| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0081/э/ |
| Дугаар | 97 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Иргэний нэхэмжлэгч: Д.Оргил, Ж.Даваасүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхбат,
Шүүгдэгч: Ц.С,
Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Схолбогдох эрүүгийн 1828000350046 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах засмал замын 14 дэх километрт 77-54 ӨМӨ улсын дугаартай тоёота гранд марк-2 маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Э.Ш эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Шамь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
11. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.22-ны өдрийн №19 дүгээр шинжээчийн дүгнэлт:
“1. Талийгаачийн цогцост хуйхны цус хуралт, гавлын зүүн ар хонхорын шугаман хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорхи цусан хураа /30мл/, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /700мл/, баруун 4-р хавирганы хугарал, баруун, зүүн мөр, цээжний цус хуралт, цээж, нуруу, бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
2.Талийгаач нь дээрхи хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ” /хх-ийн 43 дугаар хуудас/
12.Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.21-ний өдрийн №174 дүгээр шинжээчийн дүгнэлт:
“1. Э.Ш биед нугасны дарагдал, хүзүүний 7-р нугаламын хугарал, цээжний 3,4,5,7-р нугаламын шахагдсан хугарал, баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-ийн 52 дугаар хуудас/
13.Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг 2018.02.28-ны өдрийн №08 дугаар шинжээчийн дүгнэлт:
“1. Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургаар хэрэг гарсан газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заагдсан 2.24 /Хурдны дээд хязгаарлалт/ тэмдэг байгаа нь харагдаж байна. Тээврийн хэрэгсэл онхолдохын өмнө замаас гарч, орсон шарвалтын дугуйн зам үүссэн. Хэмжилтээр уг зам мөрний нийт урт нь 96.2 метр байгаа нь, мөн жолооч Ц.Смэдүүлэгт “...тухайн үед 80 км/цагийн хурдтай явж байсан...” гэж мэдүүлсэн нь хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоныг нотлож байна. Иймд Ц.Сүхбаатар нь 77-54 өмө улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7-гийн “а”-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Ц.С нь хариулт 1-д дурьдсан дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
3. Ц. КЮ94111217 регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад 1161785 дугаартай ВСМ ангиллын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй төлөвт байв” /хх-ийн 67 дугаар хуудас/,
14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2018.03.12-ны өдөр №1807 дугаар шинжээчийн дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2. Ц.С, Б.О, Э.Ш Шгарын дардас шинжилгээнд тэнцэнэ. 3. Ц.С гарын дардасыг MN000410008701 дугаараар бүртгэгдсэн байна. 4. Папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон гарын мөрнүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна” /хх-ийн 69 дүгээр хуудас/,
15.Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.01-ний өдрийн №137 дугаар шинжээчийн дүгнэлт “1. Ц.С биед духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-ийн 78 дугаар хуудас/
16.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.03.02-ны өдрийн №2712 дугаар дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн “Ш20 н/эр Даланзадгад сум 24/02” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна. 2. Цусан дахь 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 82 дугаар хуудас/
17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.03.16-ны өдрийн №2881 дугаар шинжээчийн дүгнэлт “1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. АВО системээр 0/1/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 2. Отгонбаярын гэх цус эь АВО системээр 0/1/, Шинэбаатарын гэх цус нь А/П/, С гэх цус нь АВ/IҮ/ бүлгийн харьяалалтай байна” /хх-ийн 83 дугаар хуудас/
18.Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.03.01-ний өдрийн №136 дугаар шинжээчийн дүгнэлт “1. Б.Он биед чамархай ясны цуурал, тархины доргилт, баруун дээд зовхи, баруун шилбэний цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох гурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 86 дугаар хуудас/
19.Ашид билгүүн ХХК-ний 2018.02.28-ны өдрийн №1778 дугаар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт “2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 3.085.000 төгрөгөөр тогтоов” /хх-ийн 89 дүгээр хуудас/
20.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 2017.12.22-ны өдөр “Ц.С№1161785 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авав” /хх-ийн 20 дугаар хуудас/
21. Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл 2018.02.24-ний өдөр /хх-ийн 42 дугаар хуудас/
22. Яаралтай тусламжийн хуудас 2018.02.24-ний өдөр /хх-ийн 79-80 дугаар хуудас/
23. Шүүгдэгч Ц.С согтуурлын зэргийг шалгахад 0.75 хувьтай байв. /хх-ийн 134 дүгээр хуудас/
24 .Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хохирлын талаар нотлох баримт /хх-ийн 140-152, 203-207 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.О эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмчийн үзлэг, өвдөлтийг хянах хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл, эмнэлгээс гарах үеийн эпикриз /хх-ийн 105-115 дугаар хуудас/
Хохирогч Э.Ш эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгээс гарах үеийн эпикриз, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл, өвдөлтийг хянах хуудас, судасны гуурстай /катетри/ үйлчлүүлэгдийг халдварын шинж тэмдгээр тандах хуудас /хх-ийн 116-132 дугаар хуудас/
2018.02.24-ний өдрийн Б.Ш нас барсны бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 154-155 дугаар хуудас/
77-54 ӨМӨ улсын дугаартай Тоёота марк 2 суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 169-170 дугаар хуудас/
2018.04.17-ны өдрийн Б.Онарын эвлэрлийн гэрээ /хх-ийн 183 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.О эмнэлэгт үзүүлсэн болон эм тариа, Улаанбаатар хот явсан шатахууны зардал /хх-ийн 184-185 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-ний Б.Б нөхөн төлбөр олгосон болон шүүгдэгч Ц.Снэхэмжилсэн нотлох баримтууд /хх-ийн 213-224 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Бодь даатгал ХХК-ний эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээ болон хохирогч Э.Ш нөхөн төлбөр олгох тухай тушаал, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, нөхөн төлбөрийн шийдвэр /хх-ийн 231-250, 2хх-ийн 1-19 дүгээр хуудас/
Хохирогч Э.Ш эмнэлгийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /2хх-ийн 20-29 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.Схохирогч Б.Б 800.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2хх-ийн 32-33 дугаар хуудас/
Бодь даатгал ХХК-ний ажилтан Б.Солонго, Ц.Даваасүрэн, Д.Оргил нар шүүгдэгч Ц.Сү 145.280 төгрөг, 2.000.000 төгрөг тус тус бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Схолбогдох эрүүгийн хэрэгт хохирлыг барагдуулах талаархи харилцан тохиролцсон тухай 2018.05.25-ны өдрийн гэрээ /2хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай шинжээчийн гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан зөрчил тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.С гэм буруутай эсэх ауудлыг хэлэлцэн шийдвэрлэх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн талаархи дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Снь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах засмал замын 14 дэх километрт согтуугаар өөрийн эзэмшлийн 77-54 ӨМӨ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а“...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, 9.1“...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн, 9.2 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 77-54 ӨМӨ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашин онхолдож зам тээврийн осол гаргасан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл... “Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас хойд зүгт 14 километрт морь барианаас хойшоо явдаг Баяндалай чиглэлтэй явдаг засмал замын ертөнцийн зүгээр замын зүүн талд буруу талаар унасан байдалтай марк-2 маркийн улсын дугаар 77-54 ӨМӨ уг машин нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай байв.
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12 дугаар хуудас/,
- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13 дугаар хуудас/,
- Ц.Ссогтуурлын зэргийг шалгахад 0.75 хувьтай байв. /хх-ийн 134 дүгээр хуудас/,
- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг 2018.02.28-ны өдрийн №08 дугаар шинжээчийн дүгнэлт:
- Ц.С өмө улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.7-гийн “а”-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Хохирогч Э.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “167 дугаар ангийн баруун талд байдаг дэлгүүр лүү орж нэг шил 0.75 граммын Арвай архи, том савтай пиво хоёр ширхэгийг аваад гарч ирсэн. Би жолоо барьж явж байгаад нисэхийн замаар хойшоогоо тал дээр гарч архи, пиво ууцгаасан. Тэгээд бид дөрөв тэндээ хоносон. Тэгээд нэг сэрсэн эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Шинэбаяр Сүхбаатарыг “та машинаа барьж чадах юм уу” гэхэ өөдөөс “ах нь машинаа бариад явчихна” гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар машинаа бариад би машины буруу талын урд суудал дээр суугаад явсан. Машины арын суудал дээр Шинэбаяр, Шинэбаатар хоёр сууж явсан. Би тэгээд жаахан зүүрэгмэглээд машинд унтсан. Тэгээд нэг сэрсэн чинь би гадаа гараад гарчихсан дагаад явж байсан, машин замын хажуу руу онхолдчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
-Гэрч Б.Бат-Итгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас гараад хойшоо Булган сумын Хөөргөн дэвсэг нэртэй хийд рүү явж байх замд морь барианаас хойш засмал замын хажуу руу марк-2 маркийн цагаан өнгийн автомашин онхолдчихсон байсан. Намайг дуудлага өгчихөөд байж байхад машин дотор нэг хүн байгаа гэсэн. Дотор талд нь байгаа хүн гайгүй юу гэж машин руу орж гарч байсан залуугаас асуухад тэр залуу гайгүй гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Алтанзул түргэн тусламж дуудсан. Би өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
- Гэрч Ц.Рэнчин мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр өглөө 07 цагийн үед манай яаралтай тусламжийн утсаар нэг эрэгтэй хүн залгаад аймгаас хойно байдаг морь барианы газраас хойш 5 км засмал зам дээр цагаан өнгийн жижиг автомашин онхолдсон байна, би засмал замаар явж байгаад таарлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар дуудлага аваад аймгаас хойш засмал замаар яваад 10 гаруй км-н зайд Баяндалай сум руу явдаг засмал замын зүүн талд хажуу талаараа унасан байдалтай цагаан өнгийн жижиг маркийн автомашин байсан. Машины зүүн талд нь ойролцоогоор 1 метрийн зайд нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, нүүр ам нь шороо болчихсон хүн байхаар хүрч очоод үзэхэд өгсөн командыг биелүүлж байсан. Хүүхэн хараа нь хоёр талдаа гэрлийн урвалтай байсан. Амнаас их архи үнэртэж байсан, нааш цаашаа их хөрвөөгөөд байсан. Би тэгээд биеийг нь үзчихээд тэнд зогсож байсан хоёр эмэгтэй, эрэгтэй хүнийг та хоёр гайгүй юу гэхэд тэр хоёр бид хоёр гайгүй бие зүгээр байна гэж хэлсэн. Тэгтэл машин дотор нэг хүн байгаа гэхэд би хүрч очоод үзэхэд машины арын суудал дээр нэг эрэгтэй хүн эвхэрсэн байдалтай, нүүр ам нь цус болчихсон эрэгтэй хүн байхаар би машины урд талын хагарчихсан цонхыг татаад машин дотор орж биеийг үзэхэд ухаангүй байдалтай, зүүн талын чих нь тасарсан байсан. Тэгээд би машинаас гараад нөгөө газар хэвтэж байгаа хүнийг машины арын суудал дээр хэвтүүлсэн. Тэгтэл цагдаагийн хүмүүс ирэхээр би очиж уулзаад машин дотор нэг хүн байна тэр хүнийг яаралтай авах хэрэгтэй байна гэж хэлтэл тэр машины жолооч залуу нь эмчээ энэ хүн сонин болчихлоо гэхээр би машин ороод биеийг үзэхэд тэр залуугийн амьсгал зүрх нь зогсож байсан. Тэгээд тэр залууд хиймэл амьсгаа хийлгүүлээд, би зүрхний цохилт сэргээх тариа хийгээд цээжинд нь иллэг хийгээд аймаг руу буцаад явж байхад тэр залуу замдаа машин дотор нас барчихсан. Тэгээд тэр залуу сэхээн амьдруулах ямар ч үр дүн байхгүй байсан тул ажилбарыг зогсоогоод буцаж яваад нөгөө машин дотор байгаа хүнийг авах гээд очиход Онцгой байдлын хүмүүс ирээд тэр залууг машинаас гаргаж өгөхөөр бид нар машиндаа авч суулгаад аймгийн яаралтай түргэн тусламж дээр ирээд тэр залууг шууд сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.С мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн...“2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би 14 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын төвд байдаг Цагаан-Овоогийн 3-1 тоот гэртээ ганцаараа байж байхад манай гэрт Шинэбаатар, Шинэбаяр хоёр манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав хоорондоо юм яриад сууж байтал Шинэбаатар нь намайг Өмнөговь аймаг явъя Гурвансайхан уул руу явъя гэж хэлээд бид хоёрт мөнгө байхгүй ирээд бензиний мөнгийг өгнөө гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн Гранд марк-2 маркийн 77-54 өмө улсын дугаартай машиндаа Шинэбаатар, талийгаач Шинэбаяр хоёрыг суулгаад сумын колонк дээр очоод бензин авахад Шинэбаатар надад 1000 төгрөг өгсөн. Би өөрөөсөө 30000 төгрөг нэмж машиндаа бензин аваад гарахдаа би Шинэбаатарт урьд шөнө би жаахан архи уусан чи машин бариад яв гэж хэлсэн. Тэгээд миний машиныг Шинэбаатар бариад бид гурав Өмнөговь аймаг руу яваад орой 15 цагийн үед Өмнөговь аймагт ирээд гадуур жаахан явж байгаад Шинэбаатар аавтайгаа уулзана гээд гэр хороололд очсон. Би ганцаараа машинд үлдсэн Шинэбаатар талийгаач Шинэбаяр хамт орсон. Тэгээд тэр хоёр удаагүй гарч ирээд Шинэбаатар машин унаад төв рүү орж Политехникийн коллеж орж багштайгаа уулзана гээд тийшээ яваад гадаа нь машинтайгаа зогсож байхад Отгонбаяртай таарсан. Тэгээд Отгонбаяртай уулзаад бид гурав Отгонбаяыг гэрт нь хүргэж өгөхөд Отгонбаяр бид гурвыг заал авах уу хэдүүлээ орой 23 цагт уулзъя гэж хэлээд машинаас буусан. Тэгээд бид гурав яваад манай ах дүү болох Зоригтбаатар ахын гэрт нь бид гурав очиж хоол цай уучихаад 21 цагийн үед гэрээс бид гурав гараад аймгийн 167-р цэргийн ангийн дэлгүүрээс бид гурав нэг шил 0.75 граммын Арвай нэртэй архи нэг шил, мөн 2.5 л том пиво 2 ширхэгийг худалдаж аваад 22 цаг 30 минутын үед би Гансүх ахын гэрт очиход гэртээ Гансүх ах байсан. Тэгээд тэнд нээх удаагүй 23 цагийн үед Отгонбаяр над руу залгахаар Шинэбаатар миний утсыг аваад ярьсан. Тэгээд Шинэбаатар Отгонбаяр дуудаж байна гээд бид гурав явж Отгонбаярын гэрийн гадаа нь очоод Отгонбаяр аваад төв рүү орж спорт заал руу явж байхад Отгонбаяр утсаар яриад заал бүтэхээ байлаа гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ бид дөрөв аймгаас хойшоо хуучин нисэхийн онгоцны буудлын баруун хойд тал руу хөдөө гарсан. Тэгэхэд машин Шинэбаатар жолоодож явсан. Тэгээд машин дотроо бид дөрөв авсан архи, пивоо хувааж ууцгаасан. Би тэгээд архи пиво ууж байгаад тасраад машин дотроо унтчихсан байсан. Тэгтэл гэнэт намайг Отгонбаяр, талийгаач Шинэбаяр хоёр дуудаад хөөе явъя машинаа асаа гэж хэлсэн. Би сэрээд хартал талийгаач машины жолоон дээр сууж байхаар машинаа асаа гээд хэлтэл машины аккумлятор цэнэггүй болчихсон байсан. Би тэгээд машинаас буугаад замын хажууд зогсож байгаад нэг машин ирэхээр нь машинаа холбож асаагаад би машинаа унаад буцаж аймаг руу орж ирээд засмал замаар ороод Гурвансайхан уул руу явах гэж аймгаас баруун хойшоо засмал замаар гараад явсан. Тэгээд засмал замаар уул руу явж байгаад машин дотороо тамхи татаж байгаад үнснийхээ саванд хийх доошоо тонгойгоод буцаад зам руугаа хартал өмнө талд замын хурдны тэмдэг байхаар машинаа зөв тал руугаа дартал машин буруу талдаа шаравсан тэгэхээр буцаагаад хариулж дартал шарваад замаас гарч далангийн цементийг зөв талын хойд талын хаалгаар цохиж шавхраад цаашаа цохигдоод унасан. Нэг бүтэн хөрвөөгөөд тогтсон машин унахдаа буруу талын хажуу талаараа унасан. Тэгээд би хамгийн түрүүнд машины зөв талын хойд талын цонхоор нь гараад эхлээд талийгаач Шинэбаярыг гаргах гэхэд ямар ч ухаангүй байдалтай бие нь хөдлөхгүй байхаар би чирж өргөж машинаас гаргаад газар хэвтүүлчихээд буцаад машинынхаа зөв талын хойд талын хаалганы цонхоор ороод Отгонбаярыг машинаас авч гаргаад дараа нь Шинэбаатарыг гаргах гээд машиндаа ороход машины арын суудлын буруу талын хойд талд Шинэбаатар ёолоод би хөдлөхгүй эндээ байж байя гээд байсан. Би тэгээд засмал зам дээр нэг машин зогсоогоод түргэн дуудаарай гэж хэлсэн.Тэгээд түргэний машин ирээд эрэгтэй эмч хүрч ирээд газар хэвтэж байгаа Шинэбаярын биеийг үзээд эмнэлгийн машиндаа оруулсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд байж байтал онцгой байдлын хүмүүс ирээд машин дотор байсан Шинэбаатарыг гаргаж аваад эмнэлгийн машинд нь хийсэн. Тэгээд эмч намайг дуудаад арын суудал дээр байсан Шинэбаярыг түшээд байж бай сандал дээрээсээ ойчих гээд байна гэж хэлчихээд машинаас гаргасан. Шинэбаатарыг үзэх гээд явтал Шинэбаяр нэг л эвгүй дуугүй болоод нүд нь хялайсан. Тэгээд би сандраад эмчийг дуудаж хашгирсан чинь эмч хүрч ирээд Шинэбаярын амьсгалыг нь үзээд аймаг руу хурдан явъя гээд явцгаасан. Тэгээд замдаа явж байгаад Шинэбаярын зүрх нь зогссон. Тэгтэл эмч Шинэбаярыг үзээд нас барчихлаа гэж хэлээд буцаж яваад Шинэбаатарыг очиж аваад тэгээд аймгийн эмнэлэг дээр ирсэн. Осол гарах үед автомашиныг би өөрөө жолоодож явсан. Би тухайн үед 80 км цагийн хурдтай явж байсан. Машины буруу талын өмнө талд нь Отгонбаяр, миний ард талын суудал дээр Шинэбаатар, машины буруу талын хойд талын суудал дээр талийгаач Шинэбаяр нар сууж явсан. Бид нар бүгдээрээ суудлын бүсээ зүүж яваагүй. Шинэбаатарын чихнээс цус гарсан байсан өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Отгонбаярын баруун талын дээд нүдний хэсэгтэй урагдсан цус гарчихсан байсан. Машины зөв талын хойд талын хаалга дотогшоогоо цөмөрч дээд шил нь хагарсан, урд шил хагарсан, урд талын гүпер, төв гэрэл, гэрлэн дохио нь бүгд хагарсан, дээд тааз нь зөв талын урд талдаа цөмөрсөн. Хойд талын гүпер салсан байсан. Миний эзэмшлийн машин байгаа юм. Мягмар-рэнцэн гэдэг хүнээс 2018 онд худалдаж авсан. Би өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа. Би өөрийнхөө санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг хийсэндээ өөртөө маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.С болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.
Дээрхи зам тээврийн ослын улмаас 77-54ӨМӨ дугаартай Марк 2 автомашинд зорчиж явсан Шинэбаярын биед хуйхны цус хуралт, гавлын зүүн ар хонхорын шугаман хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорхи цусан хураа /30мл/, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндийн цус хуралдалт /700мл/, баруун 4-р хавирганы хугарал, баруун, зүүн мөр, цээжний цус хуралт, цээж, нуруу, бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл үүссэн байх ба талийгаач нь дээрхи хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ.
- зорчигч Э.Ш биед нугасны дарагдал, хүзүүний 7-р нугаламын хугарал, цээжний 3,4,5,7-р нугаламын шахагдсан хугарал, баруун эгэмний хугарал гэмтэл үүссэн байх ба Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хүнд хохирол .
- зорчигч Б.Отгонбаярын биед чамархай ясны цуурал, тархины доргилт, баруун дээд зовхи, баруун шилбэний цус хуралт, духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл үүссэн болох нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 19, 174, 136 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэг тооцохоор хуульчилж тогтоосон.
Тоёота Марк 2 маркийн 77-54 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан цаг хугацаанд /2018 оны 02 дугаар сарын 24-ны өдөр/ шүүгдэгч Ц.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохыг жолоочийн согтуурлыг Драггер маркийн 7510 серийн дугаартай хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр шалгахад 0.75 хувьтай байв гэсэн тэмдэглэлээр нотлон тогтоосон байна. /хх-ийн 134 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч Ц.Ссогтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад заагдсан 2.24 /Хурдны дээд хязгаарлалт/ хурд хэтрүүлж явсан, хөдөлгөөнд аюул саад тохиолдох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээг авч чадалгүй онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Б. амь насыг хохироосон, хохирогч Э.Ш эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.С гэм буруутай үйлдэл нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Ц.С үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч өмгөөлөгч Б.Энхбат гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Ц.С согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд хохирол, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын амь нас, эрүүл мэнд... эд хөрөнгөнд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр /эс үйлдэхүй/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж, “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зохицуулсан байна.
Шүүгдэгч Ц.С үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ оршуулгын зардал болох 8.857.095 төгрөгийг шүүгдэгч Ц.Снэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-нд нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Сүхбаатарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Ш нь “Энержи ресурс” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хүнд даацын автомашины засварчнаар ажилд орсон бөгөөд тус компаний “Бодь даатгал” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын №HIA100170101484 дугаартай гэрээний дагуу тухай даатгалд 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс даатгагдаж, даатгалын гэрээ хэрэгжиж эхэлжээ. /хх-ийн 231-250хуудас/,
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7 дахь хэсэгт зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхн төлөх үүрэг хүлээнэ, мөн даатгуулагч учирсан гэмт хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэмт хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсний дагуу Бодь даатгал ХХК-ий зүгээс даатгуулагч Б.Ш даатгалын нөхөн төлбөрт 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн В/117 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар “Энержи ресурс” ХХК-нд 1854720 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 81455280 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж олгосон болох нь тогтоогдож, гэм хорын төлбөр шаардах эрх Бодь даатгал ХХК-нд шилжсэн байна. /хх-215-250, 2хх-ийн1-15 дугаар хуудас/,
Иймд иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр шаардах эрх үүсэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн, Д.Оргил нар нь шүүгдэгч Ц.С1854720 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нөхөн төлбөрт төлсөн 81455280 төгрөгийг нэхэмжилснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирлыг барагдуулах талаар харилцан тохиролцсон гэрээ байгуулсан байх ба 2018.05.11-ний өдөр 2000000 төгрөг хүлээлгэн өгсөн, 12-43 УБН улсын дугаартай Vitiz маркийн автомашиныг 3300000 төгрөгт тооцож хүлээлгэн өгсөн, 3 сарын хугацаанд 2700000 төгрөгийг төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон, 145280 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /2хх-35-37 хуудас/,
Хохирогч Э.Ш хохирол төлбөртэй холбогдуулан мөнгөн дүнгээр илэрхийлсэн иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч “Бодь даатгал” ХХК-иас Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын №HIA100170101484 дугаартай гэрээний дагуу даатгуулагчид 8000000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон болох нь “Бодь даатгал” ХХК-ий нөхөн төлбөрийн шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаал,шилжүүлгийн мэдээлэл, хохирогч Э.Ш хүсэлт, эмнэлэгийн магадлагаагаар тус тус нотлогдож, гэм хорын хохирол шаардах эрх гуравдагч этгээд “Бодь даатгал” ХХК-нд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ий гэм хорын нөхөн төлбөр 8000000 төгрөгийг шүүгдэгч Ц.С холбогдох эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. /2хх-ийн 16-23 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Нямдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт...”тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэхэмжилнэ. Талийгаачийн хамгийн сүүлд авч байсан цалингийн тодорхойлолтонд заасан дүнгээр буюу 2018 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал нийт 9 сарын хугацаанд гэм хор учруулсны нөхөн төлбөрийг нэхэмжилж байна. Цаашид хохирогчийн буяны ажилд зориулах хүсэлтэй байна. Энэ асуудлыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б сонсголын бэрхшээлтэйн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэртэй, талийгаач хүү Б.Ш асрамжинд охин Б.Бхамт амьдарч байсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Ц.Сүхбаатарт холбогдох эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримт хангалтгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.э, түүний өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт үндэслэлтэй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. /2хх-39-42 хуудас/,
Хохирогч Э.Ш нь шүүгдэгч Ц.С гэм буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, түүний биед учирсан нугасны дарагдал, хүзүүний 7-р нугаламын хугарал, цээжний 3,4,5,7-р нугаламын шахагдсан хугарал, баруун эгэмний хугарал гэмтэл нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.С урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэлийг шалгах хуудсаар тогтоогдсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. /хх-ийн 104 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбат дүгнэлтдээ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: шүүгдэгч Ц.Сгэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Иймд шүүгдэгч Ц.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Стээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн 1828000350046 дугаартай хэргээс шүүгдэгч Ц.Схувийн байдлыг нотолсон нотлох баримтууд Үүнд:
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагын тодорхойлолт /хх-ийн 157-165 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.С суурь боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 167-168 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.С №1161785 дугаартай В,С ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурьдах нь зүйтэй.