| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2018/0085/э/ |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгч: Т.Н /өөрийгөө өмгөөлсөн/,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Н холбогдох эрүүгийн 1828000820073 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран баг, Хадан ус гэх газар эхнэр С.Д баруун гарын ар хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Н холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Т.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Т. нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багт орших Хадан ус гэх газар Эрдэнэдамчаа эгч Д хандан “та нар намайг архичин гэлээ гээд дайрахад чи юундаа уурладаг юм бэ, бүгдийг нь л архичин гэлээ ш дээ” маргалдан улмаар Эрдэнэдамчаад нүүрэн тус газартаа 2 удаа цохиулсандаа уурлан гэрээс хутга барьж гарч ирэхэд хохирогч Д хутгыг авахаар гаран дээрээс нь бариад авахад хутгатай гараа цааш татан хохирогчийн баруун гарын ар хэсэгт хутгаар зүсэж, баруун сарвууны урагдсан шарх гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Н гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. Үүнд:
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.02-ны өдрийн №242 дугаар дүгнэлт: 1. С.Дбиед баруун сарвууны урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.02-ны өдрийн №241 дугаар дүгнэлт: Т.Н биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл 2018.04.30-ны өдөр , схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-13 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл 2018.04.30-ны өдөр “Т.Н барьсан гэх 11 см урт иртэй, 11 см урттай хүрэн иштэй эвхэгддэггүй хутга, С.Эрдэнэдамчаагийн барьсан гэх 49046 дугаарын гол төмөртэй, дугааргүй замагтай, үүргэвч оосортой Тоз-8 маркийн калибр буу, V гэсэн үсэгтэй 5 ширхэг сум зэргийг Т.Н хураав авав” /хх-ийн 16 дугаар хуудас/
Шийтгэлийн хуудас 2018.05.16-ны өдөр №0002681 Т.Н 40.000 төгрөг торгосон баримт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/зэрэг болно.
Иймд шүүгдэгч Т.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Нүйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Т.Н үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Н торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч С.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Нэнэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1828000820073 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч Т.Н талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 53-65 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/
Шүүгдэгч Т.Н суурь боловсролын гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэхний хуулбар, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-74 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй хутга 1 ширхэгийг устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нөөрийн эзэмшилд буй Тоз 8 маркийн бууг эзэмших эрх үүсээгүй, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5–д заасан галт зэвсгийн их бие буюу үйлдвэрийн хийцийг өөрчилсөн байх тул Тоз-8 маркийн буу 1 ширхэг /замаг нь тусдаа/, 5 ширхэг сумыг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.