| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 183/2024/05328/И |
| Дугаар | 192/ШШ2025/07233 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/07233
2025 09 15 192/ШШ2025/07233
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нэхэмжлэлтэй, хариуцагч ************** холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч нь орон сууц захиалгын гэрээний зүйл болсон орон сууцны 1 мкв талбайн үнийг нэмэгдүүлж, 2,209,000 төгрөгөөр буюу ********* орон сууцыг нийт 122,003,070 төгрөгөөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх саналыг нэхэмжлэгч ************* хүлээн зөвшөөрч, **************** нь 2020.08.28-ны өдөр *************-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны нийт үнээс 27.500,000 төгрөгийг төлсөн. Одоо орон сууцны нийт үнийг 122,003,070 төгрөг болгон нэмэгдүүлсэн тул зөрүү 94,503,070 төгрөгийг 2025.04.10-ны өдөр төлөх, хариуцагч **************** нь дээрх орон сууцны зөрүү нэмэлт төлбөр 94,503,070 төгрөгийг хүлээн авсан даруй нэхэмжлэгч ****************** нэр дээр захиалсан орон сууцыг түүний эзэмшилд бодитоор хүлээлгэн өгч, орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид өгөх /төлбөр төлөгдөх, орон сууцыг хүлээлгэн өгөх процесс зэрэг хийгдэнэ/ хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ****************гурван өрөө орон сууцны өмчлөгч **************** мөн болохыг хүлээн зөвшөөрч, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримт бичиг, тэр дундаа орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тодорхойлолт зэргийг нэхэмжлэгч ************** орон сууцны зөрүү нэмэлт төлбөрийг төлсөн даруй түүнд бүрэн хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ