| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00442/И |
| Дугаар | 313/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, *******,*******
О.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Өмнөговь салбарын захирал Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *******-тай 1622080904 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1 349 900 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. *******-аас олгосон зээлээр *******-иас утас /Samsung Galaxy A33/ худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банк ХК дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч О.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 1622080904 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 386 566.57 төгрөг, хүүгийн төлбөрөөс 359 307.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 5 825.75 төгрөг нийт 751 700 төгрөгийг төлсөн. Зээлдэгч О. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлөлтөө хийхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Хаягаар нь очсон боловч тухайн хаягаас нүүсэн О.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
О.******* холбоо барих утас: *******, хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг , мөн түүний Ээж утас: холбогдсоноор О.*******гийн хаягийг тодруулах боломжтой гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр *******-аас 1 349 900 төгрөгийг, сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Тухайн зээлдэгч зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Манай байгууллагаас сүүлийн үед холбогдож чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 1 950 083.93 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. О.*******гийн хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүргийг харьяа анхан шатны шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргана. Зээл авах үедээ Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, , од амьдарч байсан. Одоо энэ хаягтаа амьдардаггүй. Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, , гэх хаягийн хувьд нарийн тодорхой хаяг байхгүй. Багийн Засаг даргаас нь оршин суугаа хаягийн мэдээллийг нь авах гэсэн боловч шүүхийн байгууллагаар дамжуулж ав, ББСБ-д өгөх боломжгүй гэж хэлсэн. багийн хөдөө амьдардаг эсэх, амьдрахаа больсон эсэх нь тодорхойгүй байгаа. Зээл авснаас хойш нийт 7 удаагийн зээлийн эргэн төлөлт буюу 751 700 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл төлсөн. Манай байгууллагаас зээл авахдаа Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үйлчлэгч хийж байсан. Одоо тэндээ байхгүй. Манай байгууллагад ******* гэсэн бүртгэлтэй дугаар байгаа. Энэ дугаараар нь холбогдож чадахгүй байгаа. Ээж нь гэж хүн байдаг. Утасны дугаар нь . Хаягаар нь очсон ч тэр хаягтаа байгаагүй. Өмнө нь тэр хашаанд түр бууж байсан байх гэв.
Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №1622080904 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь О.*******д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гарган шүүхэд хандах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.*******гийн оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч *******-ийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж О.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
овогт ын ******* /РД: /, холбоо барих утас: *******, Иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, 2-р баг, гэх ба зээл авах үедээ Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5-р баг, 6-р гудамж 33 тоот хаягт оршин сууж байгаад нүүсэн гэх, мөн түүний ээж утас: зэргийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал Ч.Баатарын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/095 дугаартай итгэмжлэлээр Р.*******д, Р.*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25-101-402 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Э.Даваанямд олгосон байх тул Э.Давааням нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт ын ******* /РД: /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням /Утас: , /-д мэдэгдсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэчулуунд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН