Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Шүүгдэгч: Н.Н,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н холбогдох эрүүгийн 1728000680098 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

 

Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017.09.15-ны өдрийн 641 тоот шинжээчийн дүгнэлтэд: ...Эд мөрийн баримтаар хураагдсан 100 гр чулуулгийн гурван ширхэг нь ногоон хас /зелённая яшма/, арван найман ширхэг нь бөмбөрөө мана буюу усан мана болно. Гурван ширхэг ногоон хас чулуу нь өнгөлгөөний чулуунд, арван найман ширхэг усан мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд тус тус хамаарагдана. З.Б Уг чулуу нь эрдэнэсийн чулууны ангилалд багтах бөгөөд эрдэс болон байгалийн төрцөд хамаарагдахгүй. Эрдэнэсийн чулууны ангилал гэдэг нь эрдэнийн буюу үнэт, хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу болон бүх хүдрүүд багтдаг. Энэ нь хүний ахуй амьдрал болон тухайн орны хөгжил цэцэглэлтэнд чухал ач холбогдолтой ашигт эрдэс, өнгөт эрдэнэсийн чулуу, хүдэр зэргийн нэгдлийг нийлүүлээд эрдэнэсийн чулуу гэдэг. Эрдэнийн болон үнэт чулуунд 1. Очир эрдэнэ (алмаз) 2. Бадмаараг (рубин) 3. Маргад эрдэнэ (изумруд) 4. Цэнхэр индраанил (сапфир голубой) 5. Натураль сувд (жемчуг наруральный) Хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ (александрит), цэнхэрээс бусад индраанил, эрдэнийн гэрэлт чимэг (опал) зэрэг 20-иод чулуу орно. Гоёл чимэглэлийн чулуунд мана (хальцедон), пийсүү (жадеит), хаш (нефрит), шүр (кораль) зэрэг 30 гаруй чулуу ордог. Өнгөлгөөний чулуунд хас (яшма), боржин (гранит), чулуужсан мод (окаменлое дерево), жонш (флюорит), гантиг (мрамор), баргилт зэрэг 20-иод чулуу багтдаг. З.В Эдгээр чулуу нь говийн аймгуудад их тааралддаг бөгөөд говийн цөлжилтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. /хх-ийн 57-58-р хуудас/,

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газарын 2018.03.21-ний өдрийн №309 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146-151 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2017.10.17-ны өдрийн №ӨМА115 дугаар дүгнэлт “46-23 УБҮ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн Уаз фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 6.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” /хх-ийн 65-67 дугаар хуудас/

Геологийн төв лаборатори шинжилгээний дүн:...Энэхүү шинжилгээний дүн нь захиалагчаас ирүүлсэн тухайн дээжинд хамаарах бөгөөд зөвхөн эх хувь нь хүчинтэй. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-60-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/,

Бараа тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-28-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-35-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-41-р хуудас/

Геологийн төв лабораторийн ПГ/2017/0198 шинжилгээний дүн /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2018.02.13-ны өдрийн ӨМА/02 дугаар хүсэлт /хх-ийн 116 дугаар хуудас/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2018.03.21-ний өдрийн 4/2441 тоот албан бичиг, Монгол улсын хилээр шинжилгээний дээж нэвтрүүлэхэд тодорхойлолт олгох заавар /хх-ийн 137-141 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018.04.25-ны өдрийн “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорны тогтоол /хх-ийн 157 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлон тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас шүүгдэгч Н.Н2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Нуг гэмт хэрэгт гэм буруутай байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

                        Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томъёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

                        Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж хуульчилжээ.

                        Шүүгдэгч Н.Ннь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 8,8 кг бүхий чулуу нь:

  Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2017.09.15-ны өдрийн 641 тоот шинжээчийн дүгнэлтэд: ...Эд мөрийн баримтаар хураагдсан 100 гр чулуулгийн гурван ширхэг нь ногоон хас /зелённая яшма/, арван найман ширхэг нь бөмбөрөө мана буюу усан мана болно. Гурван ширхэг ногоон хас чулуу нь өнгөлгөөний чулуунд, арван найман ширхэг усан мана чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд тус тус хамаарагдана. З.Б Уг чулуу нь эрдэнэсийн чулууны ангилалд багтах бөгөөд эрдэс болон байгалийн төрцөд хамаарагдахгүй. Эрдэнэсийн чулууны ангилал гэдэг нь эрдэнийн буюу үнэт, хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу болон бүх хүдрүүд багтдаг. Энэ нь хүний ахуй амьдрал болон тухайн орны хөгжил цэцэглэлтэнд чухал ач холбогдолтой ашигт эрдэс, өнгөт эрдэнэсийн чулуу, хүдэр зэргийн нэгдлийг нийлүүлээд эрдэнэсийн чулуу гэдэг. Эрдэнийн болон үнэт чулуунд 1. Очир эрдэнэ (алмаз) 2. Бадмаараг (рубин) 3. Маргад эрдэнэ (изумруд) 4. Цэнхэр индраанил (сапфир голубой) 5. Натураль сувд (жемчуг наруральный) Хагас эрдэнийн буюу хагас үнэт чулуунд хувилгаан эрдэнэ (александрит), цэнхэрээс бусад индраанил, эрдэнийн гэрэлт чимэг (опал) зэрэг 20-иод чулуу орно. Гоёл чимэглэлийн чулуунд мана (хальцедон), пийсүү (жадеит), хаш (нефрит), шүр (кораль) зэрэг 30 гаруй чулуу ордог. Өнгөлгөөний чулуунд хас (яшма), боржин (гранит), чулуужсан мод (окаменлое дерево), жонш (флюорит), гантиг (мрамор), баргилт зэрэг 20-иод чулуу багтдаг. З.В Эдгээр чулуу нь говийн аймгуудад их тааралддаг бөгөөд говийн цөлжилтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. /хх-ийн 57-58-р хуудас/, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018.03.21 №309 дугаар шинжээчийн дүгнэлт: Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхдэлгэрийн Геологийн Төв Лаборатори ТӨҮГ-д шинжпүүлэхээр ирүүлсэн 13.0 кг чулуулгийн ногоон хас чулуу 1,8 кг, улаан хүрэн хас чулуу 680.0 гр, усан болон тархи мана чулуу 5,7 кг, голын хайрга чулуу 4,7 кг тус тус байв. Энэ бүгд 12,88 кг байна. Ногоон, улаан хүрэн хас чулуулаг болон усан мана чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүнийг урьд өмнө тодорхойлсон учир энэ удаад голын хайрга чулуулгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. Голын хайрга чулуунаас гэгээлэг болон хар саарал чулуунаас 2 ширхэг тунгалаг шлиф бэлтгэлээ. Голын хайрга чулууны гэгээлэг хэсгээс шлиф бэлтгэж эрдсийн найрлага тодорхойлоход хувирсан алевро-элсэн чулуу болохыг тодорхойлов. Эрдсүүдийн мөхлөгийн хэмжээ 0.01-0.1 мм байв. Голын хайрга чулуулаг нь хар саарал өнгөтэй бөгөөд чулуулгийн эрдсийн найрлага нь хувирсан туф (бөсөл) болохыг тодорхойлов. Эрдсүүдийн мөхлөгийн хэмжээ 0.01-0.08 мм байна. Ногоон хас чулуулаг нь хлоритын нэвчсэн хэсэг 10.0-15.0% бусад нь цахиуржин (кварц), улаан хүрэн хас чулуулаг нь төмрийн усан исэл 20.0-25.0% бусад нь цахиуржин (кварц), усан болон тархи мана нь дан ганц сферолит структуртэй цахиуржин /кварц/ болон жижиг ширхэгт цахиуржин /кварц/ чулуулгаас тогтож байна. Танай тавьсан асуултанд дараах хариулт өгч байна. Үүнд: 1. Эрүүгийн 172800680098 тоот дугаартай гомдол мэдээлэлд шинжилгээ хийх хүнийг намайг томилсон юм. 2. А. Эд мөрийн баримтаар хураагдсан 13.0 кг чулуулгийн ногоон хас, улаан хүрэн хас чулуулаг, усан мана, голын хайрга чулуулаг бөгөөд мана чулуу нь гоёл  чимэглэлийн чулууны ангилалд, ногоон болон улаан хүрэн хас чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд тус тус багтана. Харин голын хайрга чулуу нь ямар ч гоёлын чулуулагт хамаарагдахгүй. 2. Б. Уг чулуулгууд нь эрдэс, байгалийн төрцөд хамаарагдахгүй. Харин мана чулуу нь гоёл чимэглэлийн, ногоон улаан хүрэн хас чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд багтана. 2. В. Дээрх төрлийн мана чулуулгууд болон ногоон, улаан хүрэн хасуудыг монгол улсын хилээр гаргахыг зөвшөөрдөггүй. Харин яамнаас бичигтэй бол судалгааны зориулалттай чулуулгийг гадаадад гаргадаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар хуудас/ зэргээр өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууны ангилалд  хамаарч байна.

                        Иймд шүүгдэгч Н.Н улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томъёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

                        Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Н.Н дээр дурьдсан хуулийн заалтуудыг зөрчиж, Монгол улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол улсад иргэдэд өмчлүүлнээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялагын өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгч Н.Н үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

Улсын яллагч шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчид хамаарах газрын баялаг /ашигт малтмал/ болох өнгөлгөөний болон гоёл чимэглэлийн чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хориглолт тогтоосон бараанд хамаарна гэж үзэж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Н.Ннь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх талаараа гаальд мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон гэрч Б.Мөнгөнсодномын “...Тухайн Н.Н нь зохих байгууллагын зөвшөөрөлгүй чулуу хилээр нэвтрүүлэхийг завдсан.  улсын дугаартай автомашины жолооч Н.Н нь фургоныхоо жолоочийн урд талын суудал доор цагаан тор нь дотор бөмбөрөө нэртэй жижиг чулуунууд гарч ирсэн. Өөр машиныхаа моторын хажууд байдаг илүүдлийн сав нь дотроос ногоон өнгийн чулуу, автомашины урд талын шиг арчигчийн усны сав дотроос ногоон өнгийн чулуунууд тус тус гарч ирсэн.  улсын дугаартай автомашины жолооч Н.Н нь автомашинаас нийт 13 кг чулуу гарч ирсэн. Уг эрдэнэсийн чулуу нь хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно” /хх-ийн 47-48-р хуудас/, гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Н.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн гаалийн хилийн боомтоор 46-23 УБҮ улсын дугаартай фургон маркийн автомашинд хуулиар хязгаарлалт тогтоосон 1.8 килограмм ногоон хас, 680 грамм улаан хүрэн хас чулуу, 5.7 килограмм усан болон тархи мана нэртэй эрдэнийн чулуунуудыг Монгол улсын гаалийн хилээр хууь бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал тус тус гаргасан  ба шүүх Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээд буюу Н.байх тул тус хэрэгт битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 6.000.000 төгрөгний үнэ бүхий 2005 онд үйлдвэрлэгдсэн 46-23 УБҮ улсын дугаартай, саарал өнгийн, арлын 50438118 дугаартай, уаз фургон маркийн автомашиныг улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 кг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, энэ талаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Н.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн 1728000680098 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтууд хууль ёсны шаардлага хангасан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт 2017.09.20-ны өдрийн №299 /хх-ийн 79 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 84-91 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н. нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.