| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04946/И |
| Дугаар | 191/ШШ2025/07451 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/07451
| 2025 09 09 | 191/ШШ2025/07451 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 онд А.тай танилцаж 2000-2021 оны хооронд хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа 2010.02.16-нд охин Д., 2012.06.02-нд хүү төрсөн. Хамтран амьдрах хугацаанд А. нь тогтсон ажилгүй, хөдөө орон нутгаар явж ажилладаг байсан учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй. Миний нөхөр А. ба тухайн үед 2021.03.28-нд задлан шинжилгээнд оруулсны дараа өвчний улмаас нас барсан. А.ыг нас барснаас хойш хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэж дүүргийн халамжид хандсан. Гэтэл хүүхдүүд маань ээж надаар овогтой учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боломжгүй байна гэж хариу ирсэн. Миний бие хүүхдүүдээ талийгаач А.ын хүүхдүүд болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач А.ын дээж хадгалагдсан эсэхийг тодруулахад А.ын дээж хадгалагдсан гэж хариу өгсөн. Талийгаач А.ын төрсөн хүүхдүүд болохыг тогтоож өгнө үү. Иймд эцэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
1.1. А. агсан нь охин Д., хүү Д. нарын эцэг болохыг тогтоолгоно. 2023 оны 4-6 сарын хооронд эцэг тогтоолгож байсан юм. Тэр үед асрамжийн байгууллага тэтгэмжийг тогтооно гээд өгөөгүй. Тэр шүүхийн шийдвэрийн эх хувь нь манай гэрт байгаа юм. Эцэг тогтоосноор тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох юм гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Б.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт /хх3/, Д.ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, Д.ийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, Д., Д. нар эрүү бойжиж байгаа тухай тодорхойлолт /хх6/, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх7/, Д., Д. нар сурах эрхээр хангагдаж байгаа тухай тодорхойлолт /хх8/, эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх9/, Г.Цэрэндолгорын тодорхойлолт /хх10/, өргөдлийн хуулбар /хх11/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх12/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх15-18/, Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх21/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх41-42/
2.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт /хх29-32/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр охин Д., хүү Д. нарын биологийн эцэг нь А. агсан мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь эцэг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн*******нд оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх21/
4. Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох зорилгыг тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т нийцсэн байна.
5. Хүсэлтэд дурдсан овогт ын аа нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх12/
6. Нэхэмжлэгч нь 2010 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин овогт *******гийн , 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүү овогт *******гийн нарыг төрүүлсэн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх5, 4/
Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд эцэг талд бичилт хийгдээгүй.
7. Талийгаач А. нь охин Д., хүү Д. нарын биологийн эцэг мөн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх29-31/
7.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр Б.******* болон А. нарыг 2001 оны 06 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй. Энэхүү шийдвэрт 2023 он гэсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар талийгаач овогт ын аа /рд:/-г 2010 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, охин овогт *******гийн /рд:/, 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүү овогт *******гийн /рд:/ нарын биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД