Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 313/ШШ2025/00437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* овогтой ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 1-р баг *******

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Багилийн Жамьяндорж миний бие 1970 оны 03 сарын 02-ны өдөр Гурвантэс суманд төрж өссөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, ерөнхий боловсролын сургуульд суралцан улмаар цэргийн алба хааж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл сумандаа мал маллан амьдарч байна.

Аав, ээж хоёр минь намайг 2 сартай байхад өргөж авч, өсгөж хүмүүжүүлсэн. Би айлын ганц хүү. Өөр хүүхэд байхгүй, намайг хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн ач буянтай бурхад байсан. Аав маань 1989 онд, ээж маань 2008 онд тус тус нас барсан. Би багаасаа аав, ээжийнхээ хамт нэг ам бүлд амьдарсаар ирсэн ба аавыг нас барсан цагаас хойш ээжтэйгээ хамт нас барах хүртэлх цаг хугацаанд амьдарч, мал малаа малласаар ирсэн.

Нэхэмжлэгч миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хүрч, тэтгэвэрээ тогтоолгохоор холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлсэн ба 1990 оны 01 сараас 2000 оны 12 сарыг дуусталх 11 жилийг хуулийн дагуу малчнаар ажилласан жилийг нөхөн тооцуулсан. Гэтэл малчнаар ажиллаж байсан 11 жилийг нөхөн тооцуулсан хугацааны малын "А" данс шаардлагатай гэсэн ба дээрх цаг хугацаанд ээжтэйгээ хамт мал маллаж байсан үе. Тухайн үед малын "А" данс ээжийн минь дээр бүртгэгдэж ирсэн байдаг ба малчнаар нөхөн тогтоолгосон 11 жилийн хугацааг малчнаар ажилласан гэж тооцохгүй гэсэн ба ээжийнхээ хамт амьдарч байсан эсэхээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн тул шүүхэд хандаж байгаа нь энэ юм.

Архиваас хүн амын тооллогын баримтуудыг шүүлгэхэд аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан атал 1989 оны хүн амын тооллогоор аав, ээж хоёрын өрхийн тооллогод миний нэр ороогүй тоолсон нь ойлгомжгүй болоод байна. Цаашлаад би эхнэртэй, хүүхэдтэй болсон тул 2000 оны хүн амын тооллогод ээжийг маань манай ам бүлд тоолоогүй, өөрийнх нь ч тусдаа бүртгэлд ороогүй байдаг. Тооллогоор нэр минь ороогүй хэдий ч ээж, аав хоёрт минь надаас өөр үр хүүхэд байхгүй, ээжийгээ би л асарч халамжилсаар, нэг ам бүлдээ хамт амьдарч ирсэн ба 2008 онд бурханы оронд заларсан.

Иймээс нэхэмжлэгч миний биеийг Өмнөговь аймаг, Гурвантэс сум, ******* багт эх *******н *******гийн хамт 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ээжийнхээ хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү. Энэ байдлыг минь нутгийн ард түмэн мэднэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр нэг зүйлийг тодруулъя, Б.*******ийн хувьд шинэ хуулийн өөрчлөлт болон мөрдөгдөж байгаа хуулиар малчнаар ажиллаж байсан жилүүдийг ажилласан жилд тооцох эрх зүйн зохицуулалт байгаа. Энэ хуулийнхаа дагуу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.*******ийг 1990-2000 он хүртэл нийт 11 жил 0 сарыг ажилласан жилд тооцуулаад баталгаажуулсан байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтэс энэ 11 жилийг тооцсон хэр нь ээжтэйгээ хамт амьдарч байсныг заавал шүүхээр тогтоолго, тэгж байж нөхөн тооцуулсан 11 жилийг дахин батлах уу? үгүй юу гэж яригдаад байгаа. Тэгээд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Нэхэмжлэгч надад тайлбарлахдаа 1986 оны үед техникумд явсан хүмүүсийг цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан. Тэгээд техникумд сурч байх үеийн цэрэгжилтийн хичээл гэдэг зүйлээр бид нар цэргийн зөвхөн нэг жилийг тооцоолж явдаг байсан. Тухайн үедээ цэргийн алба угаасаа хаагаагүй учраас тэр нь орохоо больчхоод байгаа гэж тайлбарласан. Эх нь *******гийн *******. Нэхэмжлэл дээр *******н ******* гэж буруу бичсэн байна. ******* гэдэг нь аав нь, ******* гэдэг нь ээж нь юм байна гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 1989 болон 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, гэрчүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа болон багийн засаг даргын тодорхойлолт,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Б.*******ийн 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр П.*******, Ц. нараас гэрчийн мэдүүлэг авч, Өмнөговь аймгийн Архивын тасгаас нэхэмжлэгч Б.*******ийн 1990-1992 оны цалингийн тодорхойлолт болон 1991 оны 07 сарын 10-ны өдрийн б/42 дугаартай тушаал, 1990-2000 оны малын “А” данс, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн газраас Ц.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ц.*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, төрсний болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

2. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/2113 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: “Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Хөдөө: Өрхийн тэргүүлэгч: гийн 64 настай, эхнэр *******н ******* 60 настай...” гэж бичигдсэн байдал,

3. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-08/2112 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сум, ******* баг, Хөдөө: Өрхийн тэргүүлэгч: Багилийн ******* 29 настай, эхнэр гийн 24 настай, хүү *******ийн 6 настай, хүү *******ийн 4 настай гэж бүртгэгдсэн байна.

4. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03-08/2858 дугаартай 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* багийн Хөдөөд оршин суугч: өрхийн тэргүүн ******* ургийн овогт Багилын *******, эрэгтэй, 1970 оны 03 сард төрсөн, 40 настай, малчин, эхнэр гийн , 1975 оны 12 сард төрсөн, 34 настай, малчин, хүү *******ийн Сандуй, 1995 оны 03 сард төрсөн, 15 настай, *******ийн , 2000 оны 05 сард төрсөн, 10 настай гэж бүртгэгдсэн байна.

5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* багийн малчин Б.*******ийн 2015-2019 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,

6. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 450 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* багийн малчин Б.*******гийн 1990-2000 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,

7. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* багийн малчин Б.*******гийн 1994-1999 он, Б.*******ийн 2000 он, 2020-2023 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,

8. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дугаартай лавлагаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн ******* бригадад 1990-1992 онуудад мал зүйч, малчны ажил эрхэлж байсан Б.*******ийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1990 оны 01-12 дугаар сард 460-2067 төгрөг, 1991 оны 01, 03-04, 09-12 дугаар сард 53-972 төгрөг, 1992 оны 06 дугаар сард 1700 төгрөг гэж бичигджээ.

9. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 07 сарын 10-ны өдрийн б/42 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “1. Тост, ******* бригадын ...Б.*******...-ийг 1991 оны 07-р сарын 01-ний өдрөөс мал зүйчийн ажлаас чөлөөлж,...Б.*******ийг ******* бригадад малчнаар тус тус шилжүүлсүгэй...” гэж бичигдсэн байдал,

10. *******гийн ******* нь 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсныг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа,

11. Б.******* нь 1986-1989 онуудад Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харъяа Дундговь дахь Хөдөө аж ахуйн техникумд зоотехникчээр суралцсан тухай 2153 дугаартай дипломын хуулбар,

12. Гэрч П.ын “******* Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 8 дугаар анги төгссөн. 1990 оноос хойш 2008 хүртэл Өмнөговь Гурвантэс сум, ******* багт өргөж авсан эх *******гийн хамт хонь ямаа малладаг байсан. ******* нь нөхөр Багил болон хүү ******* нартай ам бүл дөрвүүлээ мал малладаг байсан. Сүүлд ******* нь Баянхонгор аймгийн хүнтэй сууж 3 хүүхэдтэй болсон байдаг. ******* нь 1990 оноос хойш тасралтгүй одоог хүртэл Өмнөговь Гурвантэс сум, ******* багт мал маллаж байгаа ” гэх мэдүүлэг,

13. Гэрч П.*******ы “*******ийг бага байхад нь ******* гэдэг хүн өргөж авсан байдаг. ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 8 дугаар анги төгсөөд 1987 онд Дундговь аймгийн Техникумд суралцсан. Түүнээс хойш төгсөж ирээд 1990 оноос 2000 хүртэл Өмнөговь Гурвантэс сум, ******* багт өргөж авсан эх *******гийн хамт хонь ямаа малладаг байсан. ******* нь нөхөр Багил болон хүү ******* нартай ам бүл дөрвүүлээ мал маллаж байгаад 1989 онд Багил гуай нас барсан байдаг. Сүүлд ******* нь Баянхонгор аймгийн хүнтэй сууж 3 хүүхэдтэй болсон байдаг. ******* нь 1990 оноос хойш тасралтгүй одоог хүртэл Өмнөговь Гурвантэс сум, ******* багт мал маллаж байгаа” гэх мэдүүлэг,

14. Гэрч П.*******, Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* овогт Багилийн ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ц.*******тай хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт Багилийн *******ийг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ц.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.ОТГОНСҮРЭН