байрлах, 47.32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэгж м.кв-ийг 2 100 000 төгрөгөөр тохиоролцож гэрээ байгуулж тухайн өдрөө урьдчилгаа 31 872 000 төгрөгийг У.*******ийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Миний бие гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулж чадаагүй тул У.*******э нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Өмнөговь аймаг, Даланзадгад сум 8 дугаар баг, *******,******* 47.32 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 168 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж нэмэлт оруулж, миний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу би маргаан бүхий орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу худалдах-худалдан авах гэрээнээс У.*******э нь татгалзсанд тооцогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ биелснээс олсон ашиг болох 31 872 000 төгрөгийг Р.******* надад буцааж өгөх үүргээ биелүүлэхгүй, шаардахаар утсаа авахгүй намайг хохироож байна.

Ингээд би У.*******этэй байгуулсан гэрээ болон шүүхийн шийдвэрт дурдагдсан хаягаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 04 сарын 30-ны 19728 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт оршин суудаггүй болох нь баримтуудаар тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхэд хүсэлт гаргаж хариуцагч У.*******ийг эрэн сурвалжлуулах шаардлагатай болоод байна. Иймд хариуцагч У.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ийн *******этэй 2021 оны 09 дүгээр сард байр худалдан авах гэрээгээр байрны урьдчилгаа 31 872 000 төгрөг өгсөн. Байрандаа 2022 оны 01 дүгээр сард ороод, ковидоос болж ипотекийн гараагүй удсан. Тухайн үед байраа буцааж авъя гэж шүүхдээд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш байрны урьдчилгаа мөнгийг минь өгнө гэж бодоод хүлээсэн ч өгөөгүй. Улаанбаатар хотод оршин суудаг хаягаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй, утасны дугаар дээрээ байхгүй байсан учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж мөнгөө авах гэж байгаа. У.*******э нь Өмнөговь аймгийн иргэн, гэрийн хаяг нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ажил нь Өмнөговь аймагт байгаа. Тухайн үед Өмнөговь аймагт оршин сууж, ажиллаж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Таньдаг хүнээрээ сураглуулахад -ийн туслан гүйцэтгэгч -д санхүүгийн хэлтсийн дарга хийж байгаа гэж сонссон. Яг дарга хийж байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Тэнд ажиллаж байгаа гэж хэлсэн. дугаар дээрээ одоо байхгүй гэсэн хариу өгсөн. Одоогоор холбогдох дугаар байхгүй. 31 872 000 төгрөгөө олж авмаар байна. Ажлын байрыг нь олсон. Одоо утасны дугаарыг нь л олмоор байна гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №02 дугаар захиалгын гэрээ, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2023/00168 дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 203/МА2023/00027 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00841 дугаартай тогтоолын хуулбарууд, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 23160390/03 дугаартай тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/19728 дугаартай шүүгчийн захирамж, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.******* нь У.*******эд холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гарган шүүхэд хандах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.*******ийн оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч Р.Сувд-Эрдэнийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж У.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

овогт ийн *******э /РД: /, хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ,,, ажлын газрын хаяг: -ийн туслан гүйцэтгэгч -д санхүүгийн хэлтсийн дарга ажилтай зэргийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ийн *******э /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар У.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Р.******* /Утас: /-д мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэчулуунд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН