| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00694/И |
| Дугаар | 103/ШШ2025/00671 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2025/00671
| 2025 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 103/ШШ2025/00671 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* төвийн * давхарт байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын * дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,412,659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн зээлдэгч Э.*******, Т. нар нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* ******* ББСБ ХХК-тай ЗГ125313011******** дугаартай зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 262,053 төгрөгийг төлөхөөр тохиролцож зээл авсан. ******* ******* ББСБ ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгч Э.*******ын Хаан банкин дахь 5750******* тоот дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч Э.*******, Т. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 371 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* ББСБ ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,Т. олдохгүй байгаа тул хариуцагч Т.оос татгалзаж, хариуцагч Э.*******тай харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,412,660 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,105,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,105,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,105,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,097,660 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагч Э.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,412,659 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Т.оос татгалзаж, хариуцагч Э.******* нь 4,412,659 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,105,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,097,660 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,776 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамж 42,776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг т*******барласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ