Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 313/ШШ2025/00448

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, *******,*******

Х.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн Өмнөговь салбарын захирал Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Шийдэл Финанс ББСБ ХХК-тай 1622060705 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 899 900 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Шийдэл Финанс ББСБ ХХК-с олгосон зээлээр *******-с Утас / /iphone 13/ худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус комланий Хаан банк ХК дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч Х.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 1622060705 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 1 548 190.91 төгрөг, хүүгийн төлбөрөөс 1 546 604.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 109 424.55 төгрөг нийт 3 204 220.00 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Х.******* нь 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлтөө хийхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Хаягаар нь очсон боловч тухайн хаягнаас нүүсэн Х.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Х.*******тай холбоо барих утас: *******, хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг , мөн түүний нөхөр утас: холбогдсоноор Х.*******гийн хаягийг тодруулах боломжтой гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Х.******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр *******-аас 3 899 900 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Тухайн зээлдэгч зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Нийт 3 204 220 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 4 261 946 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Х.*******гийн хаягийг олж тогтоосноор зээлийн гэрээний үүргийг харьяа анхан шатны шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргана. Зээл авах үедээ Тэс петролиум ХХК-д түгээгч хийдэг байсан. Тэндээс гараад хувиараа оёдол хийдэг болсон байсан. Зээлийн гэрээнд заасан хаягт байдаггүй. Нүүсэн гэж одоо амьдарч байгаа хүмүүс хэлсэн. Энэ хүний хаягийг одоо таамаглах газар байхгүй. ******* дугаарын утсаар холбогдоход Шийдэл финанс ББСБ-аас ярьж байна гэхээр таслаад дахиж утсаа аваагүй. Өөрөө ярьсан уу, өөр хүн ярьсан уу гэдгийг нь мэдэхгүй. Нөхөр болох гийн дугаараар холбогдож чадаагүй. Х.*******гийн анкет дээр хувиараа оёдол хийдэг, нөхөр /89944584/ Ханбогдод тээвэр ложистик хийдэг гэсэн байна. Анкет дээр бичсэн хамаатан садан, ойр дотнын хүмүүстэй нь холбоо барьдаг. Тэгэхээр зээл авсан хүнтэй өөртэй нь холбогд гэж хэлээд мэдээлэл өгдөггүй. Багаас хаягийн мэдээлэл авах гэхээр хууль, хүчний байгууллагад мэдээлэл өгнө. ББСБ-д хувь хүний мэдээллийг өгөхгүй гэж хэлээд өгдөггүй гэв.

Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Х.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №1622060705 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь Х.*******д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэл гарган шүүхэд хандах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.*******гийн оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч *******-ийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж Х.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

овогт гийн ******* /РД: /, холбоо барих утас: *******, Иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг Оюут 2-р гудамж 9 тоот гэх ба Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7-р баг од оршин сууж байсан, мөн түүний нөхөр , утас: зэргийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч *******-ийн гүйцэтгэх захирал Ч.Баатарын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/096 дугаартай итгэмжлэлээр Р.*******д, Р.*******гийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25-101-401 дугаартай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Э.Даваанямд олгосон байх тул Э.Давааням нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт гийн ******* /РД: /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Х.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Давааням /Утас: , /-д мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэчулуунд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН