2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/06700

 

 

 

 

   

    2025          09             02                                             192/ШШ2025/06700    

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ****** нэхэмжлэлтэй, хариуцагч ************** холбогдох, 50 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагч ************* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 15 360 000 төгрөгөөр багасгаж 35 000 000 төгрөг болгосныг хариуцагч *****************хүлээн зөвшөөрч 35 000 000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12 000 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409 750  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 204 875 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 116 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ