| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/06157/И |
| Дугаар | 192/ШШ2025/06133 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/06133
2025 08 05 192/ШШ2025/06133
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн талд байх “Тайж вилла” цогцолбор хотхонд үйл ажиллагаагаа явуулдаг, “Наранбулаг бэхи констракшн” ХХК-нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...миний бие хариуцагч компанид 2024 оны 07 дугаар сард цемент нийлүүлж, 42,485,500 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч удаа дараа шалтаг тоочин утсаар залгахад утас блоклож очиж уулзахаар ажил дээрээ байхгүй гадуур ажилтай, хөдөө явсан гэж хэлээд өнөөдрийг хүрлээ...Иймд цементийн үнэ болох 42,485,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээндээ: “...хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргах зүйл байхгүй, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 хувь болох 21,242,750 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50 хувь болох 21,242,750 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,485,500 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 хувь болох 21,242,750 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50 хувь болох 21,242,750 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Батболдын нэхэмжлэлтэй, хариуцагч “Наранбулаг бэхи констракшн” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50 хувь болох 21,242,750 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50 хувь болох 21,242,750 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,377 төгрөгийн 50 хувь болох 185,188.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч “Наранбулаг бэхи констракшн” ХХК нараас тус бүр 185,188.5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Батболдод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД