Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: А.А, Ө.У /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Ө.У нарт холбогдох 1828000000071 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг Шүүжний ус гэх газар Ө.У биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг Шүүжний ус гэх газар А.А биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.А, Ө.У нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ар, Ө.У нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч А.нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч  А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг Шүүжний ус гэх газар хохирогч Ө.Уг “миний найз охин чамд хайртай гэсэн” гэдгээр шалтаглан зүй бусаар харьцаж хохирогчийн биед санаатай халдаж, ташиж унаган толгойгоор нь газар мөргүүлж, зүүн шанаанд нь 2 удаа, дух болон хамрыг 2 удаа мөргөж дэвссэний улмаас хохирогч Ө.Убиед тархины доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун тохойн зулгаралт, зүүн чихний дэлбээний цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт,

Шүүгдэгч Ө.У нь хохирогч А.  “заамдсан” гэдгээр шалтаглан зүй бусаар харьцаж хохирогчийн биед санаатай халдаж, зүүн шанаанд нь цохисны улмаас тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А, шүүгдэгч Ө.У нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, тэдний гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоожээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ 2018.05.10-ны өдөр /хх-ийн 44 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. Ө.Убиед тархины доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, баруун тохойн зулгаралт, зүүн чихний дэлбээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 261 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. А.А биед тархины доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний арын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Биеийн бусад хэсэгт ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч А.А хохирогч Ө.Убие эрх чөлөө, халдашгүй байдалд шууд санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ө. хохирогч Ан бие эрх чөлөө, халдашгүй байдалд санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч А. нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч А.А нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, тэдний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр, шүүгдэгч Ө.У 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.А, шүүгдэгч Ө.У нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Шүүгдэгч А.нар нь хоорондоо эвлэрч “Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ” байгуулсан байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн 1828000000071 дугаартай хэргээс шүүгдэгч нарын хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Ө.У иргэний үнэмлэхний хуулбар, амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 38-39, 53 дугаар хуудас/

Шүүгдэгч А.А иргэний үнэмлэхний хуулбар, амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 41-42, 55 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын 2018.05.09-ний өдрийн 124 дүгээр “Ө.У нь 1995 онд төрсөн. Ам бүл 1. Бүрэн бус дунд боловсролтой малчин. Ө.У н дугаарын иргэний баримт бичигтэй тус багийн иргэн мөн болно.” /хх-ийн 47 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн Засаг даргын 2018.05.09-ний өдрийн 126 дугаар “А.А нь 1996 онд төрсөн. Ам бүл 3. Өвөө, эмээгийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой малчин. А.р нь  дугаарын иргэний баримт бичигтэй тус багийн иргэн мөн болно.” /хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүгдэгч А.ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

Шүүгдэгч Ө.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 58-66 дугаар хуудас/

Шүүгдэгч А. нарын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 67-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч А. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, харилцан бие биедээ төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.