Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Д.Т /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ШТү холбогдох эрүүгийн 1828000470058 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ......... байрлах гэртээ эхнэр Б.С биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  тоотод байрлах гэртээ эхнэр Б.биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Т нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Тү холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.С “хүүхдээ зодно гэхэд нь хорьлоо” гэдгээр шалтаглан бие эрх чөлөөнд нь санаатай халдаж гутал шидэж баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Т гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл 2018.02.19-ний өдөр /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт 2018.02.19-ний өдөр /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2018.04.25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол “хар өнгийн урт түрийтэй, 1 өрөөсөн хромон гутлыг эд мөрийн баримтаар тооцов” /хх-ийн 20 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас 2018.02.19-ний өдөр /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Д.Т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Т үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэр бүлд тухайн гэр бүлд амьдарч байгаа эхнэр, нөхөр, хамтран амьдрагч болон тухайн  гэр бүлд амьдарч байгаа этгээдүүдийг хамааруулахыг хууль тогтоогчоос тусгайлан хуульчилсан байна.

            Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийллэл үйлдэх гэмт хэргээс байнга зодсон шинжгүйгээрээ ялгаатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар бичсэн саналаа яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулах, мөн хуулийн 8 дахь хэсэгт шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Иймд шүүгдэгч Д.Т нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хохирогч Б.С “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Түбусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000470058 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч Д.Т талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 49-56 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Цагаанбулаг, 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа  №072/000377 /хх-ийн 58 дугаар хуудас/

С.Ану, Т.Хөхдэй нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.иргэний үнэмлэхний хуулбар, сертификатуудын хуулбар /хх-ийн 61-65 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн, 41 сантиметр өндөр түрийтэй, 40 размерийн 1 ширхэг гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.