Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/04721

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        11          13                                                   182/ШШ2024/0472

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод байрлах, дугаар регистртэй, “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух,  иргэний бүртгэлтийн дугаартай, Б овогт А-ын Б-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1.434.100 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй байх ба шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.        

Нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.434.100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ХТ” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын З0-ны өдөр Кино пабтай шингэрүүлсэн нефтийн хий худалдах гэрээг анх байгуулсан. Тус ресторан нь манай компаниас 1кг шингэрүүлсэн нефтийн хийг 2.300 төгрөгөөр худалдан авалт хийдэг байсан. А.Б-ийн Кино паб нь 2019 оны 08 дугаар сарын16-н хүртэлх 1.434.100 төгрөгийн тооцоог хийгээгүй. А.Б-тэй утсаар холбоо тогтоосон боловч эргээд утсаа авахгүй, төлбөр төлөхийг шаардсан, шүүхэд өгөх талаар анхааруулж илгээсэн мессежид хариу өгөхгүй үйл ажиллагаагаа зогсоож алга болсон одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлээ төлөөгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болох 1.434.100 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

3.Нэхэмжлэгчээс Тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2015/Б-60 дугаартай Шингэрүүлсэн нефтийн хий худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

        

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацааны шингэрүүлсэн нефтийн хийн үлдэгдэл төлбөр 1.434.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3.Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

4.Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 1.434.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2015/Б-60 дугаартай Шингэрүүлсэн нефтийн хий худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Хариуцагч А.Б буюу нь нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Шингэрүүлсэн нефтийн хий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 114 литр шингэрүүлсэн нефтийн хийг 1 литрийн үнэ 2.300 төгрөг, нийт 262.200 төгрөгөөр зээлээр худалдан авсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт /баллоноор/, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт /баллоноор/, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шингэрүүлсэн хийн зарлагын баримт /баллоноор/, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

      

7.Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь “Тооцооны үлдэгдэлийн баталгааны” баримтаар хариуцагч нь 1.114.400 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарласан. Тооцооны үлдэгдэлийн баталгаа гэх баримтад нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч н.У, Төлөгч байгууллагын нягтлан бодогч Б.Б гэх боловч гарын үсэг зурагдаагүй, мөн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй гэж бичигдсэн зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримт гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сараас хойшхи хугацааны шингэрүүлсэн нефтийн хийн үнийг нэхэмжилсэн болно.

 

Иймд хариуцагч А.Б-с шингэрүүлсэн нефтийн хий зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 114 литр шингэрүүлсэн нефтийн хийг нэг литрийн үнэ 2.300 төгрөгөөр, нийт 262.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.171.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 37.896 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 8.516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар  зүйлийн 115.2.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б-с шингэрүүлсэн нефтийн хийн үлдэгдэл төлбөр 262.200 /хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.171.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 37.896 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч А.Б-с 8.516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ДАВААСҮРЭН