2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/07461

 

 

 

 

 

 

 

 

                           2025         09          10

                      191/ШШ2025/07461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,  11 дүгээр хороо,*******од оршин суух, ******* *******/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,од оршин байрлах “” ХХК/рд:/-д  холбогдох,

 

Орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн шаардлага, түүний өмгөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогтой ******* миний бие “” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Улаанбаатар хот, *******,,, орон сууц, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгаас талбай бүхий орон сууцыг барилгын зоорийн давхарт байрлах 2 ширхэг авто зогсоолыг захиалсан.

Гэрээнд заасны дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,510,000 (гурван сая таван зуун арван мянга) төгрөгөөр тооцож 173.5 м.кв үнийг нийт 608,985,000 (зургаан зуун найман сая есөн зуун наян таван мянга) төгрөгөөр, 2 авто зогсоолыг хамтад нь 52,000,000 (тавин хоёр сая) төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцсон.

Гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ зөрчиж барилгын ажил удааширсны улмаас барилгыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Улмаар Орон сууц захиалан бариулах гэрээний талууд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “2011 оны 10 дугаар сарын 13 өдрийн тоот Орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт” гэсэн нэмэлт гэрээг байгуулж, Гүйцэтгэгч нь гэрээнд тохирсон орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг олон жилээр хэтрүүлсэн тул Захиалагчид хөнгөлөлт үзүүлэх, үлдэгдэл төлбөрийг төлж тооцоо нийлэхээр тохиролцсон. Энэхүү нэмэлт гэрээний 3 дугаар заалтаар “Гэрээний зүйл болох тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 онд багтаан Захиалагчийн нэр дээр гаргуулах”-аар тохиролцсон болно. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаагүй улмаас захиалагчийн эд хөрөнгө өмчлөх, түүнийг захиран зарцуулах эрхийг үндэслэлгүй хязгаарлаад байна.

Миний бие захиалагчийн хувиар гэрээний 3.1-д заасан хуваарийн дагуу орон сууц, авто зогсоолын төлбөрийг цаг тухайд төлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан болно.

Орон сууц захиалан бариулах гэрээний 1.1-д Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013 оны 3 дугаар улирал гэж тохиролцсон бол мөн гэрээний 4.4-д Эрх шилжүүлэх өдөр гэдэг нь захиалагч төлбөрийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргах өдөр байна гэж тохиролцсон.

Түүнчлэн, гэрээний 5.1-д “Баталгаа: Гүйцэтгэгч нь дараах баталгааг Захиалагчийн эрх ашгийн төлөө гаргаж байна. Үүнд:” гээд (б) “Гүйцэтгэгч нь үл хөдлөх хөрөнгийг ашиглах ба барих эрхтэй ба тухайн эрх нь аливаа барьцаа буюу эрхийн зөрчилгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, барих түүнчлэн орон сууцыг захиалагчид шилжүүлэх эрхэд нь саад учруулах буюу учруулж болзошгүй гуравдагч этгээдээс гаргасан Гүйцэтгэгчид мэдэгдэж буй аливаа нэхэмжлэл, сонирхол болон эрхийн зөрчил байхгүй болно” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл Олимпик резиденс хотхоны барилга нь суурийн ажлаас эхлэн захиалагч нарын хөрөнгөөр баригдсан тул уг барилгын хувьд гүйцэтгэгч нь бусад гуравдагч этгээдийн өмнө аливаа хэлбэрээр эд хөрөнгийн үүрэг хүлээх үндэслэлгүй Нэхэмжлэлийн хуулийн үндэслэл:

Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх гэрээ гэсэн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.”, 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.” гэсэн байна.

Мөн Иргэний хуулийн Ажил гүйцэтгэгчийн үүрэг гэсэн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ:” гээд 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд  ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүрэгтэй гэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.         Хариуцагч “” ХХК-д Улаанбаатар хот, *******,,, орон сууц, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын талбай бүхий 4 өрөө орон сууц болон зоорийн,ын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгаж өгнө үү.

 

1.1.             Танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа иргэн овогтой ******* миний нэхэмжлэлтэй, хариуцагч “” ХХК-д холбогдох “орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

1.      “Иргэн овогтой ******* намайг Улаанбаатар хот, *******,,, орон сууц, үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын талбай бүхий 4 өрөө орон сууц болон зоорийн,ын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

1.2.             Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2011 онд гэрээ байгуулсан. Орон сууц, 2 авто зогсоолыг захиалсан байдаг. 14 жилийн өмнөх асуудал юм. Гүйцэтгэгч нь барилгын ажлыг удаашруулж, 2018 онд барилгыг хүлээлгэж өгсөн. Талууд нэмэлт гэрээ байгуулсан. 2020 онд орон сууцанд орсон. Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн тул төлбөрт хөнгөлөлт үзүүлээд төлбөрийг төлсөн. Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 343-д зааснаар ажлын үр дүнгээ өгөөгүй. Иймд орон сууц болон 2 авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно. Орон сууц нь анхнаасаа караказ байх үед гэрээ байгуулсан тул гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй. Хариуцагч нь үл хөдлөхийн бүртгэлийн газарт бичиг өгч зөвшөөрсөн байдаг. Мөн манай нэр дээр тэмдэглэгээ хийгдсэн бөгөөд 2018 оноос эзэмшилдээ авсан байгаа юм гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь эзэмшлийг шилжүүлсэн тул өмчлөгчөөр тогтооход татгалзахгүй гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хх5-7/, палан зургийн хуулбар /хх8/, орлогын ордерын хуулбар /хх9/, дотоод шилжүүлгийн маягтын хуулбар 3 ширхэг /хх10, 11, 13/, нэмэлт гэрээний хуулбар /хх12/, хариуцагчийн албан тоотын хуулбар /хх45/

3.1.             Шүүх журмаар бүрдүүлсэн баримт: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хавсралт /хх38-40/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Л.******* нь *******,,, тоот хаягт байрлах 173.5 м.кв талбайтай орон сууц,,, хаягт байрлах 2 ширхэг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн.

 

4.                   Зохигч 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. /хх5-7/

Гэрээний 1.1-д зааснаас үзэхэд тоот орон сууцыг нийт 608,985,000 төгрөгөөр, 2 ширхэг авто зогсоолыг нийт 52,000,000 захиалан бариулахаар төгрөгөөр тохиролцсон байна. Цаашлаад гэрээний 3.1-д заасан төлбөр төлөх хуваариас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ.

4.1.             Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн 3 ширхэг баримтын 2 баримтад байгаа төлөгчийн нэр уншигдахгүй байх тул хэдийгээр нотариатаар гэрчлүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзнэ. /хх9-11/

 

5.                   Улмаар талууд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт оруулсан. /хх12/

Энэхүү нэмэлт гэрээнээс үзэхэд үндсэн гэрээний зүйл нь хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгөөгүйтэй холбогдуулан үлдсэн төлбөр нь 58,580,550.96 төгрөг болох талаар тохиролцож, 40,580,550.96 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээний нэмэлтэд заасан төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хх13/

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

 

6.                   Үндсэн болон нэмэлт гэрээнд авто зогсоолын дугаарыг тодорхойлоогүй боловч хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан тоотод дугаарыг тодорхойлж, хариуцагчийн төлөөлөгч нь орон сууц болон авто зогсоолыг дугаарын дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн талаар тайлбарлаж байна. Цаашлаад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн дугаар албан тоот, түүний хавсралтаас үзэхэд маргаж буй орон сууц, авто зогсоолд захиалгын тэмдэглэгээ хийгдсэн нь тогтоогдсон. /хх45, 38-40/

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг гэрээний зүйлийн хөнгөлөлттэй үнэ болох 620,404,449 төгрөгөөс тооцож 3,259,972.25 төгрөг төлсөн. Гэвч үндсэн гэрээний 3.1-д зааснаар гэрээний нийт үнэ0,985,000 төгрөг тул энэхүү мөнгөн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөх учиртай. Иймд дутуу төлсөн 202,902.75 төгрөгийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ыг *******,,, тоот хаягт байрлах 173.5 м.кв талбайтай орон сууц,,, хаягт байрлах 2 ширхэг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,259,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.*******оос 202,902.75 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч “” ХХК /рд:/-с 3,462,874.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД